Б.Чинзориг зорьсондоо хүрч, алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Б.Чинзориг зорьсондоо хүрч, алтан медаль хүртлээ

Б.Чинзориг зорьсондоо хүрч, алтан медаль хүртлээ

НЭМЭЛТ:

Гавьяат тамирчин Б.Чинзориг алтан медалийн төлөөх тулаанаа хийлээ. Тэрбээр өрсөлдөгчөө гурван үе илт давуу илүүрхэн алтан медаль хүртэв. Наадмын өмнөхөн Б.Чинзориг "Би зорилго зөвхөн түрүүлэх" гэж байлаа. Тэгвэл хэлсэндээ хүрч, Азийн наадмаас алтан медаль хүртлээ.

Монголын баг Ханжоугийн наадмаас анхны алтан медалиа хүртсэн нь энэ.


Ханжоугийн Азийн наадмын боксын тэмцээн үргэлжилж байна. Монголын баг энэ удаагийн наадмын боксын төрлөөс нэг хүрэл медаль хүртээд буй. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн хүрэл медалийн төлөө 2014, 2016 оны дэлхийн аварга Казахстаны тамирчин Назым Кызайбайг ялсан. Тэрбээр ялалтаарааа Парисын олимпод оролцох эрхээ авсан юм.

Тэгвэл өнөөдөр/2023.10.04/ 20.15 цагаас гавьяат тамирчин Б.Чинзориг алтан медалийн төлөө Тайванийн Чу Эн Лайтай тулалдана. Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тайландын боксчин, өнгөрсөн оны тивийн аварга Бунжонг Синсириг ялсан билээ.

Өдгөө 32 настай Б.Чинзориг 2018 оны Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэнээсээ хойш Азийн аваргад түрүүлж, энэ оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Харин Чу Эн Лай нь энэ жил 27 настай бөгөөд өнгөрсөн жил Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа.

Монголын баг одоогийн байдлаар Азийн наадмаас дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж