Түгжрэлтэй тэмцэх сайдаар Б.Дэлгэрсайханыг томилно

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Түгжрэлтэй тэмцэх сайдаар Б.Дэлгэрсайханыг томилно

Түгжрэлтэй тэмцэх сайдаар Б.Дэлгэрсайханыг томилно

МАН Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.04/ хуралдаж, хотын дараагийн дарга, зарим сайд нарын томилгоог ярихаар товложээ.  Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Улмаар тэдний орны хүмүүсийг нь томилохоор хуралдах шаардлага үүссэн юм.

Урьдчилсан байдлаар хотын даргад Х.Нямбаатар, түүний оронд Хууль зүй дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилохоор тохирсон байна. Харин түгжрэлийн сайдын оронд Засгийн газар, УИХ-ын танхимаас гадна мэргэжлийн хүн томилохоор тохирсон гэх мэдээлэл байна. Түгжрэл хариуцсан сайдаар мэргэжлийн салбараа сайн мэддэг инженер хүн томилохоор ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы нэр яригдаж талаар мэдээлэл гарсан.

Ямартай ч сайдад яригдаж байгаа нэрсийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, олонхын санал авсан хүнийг нь Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шууд томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлнэ. Хотын даргыг нийслэл дэх МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж томилох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж