Тайванийг эх газарт нэгтгэж буйг харуулсан анимейшныг цацжээ

Тайванийг эх газарт нэгтгэж буйг харуулсан анимейшныг цацжээ

Тайванийг эх газарт нэгтгэж буйг харуулсан анимейшныг цацжээ

Хятадын арми Үндэсний баярыг тохиолдуулан 300 гаруй жилийн өмнө урагдаж, хоёр хуваагдсан эртний зургийн хэсгүүдийг дахин нэгдэж буйг харуулсан богино хэмжээний анимейшн цацжээ. Үүгээрээ өөрийгөө захирч буй Тайванийг  эх газарт эргэн нэтгэж байгааг харуулсан байна.

Хятадын хамгийн алдартай эртний уран зургийн нэг болох "Фучун ууланд байрлах байр"-ын хуваагдсан хэсгүүд Хятад, Тайванийн музейд тусад нь хадгалагдаж байгаа. Тус уран зургийг Чин улсын үеийн их дөрвөн мастерын нэг Хуан Гунваны XVII зуунд зуржээ. Анимейшнд зургийг урж, хоёр хуваасан тухай өгүүлдэг бөгөөд төгсгөлд нь урагдсан хэсгүүдийг эргэн нийлүүлснээр ид шидээр бүтэн болж байгаа тухай гардаг.

Ардын чөлөөлөх армийн зүүн театрын командлал "Фучун мөрөн дээр мөрөөдөл биелдэг" нэртэй богино хэмжээний хүүхэлдэйн киног гаргаж, хоёр эргийн ард түмний соёлын нийтлэг шинжийг онцлон харуулжээ.

"Үлдсэн уул" гэгддэг 51 см урт хуйлаасын богино хэсэг нь Ханжоу хотын Жэжян мужийн музейд байдаг. Харин Тайванийн Үндэсний ордон музейд 1950-иад оноос хойш 640 см урт "Мастер Вуёнгийн хуйлаас" хадгалагдаж ирсэн.

Тайвань 2011 онд Хятадтай эдийн засгийн харилцаагаа ойртуулах бодлого баримталж, найрсаг харилцаатай байсан үед Бээжин өөрт байгаа зургийн хэсгээ Тайваний музейд хоёр сарын хугацаатай зээлдүүлснээр бүтэн болж байв.

Гэвч сүүлийн жилүүдэд харилцаа муудахын хэрээр Хятад улс Тайванийг тойрсон цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сүүлийн нэг сарын сургуулилтыг Бээжин салан тусгаарлагч хүчний эсрэг чиглэсэн гэж мэдэгджээ. Хятад нь өөрийн нэг муж хэмээн зарласан ардчилсан засаглалтай Тайванийг  хүчээр эх газарт нэгтгэх тухай олон удаа мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүрэлсүх 2023-10-04 103.10.21.9

хятадуудын шунал нь ихдэж шулам болжээ . шуналаасаа болж хятадууд сүйрэх нь гарцаагүй .

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

MGL 2023-10-04 103.229.176.132

Мин улс 1644 онд нурмагц язгууртан, сэхээтнүүд нь 1662 оноос эхлэн Тайваньд олноор дүрвэн ирэх болж Голландын колоничлогчдыг арлаас хөөн явуулснаар Тунгийн хаант улсыг байгуулжээ. Гэвч 1683 онд Манж Чин улсад эзлэгдсэн юм.

Avatar

Нэргүй 2023-10-04 184.60.63.245

зөвхөн цаг хугацааны асуудал! Хятадыг зогсоох улс байхгүй.

Avatar

Зочин 2023-10-04 202.179.27.26

Энэ 2 байлдаж цус урсах магадлалтай. Даян дэлхий амгалан байг.

Avatar

Нэргүй 2023-10-04 216.38.195.74

xynui ner dyyddg; xylgaigaa;

Avatar

🚨 2023-10-04 66.181.186.97

вьетнам нийлчихсэн. хятад нийлчүүл, монгол нэгдэнэ гэсэн үг. тэгээд солонгос залгаад залгаад

Avatar

Нэргүй 2023-10-04 202.72.245.121

Заваан хар хятадууд ямхаар идэж уудгийн илрэл энэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж