Хятадын арми Үндэсний баярыг тохиолдуулан 300 гаруй жилийн өмнө урагдаж, хоёр хуваагдсан эртний зургийн хэсгүүдийг дахин нэгдэж буйг харуулсан богино хэмжээний анимейшн цацжээ. Үүгээрээ өөрийгөө захирч буй Тайванийг эх газарт эргэн нэтгэж байгааг харуулсан байна.
Хятадын хамгийн алдартай эртний уран зургийн нэг болох "Фучун ууланд байрлах байр"-ын хуваагдсан хэсгүүд Хятад, Тайванийн музейд тусад нь хадгалагдаж байгаа. Тус уран зургийг Чин улсын үеийн их дөрвөн мастерын нэг Хуан Гунваны XVII зуунд зуржээ. Анимейшнд зургийг урж, хоёр хуваасан тухай өгүүлдэг бөгөөд төгсгөлд нь урагдсан хэсгүүдийг эргэн нийлүүлснээр ид шидээр бүтэн болж байгаа тухай гардаг.
Ардын чөлөөлөх армийн зүүн театрын командлал "Фучун мөрөн дээр мөрөөдөл биелдэг" нэртэй богино хэмжээний хүүхэлдэйн киног гаргаж, хоёр эргийн ард түмний соёлын нийтлэг шинжийг онцлон харуулжээ.
"Үлдсэн уул" гэгддэг 51 см урт хуйлаасын богино хэсэг нь Ханжоу хотын Жэжян мужийн музейд байдаг. Харин Тайванийн Үндэсний ордон музейд 1950-иад оноос хойш 640 см урт "Мастер Вуёнгийн хуйлаас" хадгалагдаж ирсэн.
Тайвань 2011 онд Хятадтай эдийн засгийн харилцаагаа ойртуулах бодлого баримталж, найрсаг харилцаатай байсан үед Бээжин өөрт байгаа зургийн хэсгээ Тайваний музейд хоёр сарын хугацаатай зээлдүүлснээр бүтэн болж байв.
Гэвч сүүлийн жилүүдэд харилцаа муудахын хэрээр Хятад улс Тайванийг тойрсон цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сүүлийн нэг сарын сургуулилтыг Бээжин салан тусгаарлагч хүчний эсрэг чиглэсэн гэж мэдэгджээ. Хятад нь өөрийн нэг муж хэмээн зарласан ардчилсан засаглалтай Тайванийг хүчээр эх газарт нэгтгэх тухай олон удаа мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ