Монгол шонхор Д.Батсүмбэрэл ирэх сард тулалдана

Монгол шонхор Д.Батсүмбэрэл ирэх сард тулалдана

Монгол шонхор Д.Батсүмбэрэл ирэх сард тулалдана

“Zorky’s MMA" багийн тамирчин, Монголын шилдэг тулаанчдын нэг Д.Батсүмбэрэл “Dragon House” холбоотой таван жилийн гэрээ байгуулсан билээ. Тэгвэл тус гэрээний хүрээнд Д.Батсүмбэрэл ирэх арваннэгдүгээр сард Калифорнид “Dragon House” холбооны өдөрлөгт тулалдах бөгөөд ирэх онд LFA болон Bellator холбоонд тулалдах төлөвлөгөөтэй байгаа аж. Д.Батсүмбэрэл тун удахгүй У.Зоригт багшийнхаа хамтаар бэлтгэлдээ гарах гэнэ.

Өдгөө 36 настай тулаанчийн хувьд сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард “LFA” холбооны өдөрлөгт америк тулаанч Эмилио Уиллиамсыг ялсан. Үүнээс хойш томоохон тулаан хийгээгүй байна.

Монгол шонхор мэргэжлийн замналдаа нийт арван тулаан хийснээс найм ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй явна. “Dragon House”-ийн аваргын бүсийг эзэмшдэг тэрбээр Монголд “MFC” холбооны аваргын бүсээ гурван удаа хамгаалсан түүхтэй.

“Zorky’s MMA”-ийн хамт олон энэ жил ололт амжилт арвин буй. Тус багийн шилдэг тулаанч З.Шинэчагтга Хятадын тулаанчийг буулган авсан. Мөн Г.Баяндүүрэн саяхан самбо бөхийн дэлхийн аваргад түрүүлсэн бол Б.Энхтөр 2023 онд АНУ-д гурван тулаан хийснээс хоёрт нь ялалт байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

б 2023-10-04 139.5.219.86

Хөгшин төгцөг амжилт гаргах нас нь хүрэхгүй юм байна. Ийм төгцөгнүүдэд хайран цаг, мөнгөө гарзадаж байснаас ирээдүйтэй залуучуудаас бэлтгэж болдоггүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.161.88

монго шонко Сүмбээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж