“Zorky’s MMA" багийн тамирчин, Монголын шилдэг тулаанчдын нэг Д.Батсүмбэрэл “Dragon House” холбоотой таван жилийн гэрээ байгуулсан билээ. Тэгвэл тус гэрээний хүрээнд Д.Батсүмбэрэл ирэх арваннэгдүгээр сард Калифорнид “Dragon House” холбооны өдөрлөгт тулалдах бөгөөд ирэх онд LFA болон Bellator холбоонд тулалдах төлөвлөгөөтэй байгаа аж. Д.Батсүмбэрэл тун удахгүй У.Зоригт багшийнхаа хамтаар бэлтгэлдээ гарах гэнэ.
Өдгөө 36 настай тулаанчийн хувьд сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард “LFA” холбооны өдөрлөгт америк тулаанч Эмилио Уиллиамсыг ялсан. Үүнээс хойш томоохон тулаан хийгээгүй байна.
Монгол шонхор мэргэжлийн замналдаа нийт арван тулаан хийснээс найм ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй явна. “Dragon House”-ийн аваргын бүсийг эзэмшдэг тэрбээр Монголд “MFC” холбооны аваргын бүсээ гурван удаа хамгаалсан түүхтэй.
“Zorky’s MMA”-ийн хамт олон энэ жил ололт амжилт арвин буй. Тус багийн шилдэг тулаанч З.Шинэчагтга Хятадын тулаанчийг буулган авсан. Мөн Г.Баяндүүрэн саяхан самбо бөхийн дэлхийн аваргад түрүүлсэн бол Б.Энхтөр 2023 онд АНУ-д гурван тулаан хийснээс хоёрт нь ялалт байгуулжээ.
Холбоотой мэдээ