Дэлхийн сансрын долоо хоног Монголд нээлтээ хийлээ

Дэлхийн сансрын долоо хоног Монголд нээлтээ хийлээ

Дэлхийн сансрын долоо хоног Монголд нээлтээ хийлээ

"Дүдү" хүүхдийн музейгээс "Дэлхийн сансрын долоо хоног" арга хэмжээг "Zaisan Hill Complex"-т 2023 оны аравдугаар сарын 4-9-нийг дуустал зохион байгуулж байна. Энэ үеэр үзэсгэлэнг нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ. Тус үйл ажиллагааны нээлт өнөөдөр болж байгаа бөгөөд Space, STEAM гэж ярьдаг биш бодитоор хийдэг бүх байгууллага нэг дор цугларчээ. Мөн сансрын шинжлэх ухааны талаарх хамгийн сонирхолтой номууд, сансрын холбогдолтой бэлэг дурсгалын зүйлсийг сонирхож, худалдан авч болох аж.

Одон орон, гариг ертөнц, галактик сонирхогчид сансрын долоо хоногийн хөтөлбөрийн хүрээнд өдөр бүр 21:30-23:00 цагийн хооронд шилэн гүүрний хэсгээс одод болон сар дурандах боломжтой.

Зохион байгуулагчид "Сансрын долоо хоногоор энгийн нэг үзэсгэлэн үзэх биш, бүх зүйлийг гар бие оролцон туршиж, хийж үзэх боломжтой" гэж онцолжээ. Иргэдийг анги хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирж оролцох боломжтой болохыг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж