Ёс журмын цагдаагийн халдлагад өртсөн иран охин комд байна

Ёс журмын цагдаагийн халдлагад өртсөн иран охин комд байна

Ёс журмын цагдаагийн халдлагад өртсөн иран охин комд байна

16 настай иран охин өнгөрсөн Ням гаригт толгойн алчуур зүүгээгүйн улмаас Тегераны ёс журмын цагдаагийн халдлагад өртжээ. Курдиш төвтэй хүний эрхийн бүлгийн мэдээлснээр Армита Гараванд охины биеийн байдал муу, эмнэлэгт комд байна. Тегераны Шохада метроны буудал дээр ёс журмын эмэгтэй цагдаа нар охины биед халджээ.

Охиныг Тегераны нисэх хүчний Фажр эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд гэр бүлийнхнийг нь ч орж уулзахыг зөвшөөрөөгүй байна.

Эрх баригчид охины бие муудсанд аюулгүй байдлын албаныхан хамаагүй гэж баталж байна. Охины цусны даралт багассаны улмаас ухаан алдан унахдаа галт тэрэгний хажуу талыг мөргөсөн гэжээ. Гэвч цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад охиныг цагдаагийн ажилтнууд метро руу түлхэн оруулж байжээ. Мөн сүүлд нь ухаангүй байдалтай метроноос гаргасан байна.

Тегераны метроны системийн үйл ажиллагаа хариуцсан дарга Масоод Дорости хэлэхдээ метронд хэл амаар маргалдаж, зодолдож, тэмцэлдсэн зүйл огт болоогүй гэжээ. "Метроны ажилтнуудтай мөргөлдсөн тухай цуу яриа гарч байна. Энэ худлаа. Хяналтын камерын бичлэг батлана" гэж тэр хэллээ.

Армита Гараванд нь курдууд суурьшсан Керманшах хотоос гаралтай боловч Тегеранд оршин суудаг.

Эмэгтэйчүүд метронд толгойн алчуураа зүүж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд Тегеран хотын дарга Алиреза Закани наймдугаар сард эргүүлийн цагдаа нарыг байрлуулсан. Тэр цагаас хойш эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл олонтоо гарах болжээ. 

Махса Аминигийн хэргийн араас дахин нэг эмэгтэйн амь нас аюулд орсон нь Иранд асуудал үүсгэх төлөвтэй байна. Эргэн сануулахад, 22 настай Махса Амини өнгөрсөн онд мөн л толгойн алчуур зүүгээгүйнхээ төлөө ёс журмын цагдаад баривчлагдаж, улмаар амиа алдсан билээ. Энэ хэргийн дараа иран эмэгтэйчүүд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, олон хотод эсэргүүцлийн жагсаал болсон. Олон сар үргэлжилсэн жагсаалын улмаас олон мянган хүн баривчлагдаж, хэдэн зуун хүн амиа алджээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.161.216

muusain l******d sunuusei.

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-04 202.126.89.208

iim ayultai gazar zuugeed l yavj baihguidee huurhii

Avatar

Нэргүй 2023-10-04 202.126.89.208

iim ayultai gazar zuugeed l yavj baihguide huurhii

Avatar

Нэргүй 2023-10-04 203.98.76.176

Ирантай харьцуулахад Монголчууд ч галзуурч байгаа юм байна даа…….

Avatar

Нэргүй 2023-10-04 216.38.195.74

cmw;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж