Нэмэлт: 15.20 цаг
МАН-ын УЗ хуралдаж гурван асуудал ярьж шийдвэрлэлээ.
-Хотын даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилох саналыг дэмжлээ.
-Түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга Монгол Улсын сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг дэмжлээ.
-Хууль зүйн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын УЗ-өөс зуун хувийн саналаар дэмжлээ.
Х.Нямбаатарыг УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.04/ 12.00 цагт Ерөнхий сайдын өрөөнд хуралдана.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан Засгийн газрын сайдаар хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэх товтой байгаа юм.
Вьетнам улсад угсарсан ногоон автобуснаас болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Тэдний хүсэлтийг Ерөнхий сайдад хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэснээр дээрх албан тушаалд дараагийн хүмүүсийг томилох шаардлага тулгараад буй юм.
Хотын даргад Хууль зүйн сайд Х.Нямбаатар яригдаж байгаа бол түүний оронд буюу Хууль зүйн сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын нэр яригдаж байна. Үүнээс гадна нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр 11.00 цагт товлогдоод байна.
Холбоотой мэдээ