Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид /2023.10.04/ болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал, Засгийн газрын сайд, Хотын дарга нар чөлөөлөгдөх хүсэлтэй холбоотой асуудал зэрэг олон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан томилолт зэрэг 18 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Холбоотой мэдээ