Сурвалжлага: Скүүтэр ч дугуйн дүрмээр хөдөлгөөнд оролцоно

Сурвалжлага: Скүүтэр ч дугуйн дүрмээр хөдөлгөөнд оролцоно

Сурвалжлага: Скүүтэр ч дугуйн дүрмээр хөдөлгөөнд оролцоно

Түгжрэлээс залхсан нийслэлчүүд хөл дүүжлэх шинэ “унаа”-тай болоод уджээ.  Хотын гудамжинд энд тэндгүй байршуулсан цэнхэр өнгийн скүүтэрийг иргэд унаж, гудамжинд сүлжилдэх болов. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээг өнгөрөгч хавар нэвтрүүлсэн. Мөн 2023-2024 онд нийт 3000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх аж. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрнэ. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Тус скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй учраас 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой" гэв.

Нөгөө талдаа түрээсийн скүүтэртэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтэртэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтэртэй сүнгэнэх болсон. Скүүтэр үйлчилгээ нэвтэрснээс хойш 22 зам тээврийн осол бүртгэгджээ. Ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн ослууд. Түүнчлэн скүүтэр унаж буй иргэд "Явган хүний зам дээр явахад асуудалтай, авто зам дээр явахаар машинд дайруулах гээд хэцүү байдаг. Машин хажуунаас их шахна" гэхчлэн унадаг дугуйн замыг нэмэх саналыг хэлж байлаа.

"ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БОЛОН УНАДАГ ДУГУЙН ТЭМДЭГЛЭЭТЭЙ ЗАМААР ЗОРЧИХ ЁСТОЙ"

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнээс тодруулаа.

-Залуус түгжрэлээс зугтаж скүүтэрийг өргөнөөр ашиглаж байна. Гэхдээ скүүтэртэй холбоотой зам тээврийн ослууд бүртгэгдэж байгаа талаарх мэдээлэл бий?

-Сүүлийн үед залуучууд автомашины түгжрэлээс зайлсхийх зорилгоор замын хөдөлгөөнд цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай түлхүү хөдөлгөөнд оролцож байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох тодорхой нас болон замуудыг зааж өгсөн байдаг.

Дүрэмдээ 10 нас хүрээгүй хүүхэд зөвхөн эцэг, эхийн хараа хяналтан дор явган хүний зам дээр унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Гэр хороололд хашаан дотроо, байр орон сууцны орчимд хүүхдийн зориулалтын тоглоомын талбайд унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Арваас дээш насны хүүхэд бол зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн тэмдэглэгээтэй замаар явахыг зөвшөөрнө. 14-өөс дээш насныхан унадаг дугуй, скүүтэртэй явган хүний замаар явах боломжгүй байгаа тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талыг шахаж хөдөлгөөнд оролцоно гэж зааж өгсөн байдаг.

Тиймээс цахилгаан скүүтэртэй хөдөлгөөнд оролцож байгаа иргэд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцдогын нэгэн адил явган хүний зам болон унадаг дугуйн зориулалтын тэмдэглэгээтэй замаар хөдөлгөөнд оролцоно.

Эдгээр замаар хөдөлгөөнд оролцох боломж байхгүй бол зорчих хэсгийн хамгийн баруун гар тал, нэгдүгээр эгнээний хөвөөг шахаж хөдөлгөөнд оролцоно гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалт байдаг. 2023 оны эхний есөн сарын мэдээллээр скүүтэртэй холбоотой 22 зам тээврийн осол бүртгэгдсэн. Эдгээр осол дотор явган хүний замаар явж байгаа үед явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол бүртгэгдсэн.

-Тэгэхээр унадаг дугуйн дүрэмтэй адил буюу явган хүний замд зорчигч давуу эрхтэй байх нь тийм үү? 

-Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуйтай, скүүтэртэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй буюу унадаг дугуй скүүтэртэй явж байгаа иргэд 10 км цагаас илүүгүй хурдтай, явган зорчигчийн аюулгүй хөдөлгөөнийг хангах дүрмийн заалт байдаг. Мөн унадаг дугуйтай холбоотой 115 осол он гарсаар бүртгэгдсэн. Үүний улмаас харамсалтайгаар хоёр хүний амь нас эрсдэж, 113 хүн гэмтэж бэртсэн. Унадаг дугуй, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож буй иргэд яагаад зам тээврийн осолд өртөөд байна вэ гэхээр зорчих хэсгийн баруун гар талын эгнээнээс явахгүй, түгжрэл саатал их байгаа үед зорчих хэсгийн дундуур явж байгаад, мөн гэрэл дохиотой уулзвар дээр тээврийн хэрэгсэлтэй нэгэн ижил уулзварыг нэвтрэхдээ машинд мөргүүлж байна. Мөн зам хөндлөн гарахдаа унадаг дугуй скүүтэрээсээ буугаад явган хүний замаар явган зорчигчийн нэгэн адил түрээд гарах ёстой байдаг. Гэтэл унадаг дугуй, скүүтэрээс буухгүйгээр хөдөлгөөнд оролцсоны улмаас дүрэм зөрчиж улаан гэрлээр орж, тээврийн хэрэгсэлд мөргүүлэх байдлаар зам тээврийн ослоор гэмтэж бэртэж байгаа тохиолууд их байна.

-Хэрвээ осол гаргасан тохиолдолд хариуцлага нь ямар байх вэ?

-Зөрчлийн тухай хуулиар зөрчилд хариуцлага хүлээлгэх иргэн буюу 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүнд тооцогдоно. Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад авто машин мөргөсөн эсвэл бусад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн тохиолдолд 16 насанд хүрсэн бол тухайн иргэнд учруулсан хохирлоо барагдуулах ёстой.

Хэрвээ 14 -өөс доош насных бол эцэг, эх асран хамгаалагч нь хуульд заасны дагуу тухайн иргэнд учирсан хохирлыг барагдуулна.

Гэхдээ гол анхаарах зүйл нь унадаг дугуй скүүтэртэй дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсоноор өөрсдөө гэмтэж бэртэж байгаа тохиолдлууд байгаа. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулахаас илүү өөрөө бэртэж гэмтэж байгаа. Тиймээс унадаг дугуйтай иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох, аюулгүй байдлаа бодож хамгаалалтын малгайтай байх ёстой. Шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцох үедээ өөрийгөө бусдад харагдуулах зорилгоор гэрэл цацруулагч бүхий хантааз, цүнх, ханцуйвч зэрэг бусад жолооч нарт анхааруулах зорилготой. Мөн шөнийн цагаар урдаа цагаан, улаан өнгийн гэрэл цацруулагчтай тоормос нь бүрэн ажилладаг дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

"ДУГУЙН ЗАМ БАЙДАГГҮЙ БОЛОХООР ГЭНЭТ ХАШЛАГА ТААРАЛДААД МӨРГӨЧИХ ГЭЭД ХЭЦҮҮ БАЙДАГ"

Скүүтэртэй явж байгаа иргэдийн байр суурийг сонслоо. Хичээл тараад явж байгаа оюутнууд түгжрэлээс зугтааж скүүтэр түрээслэхээр Багшийн их сургуулийн дэргэдэх автобусны буудал орчмоос хөдөлж байна. Тухайлбал, иргэн Г.Мөнхбаяр “Скүүтэр унаад явахад дугуйн замгүй болохоор хэцүү байдаг. Төв замаараа дугуйн зам хийчихвэл арай аюулгүй явах байх. Скүүтэр энгийн зам дээр явахад донсолж явдаг. Энэ нь их бэрхшээлтэй байдаг. Түгжрэлд зарцуулах цагийг хэмнэдэг. Аюулгүй байдлаа хангахын тулд тогтмол хурдтай, ойр хавийн хүмүүсээ харж явах хэрэгтэй” гэсэн юм.

Харин С.Алтангэрэл “Дугуйн зам байхгүй болохоор бэрхшээлтэй байдаг. Холдоорой гэх хэцүү. Явган хүний зам нь дуусчихдаг болохоор хэцүү байна. Ихэвчлэн туслах замаар явдаг. Хааяа машингүй үед төв замаар явж үзсэн” гэлээ.

Иргэн Б.Азжаргалын хэлснээр “Дугуйн зам явж байгаад дуусахад хашлагатай нийлээд гарахад хэцүү байдаг. Скүүтэртэй явж байгаад унавал аймар их бэртэл авна, яаж шийдэхийг нь мэдэхгүй байгаа. Би хүмүүсийн ирж буй тал буюу өөдөөс нь явдаг. Хойноос нь явах юм бол хүмүүс гэмтэх ч юм уу өөрөө унах магадлалтай байдаг. Хэрэглэхэд амаргүй” гэх байр суурийг илэрхийллээ.

"ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ЗАМ ХЭРЭГТЭЙ БАЙНА"

Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх төлөвлөлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн өмнө нь танилцуулахдаа "2023 онд төдийгүй цаашид унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийн дэд бүтцээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламж барихад 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар зураг төслийг нь боловсруулж байгаа дугуйн замын тухайд, 17 байршилд 24.5 км зам барих, найман байршилд 3.1 км гүүрэн байгууламж нийт 27.6 км зам, гүүрэн байгууламжийн зураг төслийг боловсруулсан байна. Энэ онд дөрвөн байршилд 3.18 км дугуйн зам, гурван байршилд 1.67 км гүүрэн байгууламжийг шинээр барина. Ингэснээр түгжрэл гурван хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан талаар мэдээлж байв. Тэрбээр "Дугуйн зам нэмж хийхээр ажиллаж байна. Төсөв санхүүжилтын асуудал тулгарч байна. Бид одоогоор 50-иад километр дугуйн замын судалгааг хийгээд, зураг төсөл хийх зардлыг баталж өгсөн. Одоо компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр явж байгаа" гэдэг хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-04 202.126.89.151

Ene scooteriig boliylah heregtei yavgan humuusiig dairaad alhah zam alga

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.183.131

Скүүтэр унаад замын голд хөдөлгөөнд оролцоод яваад байгааг ёстой ойлгох ухаан алга. Энэ түрээслүүлэгч ч бас харицлага хүлээмээр байна.

Avatar

Нэргүй 2023-10-04 202.9.47.43

Энэ скүүтэр унасан онгироо залуусаа цэгцлэхгүй бол удахгүй олон хүн бэртээж гэмтээж, тэр бүү хэл тахир дутуу болгож мэдэхээр байгаа шүү. Сагсуу гэж жигтэйхэн, байдал эвгүйтвэл скүүтэрээ ч зогсоож чадахгүй юм байж нэг л их хурдны замаар давхиж байгаа Шумахер шиг аягласан хүмүүс.

Avatar

Нэргүй 2023-10-04 184.186.255.142

Teneg orkuud ern yaj hugjih gee dbgaanbee zailachee

Avatar

Нэргүй 2023-10-04 122.201.23.75

Унадаг дугуй скүүтерийн стандартад нийцсэн тусгай зам хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.186.97

тусгай гээд бүхнээ эвдэх биш шүү. машин замаа өргөжүүлж 1р эгнээний тал шиг бүр 1/3 шиг зураастай 0эгнээ.

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.119.21

явган хүн дайрчих гээд дэмий унаа хориглох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.186.97

цахилгаан скүтэр дэмий бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж