Улаанбаатар чуулгын байр циркийн түүхийг давтах вий!

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатар чуулгын байр циркийн түүхийг давтах вий!

Улаанбаатар чуулгын байр циркийн түүхийг давтах вий!
Улаанбаатар чуулгын байрыг засварлах нэрээр дараагийн улсын циркийн түүхийг давтах вий гэсэн болгоомжлол уран бүтээлчдэд байна. Ингэж хардах ч эрхтэй. Учир нь хотын дарга Д.Сумъяабазар циркийн асуудал хөндөгдөх бүрт шинэ байр барьж өгнө гэж ам тагласаар өдийг хүрсэн. Тэрчлэн энэ талаар ярьсан, дуугарсан хүмүүсийн амыг албан тушаалаар хаасан гэх яриа ч соёл урлагийн салбараас сонсогдох болсон.
Циркийн байрыг нэхдэг, асуудаг цөөн хүмүүсийн нэг нь Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатар. Түүнийг 2023 оны хавар нийслэлийн харьяа Улаанбаатар чуулгын даргаар томилсон.
Тэрбээр ажил авсан даруйдаа одоогийн Улаанбаатар чуулгын 60-70 хүний бүрэлдэхүүнтэй орон тоог 146 болгон батлуулахаар зүтгэж, байрны засварыг гурван тэрбум төгрөгөөр хийхээр хөөцөлдөж эхэлсэн байна. Мөн чуулгын Уран сайхны зөвлөлийг дахин шинэчлэн байгуулсан сурагтай. Ю.Гэрэлбаатар 2019 онд "“Аса” циркийн асуудал хуучин циркийн сургуультай ямар ч хамаагүй болсон. Яах вэ хамтарч ажиллаж буй гурвалсан гэрээний дагуу тэнд бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Улсын циркийн барилгын менежмент хувьчлалын асуудлаар төр засгийн байгууллага нь ярина. Өнөөдөр амжилттай явж буй нь энэ урлагийг байгууллагыг хувьчилж аваад байна. Бидний зүгээс мэргэжлийн стандартад нийцсэн сургалтын байр хөөцөлдөж байгаа ч сая бүтсэнгүй" гэх мэдээллийг өгч байсан.
Циркийн уран бүтээлчдийг төлөөлөн эсэргүүцлээ илэрхийлж байсан тэрбээр сүүлд ярилцлага өгөхдөө "Аса" циркээс хуучин байсан орон зайг нь томруулж, орчныг нь сайжруулахаа хэлж буй. Бид хийж байгаа ажлыг нь үгүйсгэж чадахгүй шүү дээ. Цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн улс орнууд хотынхоо нэрээр нэрлэсэн цирктэй байдаг шүү дээ.
Жишээлбэл, Москвагийн цирк гэх мэт. Үүнтэй адил Хотын дарга Д.Сумъяабазарын санаачлагаар Улаанбаатар хот өөрийн гэсэн цирктэй болох гэж байна.
Нийслэл хот гэхэд нийт 1.4 сая хүн амтай болж өргөжин тэлсэн. Тийм учраас хотын дүүрэг болгонд цирктэй байх боломж бий. Заавал улсдаа ганцхан цирктэй байх албагүй шүү дээ” гэж тэс өөр байр суурийг илэрхийлж байсан удаатай. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар хоёр хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өглөө. Ингэснээр Улаанбаатар чуулгын байрны асуудал Д.Сумъяабазартай хамт "буух" эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.
Нийслэлийн Улаанбаатар чуулга нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд нийслэлийн хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, иргэдийн уран сайхны боловсролыг дээшлүүлэх, Улаанбаатар хотыг гадаад дотоодод сурталчилах зорилгоор анх 2006 онд үүсгэн байгуулагдсан Улаанбаатар хотын харъяа цор ганц байртай мэргэжлийн урлагийн байгууллага.
Нийслэлийн тууз хайчлах ёслол болгоныг чимж, уран бүтээлчид ая дуугаа өргөдөг гэж хэлж болно. Тэгсэн хэдий ч нийслэлээс төсөв тавьж, шинэ уран бүтээл хийж байсан нь тун ховор гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм.
Нийслэлийн Улаанбаатар чуулга нь 2006 оны тавдугаар сарын 10-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан. Нийт 80 албан хаагч, уран бүтээлчидтэй. Улаанбаатар чуулга жуулчдад зориулсан урлагийн тоглолтоо зургадугаар сарын 10-наас эхэлдэг. Захиалгын дагуу 10-аас дээш хүний бүрэлдэхүүнд тоглоно. Тоглолтын захиалгыг жилийн 4 улирлын туршид авна. Мөн дуудлагаар тоглолт хийх үйлчилгээ бий. Тус чуулга нь Нийслэлийн хүүхэд залуучуудын ордонд байрладаг бөгөөд сүүлд театрын зориулалтаар шинэчлэн зассан 600 хүний багтаамжтай их танхимтай болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж