Дорноговь аймгийн онцгой комисс одоо /2023.10.03/ 22:50 цаг шуурхай хуралдаж байна. Тодруулбал, Сайншанд суманд 12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргалаа.
Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227.
Хүүхэд гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан байна.
Охин өнөө өглөө 07:10 цагт Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын “Мандах Наран” хорооллын байрнаас хичээлдээ явах гэж гараад сураггүй болжээ.
Охины ар гэртэй холбогдоход охиноо хайж байна, цагдаагийн газар өдөр мэдэгдсэн гэлээ.
Холбоотой мэдээ