Статистик: Махны үнэ буурч, гурил, будааны үнэ өсчээ

Статистик: Махны үнэ буурч, гурил, будааны үнэ өсчээ

Статистик: Махны үнэ буурч, гурил, будааны үнэ өсчээ

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2023 оны аравдугаар сарын 3-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн бараа болох мах, автобензиний үнэ буурч, гурил, будааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ 6.4 хүртэл хувиар нэмэгдсэн бол үхэр, хонины махны үнэ буурсан. Харин гурил, цагаан будаа, сүүний үнэ тогтвортой байна.

Мөн автобензиний үнэ өсөөгүй гэх статистик мэдээ гарчээ. Орон нутагт гурил, будаа, сүү, элсэн чихрийн үнэ 0.3-1.4 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.

Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас өсөлтгүй, өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ тогтвортой  үзүүлэлттэй гарчээ

Улаанбаатар болон аймгийн төвүүдэд өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөнийг доорх инфографикаас та бүхэн харж болно.

ҮХРИЙН ЦУЛ МАХ 16500 ТӨГРӨГ БОЛЖ ХЯМДАРСАН БАЙНА

Нийслэл болон орон нутгийн статистикаас харахад махны үнэ буусан байна. Тодруулбал, үхэр, хонины махны үнэ өнгөрсөн сараас буусан үзүүлэлттэй гарч. Тэгвэл томоохон захуудад махны үнэ ямар байгааг "Малчин лавлах"-д мэдээлснээр хүргэж байна. "Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2023 оны аравдугаар сарын 3-ны  байдлаар махны жижиглэнгийн үнэ 1000-1500 төгрөгөөр буурчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад өсч байсан ч малын шүлхий өвчний тархалт, зудын нөхцөл байдалтай холбоотойгоор үнэ нь тодорхой хэмжээнд буурч байгааг иргэд хэлж буй юм.

Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 17000-18000 төгрөг байсан бол энэ сард 15000-17000 төгрөг, хонь болон ямааны мах 9000-12000 төгрөгийн ханштай байсан бол энэ сард 9000-11000 төгрөг болжээ. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 12000-15000 төгрөг, цул нь 15000-16500 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 9000-9500 төгрөг, цул нь 10000-11000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9000-10000 төгрөг, цул мах нь 9000-11000 төгрөг,
  • Адууны  мах 9300-10500 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж