Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяраас өнөөдрийн /2023.10.03/ хурлаар дараагийн хотын даргын томилгоотой холбоотой ямар шийдвэр гарсан талаар тодрууллаа.
НИТХ-ын төлөөлөгч Д.ИХБАЯР:
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хуралдаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор маргааш Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлыг яаралтай зарлаж, товлохоор боллоо.
Өнөөдрийн бүлгийн хурлаар Хотын даргад нэр дэвшигчтэй холбоотой зүйл яригдаагүй.
Хурлаар хэлэлцсэн гол асуудал бол Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлыг яаралтай хуралдуулах талаар товлох байсан. Үүний дараагаар хотын даргад нэр дэвшүүлэх горилогчдын талаар ярилцах, хоёрдугаарт, дэвшүүлж байгаа асуудлыг МАН-ын удирдах зөвлөлд хүргүүлж, удирдах зөвлөлийн шийдвэрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эргээд Нийслэлийн МАН-ын бүлэгт ирж танилцуулагдах ёстой. Үүний дагуу маргааш /2023.10.03/ Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид яаралтай хуралдана.
Холбоотой мэдээ