Сайд Х.Болорчулуун даагаа нэхэв үү?

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Сайд Х.Болорчулуун даагаа нэхэв үү?

Сайд Х.Болорчулуун даагаа нэхэв үү?

Улсын төсвөөс есөн тэрбум төгрөг гаргаж, тариалангийн талбайг хашаажуулах тухай яриад сошиалаар гөвүүлж байсан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун даагаа нэхэхээр шийдсэн бололтой.

Энэ удаад аргаа өөрчлөн, үхэр вакцинжуулах зорилгоор автомат хашааг сум бүрт байгуулахаар болж, шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсвийн хуульд суулгасан юм байна. Тодруулбал, Монгол Улсын 330 гаруй суманд энэхүү 400 автомат хашааг барихаар төлөвлөжээ.

Үхэр ихтэй сумдад хоёр хашаа барихаар тооцсоноор ийнхүү 400 болжээ.

Уг нь хуучин мал вакцинжуулахад заавал төрөөс хөрөнгө мөнгө гаргаж, хашаа барьж нүсэр ажил болдоггүй. Орон нутаг нь шийдээд нэг малчныхаа хашаанд вакцинжуулах ажлыг зохион байгуулж болоод байсан. Гэтэл одоо төсөвт хөрөнгө суулгахгүй л бол болдоггүй ажил болсон уу. Эсвэл энэ дундаас нь “цавчаа” хийх гэдэг үү, аль эсвэл малчид, тариаланчдад хайр зарлаж санал авах гэсэн арга нь уу.  Хашаа барина л гэдэг болж…

Ер нь Х.Болорчулуун гишүүн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг удирдах болсноос хойш малчдын малыг татвар төлөгчдийн мөнгөөр бөөцийлдөг үзэгдэл гаарсан гэж хэлж болно. Жишээ татвал, 2022 онд 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд зориулж 13.5 тэрбум төгрөг зарцуулахаар болж, мөн л шүүмжлэлд орж байсан. Гэсэн ч энэ ажлыг хийсэн. "Төсвөөс хөрөнгө мөнгө нь гараагүй, олон улсын байгууллагаас дэмжлэг үзүүлж байна" гэсэн ч эргээд энэхүү зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр л барагдуулах үүрэг хүлээсэн.

Харин энэ удаад УИХ-аар 2024 оны төсөв хэлэлцэж эхлэхэд үхэр вакцинжуулахад зориулж 330 суманд 400 хашаа барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг УИХ-аар батлах асуудал яригдах нь ээ.

Сонгууль дөхөхөөр эрх баригчид малчдад хайр зарлаж байгаа нь энэ үү, эсвэл Х.Болорчулуун сонгуулийн хаяагаа манаж, ийм арга сүвэгчлэв үү. Жил бүр л хөдөө аж ахуйн салбарт нэг хашаа барихад шаардагдах хөрөнгийг татвар төлөгчид өртэй юм шиг төлдөг болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж