Цар тахлын өдрүүдэд гэрийн хувцас өмсч залхлаа

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

FASHION

Цар тахлын өдрүүдэд гэрийн хувцас өмсч залхлаа

Цар тахлын өдрүүдэд гэрийн хувцас өмсч залхлаа

Дэлхийн алдартнууд бүх цаг үеийн туршид улаан хивсэн дээгүүр ганган даашинзтай алхсаар ирсэн ч нэг л тохиолдолд хүмүүсийн анхаарлыг илүүтэй татдаг аж. Энэ нь биений өнгөтэй, нэвт гэрэлтсэн даашинз юм.

Биений өнгөтэй даашинз өмсөх нь цоо шинэ трэнд ч биш юм. Тодруулбал, 1962 онд жүжигчин Мэрилин Монро гялалзсан материалтай, биений өнгөтэй үдшийн даашинзаар гангарч, тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн өдрийн дууг дуулж байв. Мэрилин Монрогийн мэндчилгээ тухайн үедээ шуугиан тарьж, шүүмжлэл ч дагуулж байсан. Харин орчин цагт биений өнгөтэй даашинзыг харьцангуй нээлттэй хүлээж авах болжээ.

Мэрилин Монрогийн даашинзыг өнгөрсөн жил Ким Кардашиан Мэт гала наадамд оролцохдоо өмссөн.

Үүний дараа 1990-ээд оны сүүлээр Сара Жессика Паркер биений өнгөтэй, богинохон, “DKNY” брэндийн даашинз өмсөж байсныг “Sex and the city” телевизийн шоуны үзэгчид санах болов уу.

Сүүлийн үед улаан хивсний ёслол дээр биеийн өнгөтэй даашинзаар гангарагсад илт олширсон нь энэ трэнд албан ёсоор эргэн ирснийг илэрхийлнэ. Меган Фокс, Оливиа Уайлд, Кендалл Женнер, Ким Кардашиан, Рианна, Зендаяа, Бейонсе гэх мэт өнөө цагийн сайхан эмэгтэйчүүд бүгд биений өнгөтэй даашинзыг сонгосон.

Заавал оддын тансаг үдэшлэг, кино наадам гэлгүй энгийн эмэгтэйчүүд ч биений өнгөтэй даашинз өмсөх болсон. Энгийн үдэшлэг, аль эсвэл зүгээр л дулаахан өдөр ч өмссөн болох юм. Биений өнгөтэй буюу нүцгэн даашинзны чиг хандлагад тогтсон хэв маяг байхгүй. Янз бүрийн хэлбэр хэмжээ, загвартай байдаг. Гэхдээ бүгд нэг л нийтлэг шинжтэй байдаг нь биеийг тодотгох тунгалаг материалаар хийгдсэн байдаг.

Биений өнгөтэй даашинз өмсөхөд мөрдөх хэд хэдэн жижиг дүрэм бий. Мэдээж өнгө дагуу дотуур хувцас өмсөх ёстой. Хүн бүр ийм даашинз өмсөхөд тухтай байх нь юу л бол. Тиймээс өөртөө эвтэйхэн мэдрэмж төрүүлэх бусад дагалдах хэрэгсэлтэй хослуулж болно. Тухайлбал, савхин хүрэм, гутал, пиджак, ретуз, том цүнх зэрэг нь илүү тав тухтай бөгөөд аюулгүй дүр төрхийг бий болгох юм. Мөн заавал өсгийтэй гутал гэлтгүй биед амар кэттэй өмссөн ч болно. Загварын мэргэжилтнүүд ийм төрлийн даашинзыг жинсэн хүрэмтэй хамгийн сайн зохицоно гэж тодорхойлжээ.

Зарим хүн биений өнгөтэй даашинз өмсөхийг хэтэрхий зоригтой үйлдэл гэж үздэг. Гэхдээ эхлээд харахад нүцгэн мэт харагдавч ийм төрлийн даашинзны загвар нь биеийн ихэнх хэсгийг далдалсан байдаг онцлогтой.

Гэхдээ мэдээж хаа дуртай газраа биений өнгөтэй даашинз өмсөөд байж болохгүй. Хэзээ, хаана гэдэг нь чухал хэвээрээ. Оффис орчин, шүүх хурал, эцэг эхчүүдийн уулзалт, хурал цуглаан зэрэгт мэдээж тохиромжгүй.

Ийм төрлийн даашинзны эрэлт хэрэгцээ сүүлийн үед илүү нэмэгдэж буйг Германы загварын зөвлөх Силке Герлофф тайлбарлахдаа “Хүмүүс цар тахлын үед гэрийн хувцас, хэлхэгэр хувцас ихэвчлэн өмссөн. Харин одоо тачаангуй, үдэшлэгийн дүр төрх бүрдүүлэх хэрэгцээ нь маш их нэмэгдсэн” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж