“Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” сэдвээр хүний нөөцийн сургалт болно

“Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” сэдвээр хүний нөөцийн сургалт болно

“Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” сэдвээр хүний нөөцийн сургалт болно

Монгол Улсын нийт ажиллах хүчний тоо 2023 оны эхний улирлын судалгаагаар 1.1 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувиар, өмнөх улирлаас 47.0 мянгаар буурсан дүн гарчээ. Эдийн засгийн орчин, нийгмийн зохион байгуулалт, төр засгийн урт хугацааны төлөвлөлтгүй бодлого зэрэг олон хүчин зүйлийн үр дагавраас үүдээд өнөөдөр монголчуудын дийлэнх нь цалин орлогоор амьдралаа дээшлүүлэх итгэл найдваргүй, ирээдүйдээ урамгүй, цаашлаад илүү аюулгүй эрүүл орчныг эрэлхийлэн хилийн чанадад гарч амьдрах тухай бодох болсон нь олон талын судалгааны дүнгээр батлагдаж буй юм. Мөн үүнээс дутахгүй бодит аюул нь ажилтнууд ар гэрээ орхигдуулж, амьдралаасаа аз жаргал мэдрэхээ больж эхэлснээс үүдээд сэтгэл гутралтай, улмаар энэ нь ажилдаа таагүй хандлага үзүүлэх шалтгаан болж буй явдал хэмээн хүний нөөцийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэр дундаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 66 орчим хувийг дангаар үйлдвэрлэж, улсын нийт хүн амын 60 орчим хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын иргэд өдрийн 8 цаг ажиллаж, 4 цагийг зам дээр зарцуулж байгаа нь ажлын бүтээмжид нөлөөлөхөөс гадна үр хүүхэд, ар гэр, амралтдаа зориулах цаг нь улам бүр хомсдож байна.

Хүн ам цөөн, ажиллах хүчний нөөц угаас хязгаарлагдмал нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлэх эрсдэл цаашид харагдаж байгаа нь ажил олгогч, бүтээгч, үйлдвэрлэгч хэсгийнхний санааг зовоох болж, үүнийг урьдчилан харсан хариу бодлого шаардлагатай гэж үзэхэд хүргэж байна. Зөвхөн цалин урамшууллыг нэмэгдүүлэх замаар үүнийг шийдвэрлэх боломжгүй төдийгүй ажиллагсдад ажлын байр нь сэтгэл ханамж өгөх бусад хүчин зүйлсийг бүрдүүлэх шаардлага тулгарч байгааг ажил олгогчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч буй юм.

Байгууллагын хүний нөөцийн бодлогод юу дутагдаж байна вэ?

Аливаа улс оронд бүхий л салбарт ажил олгогчид нийгмийнхээ дундаж болон чинээлэг давхаргыг бий болгон орлогын баталгааг нь бүрдүүлэхийн зэрэгцээ нийгмийн шинэ соёл, шинэ хэрэглээ, шинэ үйлдвэрлэл технологийг бүтээдэг онцлогтой хэсэг юм. Тэд үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн дэвшилд хөрөнгө оруулахаас гадна хүний нөөц, ажиллах хүчнээ өөрсдөө бэлтгэх, сургах, хөгжүүлэхэд бизнесийн орлогоосоо тодорхой хэмжээгээр зарцуулан хүндээ хөрөнгө оруулалт хийж байдгаараа нийгмийнхээ өмнө маш том үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж байдаг.

Гэвч байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах аливаа сургалт, хөгжлийн үйл ажиллагаа нь ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх, тэднээс үр дүн ур чадварыг аль болох ахиу авахад чиглэдэг. Тэгвэл тэдэнд өгөх, гэхдээ бага зардлаар бодит үр дүнд хүрэх, нүдэнд үл үзэгдэх буюу боловсрол, гэгээрэл, гоо зүй  зэрэг биет бус өргөн цар хүрээтэй үнэт зүйлийг ажилтандаа өгөхүйц үйл ажиллагаа, хөтөлбөр чухал болж байна.

Тэр дундаа байгууллагын хүний нөөцийн бодлого ажилтнуудынхаа ар гэрийн дулаан уур амьсгал, үр хүүхдүүдийнх нь дотоод сэтгэл зүрх рүү хандсан хамтын зорилгод төвлөрч,  тэдний боловсрол, төлөвшилд үнэ цэнийг бий болгоход чиглэх хэрэгцээ, шаардлага байна.

Энэ удаад “Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” сэдвээр Хүнийн нөөцийн хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт, “Эйч Ар” клуб, ерөнхий зохион байгуулагч Ирмүүн агентлаг хамтран ажил олгогчид, бүх түвшний захирал, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан тус бүр 250 хүнийг хамрах дөрвөн удаагийн сургалт, лекцийг 2023 оны 10 дугаар сарын 06-нд Шангрила зочид буудлын Ball room3 танхимд зохино байгуулах гэж байна.

Сургалтын хөтөлбөр:

  1. “Аз жаргалтай ажилтан” Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Г.Тэгшбүрэн
  2. “Ажлын байрны өөрчлөлт” “Эйч Ар клуб”-ын тэргүүн Ш.Баярмагнай
  3. “Байгууллага ба ажилтны сэтгэл зүй: Хувь хүний хөгжлийн институтын тэргүүн, сэтгэл судлаач М.Алтанцэцэг
  4. “Ажлын байран дээрх аз жаргалын эрэлд” богино хэмжээний жүжиг. Жүжигчин Б.Баярхүү /СТА/, Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Х. Отгонтунгалаг /СТА/

Та тус арга хэмжээнд оролцох бол 99048434, 88998331дугаараар холбогдоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж