У.Хүрэлсүхийн МАН-д үлдээсэн “Legacy”

У.Хүрэлсүхийн МАН-д үлдээсэн “Legacy”

У.Хүрэлсүхийн  МАН-д үлдээсэн “Legacy”

Улс төрд үүрдийн нөхөр, дайсан гэж үгүй. Мөнхийн эрх ашиг гэж бий. Энэ жишгээр У.Хүрэлсүхийн “дүү нар” хоёр ордны дунд цусаа гартал зодолдож байна. Ордны зодооны зүүний манлайд Л.Оюун-Эрдэнэ, барууны манлайд нь Д.Амарбаясгалан  байгаа нь олон нийтэд нэгэнтээ ил болов. Начин, заан хоёрын аль нь давахыг У.Хүрэлсүх улс төрийн түр “time” авсан шигээ анхааралтайгаар ажиглаж сууна. Түүний зааж өгсөн “цагаан толгой”-г хэн сайн уншсан нь ялна, гартаа эрх мэдэл атгана.  Эрх мэдэлд хүрнэ гэдэг баялгийг захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг. Мөнхийн эрх ашиг гэдэг чинь эцсийн эцэст мөнгө л юм. Мөнгөн дээр нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, мөнгөн дээрээ салбал цусаа гартал зодолдоно гэсэн үг.

1.

Өнгөц харахад  МАН шударга ёсны төлөө тэмцэж байгаа мэт. Үнэн хэрэгтээ, том, том мөнгө дүнтэй гоё, гоё төслүүдийг хэн удирдаж, газрын баялгийг хэн хуваарилах вэ гэсэн эрх мэдлийн төлөө л МАН зодолдож байна.  Нам доторх бүлэг, фракцууд үнэндээ үзэл баримтлалаараа ялгарах юм байхгүй. Наанаа улаан, хөхөөрөө хэрэлдэх тэд цаанаа хэтэвчээрээ нөхөрлөнө, фракцлана, АН-ын дарга асан З.Энхболд гэхэд МАН-ын гишүүн Ц.Анандбазартай “хэтэвч” ойр байх жишээний.  Х.Нямбаатарын өгсөн мэдээллээр бол Х.Баттулга, Т.Бадамжунай хоёр ёндоо нэгтэй байжээ, гэх мэтчилэн нэг  намд төдийгүй нам, нам дамжсан “мөнгөний бүлэглэл”-үүдийн нэг нь нүүрснийхэн юм. Нүүрсний мафи бол Монголын хамгийн баян, хамгийн том бүлэглэл.  Цагтаа тэд эрх мэдэлтэй, мөнгөтэй, өнгөтэй явлаа. Гэвчиг цагаа цагаараа байдаггүй.

Энэ удаагийн, ирэх сонгууль угтсан МАН-ын улс төр улам галзуурч, улам халуурч байна. Хагарсан толгойгоо малгай дотроо нуудаг байсан тэдний зодоон ил цагаандаа гарч цагаан байраа шатааж мэдэхээр улстөржиж байна. Үнэндээ үнэмлэхүй эрх мэдэл өөрөө үнэмлэхүй зовлонг дагуулдаг. Найман жил үнэмлэхүй эрх мэдэлд очсон МАН засаглалын хямралд очсон нь “ногоон автобусны” асуудлаар ил болов.  Өнгөрсөн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олонх улсын нууц, онцгой дэглэм нэрээр үнэмлэхүй хулгайлж, онцгой иджээ. Гэнэт идэх нь гэдсэнд цөвтэй л гэдэгсэн.

Нүүрсний хэрэгт  “сэжиглэгдсэн” Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр нэг талаараа Д.Амарбаясгалангийн нөхөд, нөгөө талаараа түүний гол дайсан. МАН-ын дараагийн дарга нарын тоонд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр зүй ёсоор нэрлэгддэг байсан. Тиймээс нүүрсний мафитай хийж буй засгийн тэмцэл нэг талаасаа Л.Оюун-Эрдэнэ авлигачдаа дарж буй мэт боловч нөгөө талаасаа Л.Оюун-Эрдэнийн гараар Д.Амарбаясгалан могой бариулж байна.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нөхөр-дайсан болох нь цаг хугацааны асуудал юм.  Хэрэвзээ, хэн нэг нь эрх мэдлийн төлөө хүсэл шуналаасаа татгалзахгүй бол шүү дээ.

2.

Одоохондоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр барьсан гараа тавилцаагүй байгаа ч тэдний дундуур “хар муур” хэдийнэ гүйсэн нь баттай. Гэвч тэнгэрт хоёр нар манддаггүй шиг МАН-д хоёр “хаан” байж болохгүй. Хэдий МАН-ын албан ёсны дарга нь Л.Оюун-Эрдэн боловч Засгийн гал тогоог, намын гал тогоотой нь базаж яваа Д.Амарбаясгалан цагаан байрандаа л “арслан” хэвээрээ байгаа. Тиймээс ирээдүйд Л.Оюун-Эрдэнийн нэг номерын дайсан бол Д.Амарбаясгалан байх нь гарцаагүй. Н.Энхбаяр, С.Баярын жишгээс, М.Энхболд, У.Хүрэлсүхийн замналаас харвал “ах нар”-ынхаа туулсан хувь заяаг тэд тойрохгүй байж ч мэднэ. Лавтайяа, тэд өнөөдөр хамтраад хамгийн том дайсан бол Т.Аюурсайханыг замаасаа зайлуулж байна. Дараагийн өрсөлдөгч нь Д.Сумъяабазар байсныг цэвэрлэх шиг боллоо. Гэхдээ Т.Аюурсайхан ч, Д.Сумъяабазар ч өөрсдөө л ширээн дээрээс ойчсон. Тиймээс өөрөө унасан хүүхдүүд уйлах хэрэггүй гэсэн үг юм.

Ардын нам дөрвөн даргын нүүр үзэж, намынхаа дүрэм журмын зөрчсөн анхны хүн бол Д.Амарбаясгалан. Өнөөдөр ч тэрбээр намын гал тогоогоо базсаар яваа нь Л.Оюун-Эрдэнэ түүнд итгэсэндээ юу эсвэл түүний “зангараг”-аас айсандаа юу гэдгийг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ л мэднэ.

3.

Өөрийнхөө гараар “өсгөж, бойжуулсан” дүү нарынхаа зодооныг хөшигний араас анхааралтайгаар ажиглаж суугаа У.Хүрэлсүх өнөөдөр ч улс төрдөө номер нэг хэвээрээ яваа. Нэгэн цагт, жаран тэрбум, ЖДҮ-ийн “хэргийг” өөртөө ашигтайгаар эргүүлж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замаа зассан түүний МАН-д үлдээсэн “Legacy”-г Л.Оюун-Эрдэнэ ч, Д.Амарбаясгалан өвлөж авсан. Тиймээс нүүрний хэргээр далимдуулж цагаан байран дахь МОХ-ныхны нэр нөлөөг бууруулж чадсан бол “ногоон автобус”-ны асуудлаар Д.Сумъяабазарыхныг хотоос цэвэрлэнэ гэсэн үг.

Д.Сумъяабазар ч, Ж.Сүхбаатар ч үхэхдээ үхэр буугаа тавьсан нь “тэр ногоон автобусны цаад эзэн бол….” гээд Д.Амарбаясгаланг хуруугаараа заачихлаа. Ядаж байхад түүний  авлигын талаарх гарсан гадаадын хэвлэлийн мэдээ шарлаагүй байдаг. Ардын намын “нохой зодоон” одоо л жинхэнээсээ эхлэж байна.

У.Хүрэлсүх уулан дээрээс “арслан, бар” хоёрын зодолдохыг харсан шиг ээ сууж байна. Түүнийг улс төрөөс, тэр тусмаа МАН-аас явсан гэвэл хэн ч үнэмшихгүй. Монголын ч, МАН-ын ч нэг номерын хүн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 124.158.109.175

Ингэж бичээд л нөгөөдүүлээ мандуулаад байх юм даа

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

* Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.112.219

ANYSN SEKSYG GOE ODOON SRXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-04 202.21.114.242

Avatar

Нэргүй 2023-10-04 51.79.156.14

<?php
echo 'alert("Challenge accepted.")';
?>

Avatar

Нэргүй 2023-10-04 51.79.156.14

Avatar

Нэргүй 2023-10-04 51.79.156.14

location.href="https://news.mn/r/2677453/&quot;;

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.181.122

Замаасаа зайлуулах гэж хулгай хийгээд баригдсан болон ажлаа хийх чадваргүй хүмүүс биз дээ. Лидерүүд гэх гээд байгаа юм уу ойлгосонгүй Цаг цагаараа байдаггүй цаг нь ирэхээр нүгэл нь нүдээрээ гарна ш дээ хулгай хийсэн бол. Буруу замаар явсан бол буцахдаа шороо заавал тээнэ

Avatar

# # # # ; 2023-10-04 216.38.195.74

!!

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.179.246

өмхий хүрэлсүх хамгийн өөдгүй н**ш

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.178.36

Хүүк чинь Янгуг Бяцханфюрер хоёрыг ЖДҮ н хэргээр гартаа базаж авсан хүн дээ Оюукд базуулах юм байхгүй нь давуу тал

Avatar

Нэргүй 2023-10-04 202.126.90.125

янгуг бяцханфюрер хоёр нь хэн хэн юм,?

Avatar

жинхэнэ монгол 2023-10-04 139.5.219.62

муу хогын яс хаягч хутган үймүүлэгч хужаагын шээс чи монголыг хор найруулан хутгаж хорлох санаатай юу?чадахгүй шүү чи.ЗАЛУУ удирдагч та нар хэний ч хоронд үл автан муужирч алтан төрийнхөө ажилыг цалгардуулж болохгүй шүү.илүү их хүчээр шамдан ажиллаж улсаа шинэчил,ард олны дунд шудоага ёсыг тогтоож ажилтай амьдралтай,эх орондоо хайртай,төр засагтаа,монгол түмэндээ хүндлэлтэй ханддаг ухамсартай иргэд болго.өөрсдөө үлгэр дуурайл нь бай

Avatar

Зочин. 2023-10-04 103.57.95.90

НЯМСҮРЭН ГЭГЧ ЭТГЭЭДИЙН ШИДСЭН ЧУЛУУ БАЙГАА ОНОСОНГҮЙ.ТЭР ПУЕМЕТ, МИНАМЕТ ШИГ ҮГ СҮГГҮЙ ЦАЦАЖ БАЙНА.

Avatar

Иргэн 2023-10-04 66.181.186.208

МАН – ыг хийсгэн авч одох их салхины хар үүл хуримтлагдсаар… Ядаж байхад улаан дээлээ ногооноор сольдог нь ч юу вэ.

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-04 146.70.109.6

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Ухна ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

Avatar

настан 2023-10-04 103.212.118.60

МАН ын төлөө саналаа өгөхгүй байх аваас энэ улс орныг зөв голдиролд нь оруулна .2024 он энэ улс орны Монголын минь заяа шийдэгдэнэ . МАН ын луйварчин хулгайч дарангуилагч нар далд орж ард олны амьдрал ахуй дээшилсэн сайхан он жил ирнэ . МАН мафиин зодоон эхлэж дээ , далд ор .ард түмэн улам хэрсүүжин ухаарцж буйгаа 2024 сонгуульд харуулна . харуулах ч байх .

Avatar

Нэргүй 2023-10-04 202.21.114.170

Buzaruud. ahiad songood bai ed nariigaa tegeed amaaraa shoroo umh erguu ard tumen. tui chort

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.182.48

эрх мэдэлд туйлын дуртай Данхыг намын дарга болгосон нь Хүрэлсүх тэнэгийн хамгийн том алдаа. Жонхууд шахагдах нь ч байсан л Биз. өнөөдөр өөрийгөө алуулахад бэлэн болгочихсон. нөгөө данх нь аль хэдийн хутгаа ил гаргаад барьчихсан, Сум генсекийн суудал авна гэх МАН -ын зодоон ид эхэлж байна.

Avatar

тогоо 2023-10-04 45.117.35.3

монголын улс төрд хүрэлсүх нөлөөгөөрөө 3 т, оюук амарбаясгалан нар араас нь орно. 1ба 2т эд нарыг тависан эзэд орно.

Avatar

Зочин 2023-10-04 43.228.130.39

Гэвчиг гэвчиг гэвчиг гэж эхлээд л …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж