Цөмийн дайн ба Орос, Хятадын супер зэвсгүүд

Цөмийн дайн ба Орос, Хятадын супер зэвсгүүд

Цөмийн дайн ба Орос, Хятадын супер зэвсгүүд

Зэвсэг хураах НҮБ-ын хэлэлцээнээс хойш олон арван жилийн дараа бид цөмийн зэвсгийн шинэ эриний босгон дээр ирлээ. Хятад улс хэдэн тэрбум ам.долларыг  шинэ зэвсэглэлд зарцуулж, Орос, АНУ-ын хооронд хурцадмал байдлын үүссэнээс хүйтэн дайны дараах цөмийн зэвсгийн нөөцөө багасгахын төлөөх олон жилийн хүчин чармайлт өндөрлөв.

Москва, Вашингтоны хооронд стратегийн цэнэгт хошууны тоог хязгаарласан "Шинэ ЭХЛЭЛ" зэвсгийн гэрээнээс Орос улс  “түдгэлзсэн”. Нэгэнт 2026 онд хугацаа нь дуусвал гэрээ сунгагдахгүй бололтой.

Хятад улс огт хэлэлцээ хийхээс татгалзаж, цөмийн зэвсгээ эрчимтэй нэмэгдүүлж байна. Ингэснээр одоогоор 400 гаруй байлдааны хошуутай болсон нь Их Британи, Францаас ч их нөөцтэй болжээ.

Хэрэв Бээжин одоогийнхоор хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлбэл ирэх 10 жилийн дунд үе гэхэд 1500 цэнэгт хошуутай болно.

Цаг хугацаа өнгөрөхөд хоёр ч биш гурван цөмийн их гүрэнтэй болно. Энэ нь эдгээр пуужингийн геополитикийг улам төвөгтэй болгож, жижиг гүрнийн цөмийн зэвсгийн амбицыг өдөөх болно.

Их Британид АНУ-ын цөмийн зэвсгийг буцаан байршуулах боломжтойг сануулснаар Лондоны байр суурь өөрчлөгдөж байна. Бельги, Нидерланд, Итали, Турк зэрэг янз бүрийн холбоотон орнуудад  АНУ-ын байлдааны хошуунуудыг хадгалдаг.  Хүйтэн дайны дараа Их Британиас цөмийн зэвсгээ эргүүлэн татсан боловч олон нийтэд нээлттэй баримт бичгүүдээс харахад удахгүй буцааж байршуулж магадгүй байна.

Үүнийг Украины дайн Орос болон Барууны хоорондох хурцадмал байдлыг урьд өмнө байгаагүй түвшинд хүргэсэнтэй холбож тайлбарлаж болох юм. Энэ нь хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнөхөөсөө ч дордсон гэж хэлэх хүмүүс мэдээж байгаа.

"Atomic Scientists" сэтгүүлийн удирддаг алдарт "Сүйрлийн өдрийн цаг"-ийг өнгөрсөн нэгдүгээр сард урагшлуулсан. Цөмийн эрдэмтдийн үзэж байгаагаар соёл иргэншлийн төгсгөл урьд өмнөхөөс илүү ойртов.

 ЦӨМИЙН ЗЭВСГИЙН НӨӨЦ

Цөмийн зэвсгийн тархалт мэдээж санаа зовоосон асуудал. Цөмийн зэвсэгтэй анхны таван улс болох АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад дээр сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Израиль гэсэн дөрвөн улс нэмэгджээ.

Саудын Араб нь Израилийн төрийг хүлээн зөвшөөрөх талаар АНУ-тай хийж буй хэлэлцээний нэг хэсэг болгон үүнтэй төстэй технологийг нэвтрүүлэхээр оролдож байгаа бол Иран цөмийн эрчим хүчний хөтөлбөрөөрөө дамжуулан цөмийн зэвсэгтэй болох вий гэсэн болгоомжлол байна.

Бохир түлшээс татгалзах, "ногоон" зорилтууд нь цөмийн эрчим хүчний ач холбогдлыг дахин анхаарч үзэхийг сурталчилсан алхам бөгөөд энэ нь санаа зовоосон асуудал улам бүр нэмэгдэх болно гэсэн үг. Гэхдээ ч цөмийн зэвсгийн тархалт нь цөмийн эрчим хүчтэй  зайлшгүй холбоотой биш гэдгийг тэмдэглэх нь чухал юм.  Дэлхийн ихэнх зэвсгийг цөмийн реакторт үйлдвэрлэсэн плутониоор хийсэн нь үнэн.

Гэхдээ иргэний цөмийн эрчим хүчний хөтөлбөртэй 30 гаруй улсын дийлэнх нь цөмийн зэвсэггүй байдаг. Цөмийн зэвсэгтэй есөн улсын хоёр нь Израиль, Хойд Солонгос ч атомын цахилгаан станцгүй.

Цөмийн зэвсгээс айх нь цөмийн эрчим хүчгүй байх үндэслэлтэй шалтгаан биш бөгөөд аливаа улс цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг эрэлхийлж байгаа нь тухайн улс цөмийн зэвсэгтэй болно гэсэн үг биш юм. Үнэн хэрэгтээ, магадлал нь эсрэгээрээ байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ болон Олон улсын атомын энергийн агентлаг  ихэнх тохиолдолд үр дүнтэй ажиллаж, хориглож чаддаг.

 Цөмийн зэвсгийн нөөц 1986 онд дээд хэмжээнд хүрч, дэлхийн зэвсэглэлд 70,000 гаруй цэнэгт хошуутай байсан. Өнөөдөр үүнийг ойролцоогоор 12,000 байгаа гэж таамаглаж байна. АНУ-д 1744, Орост 1588 байлдааны цэнэгт хошуу байгаа.

Цөмийн зэвсгийг анх зохион бүтээхэд түүнийг ашиглах цорын ганц арга зам байсан. Энэ нь хүнд бөмбөгдөгч онгоцноос цөмийн зэвсгийг байны дээр хаяхад л хангалттай. АНУ, Орос хоёр цөмийн зэвсэг тээвэрлэх зорилготой хүнд бөмбөгдөгч онгоцуудаа хадгалсаар байна. Гэхдээ довтолгооны энэ аргыг хамгаалахад харьцангуй хялбар байдаг бөгөөд бөмбөгдөгч онгоцыг ирэхээс өмнө сөнөөгч эсвэл зенитийн пуужингаар сөнөөж болно.

Хүмүүс цөмийн дайн дэлхийн зайлшгүй төгсгөлийг өдөөнө гэж бодож байгаа шалтгаан нь тив алгасах баллистик пуужин юм. Тив алгасах баллистик пуужинг зогсоож боломгүй гэж өргөнөөр хүлээн зөвшөөрдөг. Иймээс тэднийг нэгэнт ниссэн бол сүйрлээс урьдчилан сэргийлэх боломжгүй гэсэн санаа.

Minuteman III intercontinental ballistic missile

Тив алгасах сонгодог пуужинг газар доорх маш хатууруулсан силосуудад хадгалдаг. Хүчирхэг дайсны цөмийн зэвсгийг ч ажиллагаагүй болгохын тулд хатуурсан силосын ойролцоо цохилт өгөх хэрэгтэй. Өөр нэг арга бол тив алгасах пуужинг хөдөлгөөнт машин эсвэл төмөр замын машинд байрлуулах явдал бөгөөд дайсан хаана байгааг нь мэдэж, өөрийн цөмийн зэвсгээр онилно гэдэг нь илүү хэцүү гэсэн үг юм.

Хүйтэн дайны эхэн үеийн гол эргэлзээ нь хатууруулсан силос болон хөдөлгөөнт хөөргөгч байв.  АНУ-ын ерөнхийлөгч эсвэл ЗХУ-ын ерөнхий сайд дайсны тив алгасах пуужинг хөөргөхөд хэдхэн хором л хэрэгтэй гэсэн айдас байсан.

АНУ 1978 оноос эхлэн "GPS"-ийн хиймэл дагуулуудыг хөөргөж эхэлсэн. "GPS"-ийн тусламжтайгаар АНУ-ын байлдааны цэнэгт хошуу нь байг алдалгүй онож, хатуурсан силосыг ч найдвартай устгадаг.  "GPS"-ийг хөөргөх жил ЗХУ байлдааны хошууны тоогоор АНУ-ыг гүйцэж түрүүлсэн. Гэсэн ч АНУ зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх талаар санаа зовсонгүй. 1980-аад онд ЗХУ-ын нөөц их хэмжээгээр нэмэгдэж байсан ч АНУ-ын байлдааны хошууны тоо бага зэрэг буурчээ. АНУ тоогоор биш стратегиар тэмцэж байсан нь энэ. Тухайн үед АНУ-ын нэг цэнэгт хошуу одоо Зөвлөлтийн хэд хэдэн хошуутай тэнцэж байв.

ШУМБАГЧ ХӨЛГҮҮДИЙН АЮУЛ

Тухайн үед цөмийн дайн гарах магадлал багассан өөр нэг хөгжил гарсан нь "SSBN" гэгддэг цөмийн хөдөлгүүртэй, цөмийн зэвсэгт баллистик пуужингийн шумбагч онгоц гарч ирэв.

An unarmed Trident II D5 missile is test-launched from the Ohio-class U.S. Navy ballistic missile submarine USS Nebraska off the coast of California,

Уламжлалт хөдөлгүүртэй шумбагч онгоцноос ялгаатай нь цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоцууд хэдэн сарын турш усан дор ажиллаж чаддаг. Цөмийн шумбагч дотроо цэвэр ус, агаарыг бий болгох системтэй. Тиймээс цорын ганц бодит хязгаарлалт бол багийнхны хоол хүнс, засвар үйлчилгээ хийх хэрэгцээ юм. Дайсантай хэзээ ч холбоо тогтоохыг эрэлхийлдэггүй, зөв ​​зохион бүтээсэн, болгоомжтой ажилладаг цөмийн шумбагч онгоцыг илрүүлэх нь бараг боломжгүй. Нөгөө талын пуужингийн шумбагч онгоцууд хаана байгааг хэн ч мэдэхгүй. Дайсны шумбагч хөлгийг илрүүлж устгах шалгарсан арга байхгүй учраас хэн дуртай нь галзуурч, эхний цохилтыг өгч зүрхлэхгүй болжээ. Ингэснээр цөмийн эрчим хүчээр ажилладаг, цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцууд дэлхийг аварсан байх магадлалтай.

Стратегийн цөмийн зэвсгийг түгээх эдгээр гурван үндсэн систем болох бөмбөгдөгч онгоц, газар дээр суурилсан тив алгасах пуужин болон шумбагч пуужингуудыг ихэвчлэн "цөмийн гурвал" гэж нэрлэдэг. Энэ гурвуулаа шаардлагатай гэсэн санаа нь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд их хэмжээний төсөв, олон тооны боловсон хүчнийг бий болгодог.

ШИНЭ ҮЕИЙН ЗЭВСГҮҮД

Цөмийн стратегид нийтлэг байдаг шиг санаанууд нь хуучин байсан ч үйлдлүүд нь заримдаа шинэ байдаг. Баллистик хамгаалалтыг авч үзье. Баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чармайлтад хатуу хязгаарлалт тавьсан Хүйтэн дайны гэрээ, Баллистик пуужингийн эсрэг гэрээ байсан. Гэвч АНУ 2002 онд гэрээнээс гарч, түүнээс хойш бага оврын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах систем бүтээжээ. Эдгээрт сансар дахь байлдааны хошууг таслан зогсоох зориулалттай Газар дээр суурилсан Дунд чиглэлийн хамгаалалтын  сөнөөгч болон тэнгисийн цэргийн "SM-3" пуужин, мөн зогсоох зориулалттай "THAAD", "SM-6", алдарт "Патриот" пуужин зэрэг багтдаг.

A Terminal High Altitude Area Defense (THAAD) interceptor is launched during a successful intercept test,

Өдгөө Владимир Путин, Ши Жиньпин нар баллистик хамгаалалтыг давж чадах зэвсэг бүтээж байна. Ялангуяа Хятад, Орос хоёр хэт авианы байлдааны хошуу дээр ажиллаж байна. Хэт авианы гэдэг үг нь ихэвчлэн Махын таваас хурдан явдаг зүйлийг л илэрхийлдэг. Одоо байгаа тив алгасах пуужингийн байлдааны хошуунууд нислэгийнхээ төгсгөлд буухдаа Махын 20-д нисдэг.

Гэхдээ ердийн баллистик байлдааны цэнэгт хошуу нь доош буухаасаа өмнө дэлхийгээс маш өндөрт, магадгүй 2000 км өндөрт нисдэг нь бага тойрог замд байгаа хиймэл дагуулуудаас хамаагүй өндөр юм. Энэ нь маш холын зайнаас харагдах бөгөөд саатуулах цагийг өгдөг гэсэн үг юм.

Путины мэдэгдсэнээр Оросын зэвсгийн нөөцөд байгаа шинэ хэт авианы “Авангард” цэнэгт хошуу нь энгийн тив алгасах пуужингийн яндангаар хөөргөсөн боловч сансарт өндөрт хөөрдөггүй. Үүний оронд илүү бага зайд, илүү хурдыг авч, илүү хурдан эргэж буудаг. Энэ нь шинэ санаа биш. Үүнийг 1960-аад оны үед санаачилсан ч бодит ажил хэрэг болоогүй байв.

Хятад улс мөн хэт авианы пуужин туршсан бөгөөд тэдгээрийг өөр нэг хуучин боловч ихэвчлэн ашиглагдаагүй санаатай хослуулжээ. Тодруулбал, пуужин нь сансрын хөөргөх систем шиг ажилладаг. Агаар мандлаас гармагцаа хажуу тийшээ эргэлдэж, асар хурдтай болж, байлдааны хошууг хиймэл дагуул шиг нам тойрог замд оруулдаг.

Орос, АНУ, одоо Хятад улсууд газар дээр суурилсан тив алгасах пуужин, чамин супер зэвсэг, сөнөөгчөөс хамгаалахад их хэмжээний мөнгө зарцуулж байна. Эдгээрийн цөөн хэд нь үнэхээр ашигтай байж болох юм.  АНУ-ын "Патриот" системийг Украинд аль хэдийн хэрэглэж эхэлсэн тул цөмийн дайн гэхээсээ илүү ердийн хэрэгцээ болов.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 103.10.21.9

армогедон гэж та нар дуулсан уу .лаларуудаа

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.112.246

Хамгийн гоё нь доорхи сэтгэгдэлүүд

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.112.226

zovlolt holboot ulsiin eronhii said gej shaaj bna tiim tuchaal bgaaguiee

Avatar

Нэргүй 2023-10-04 216.38.195.74

W1; ?

Avatar

Нэргүй 2023-10-04 216.38.195.74

ctsoy ;?

Avatar

Зочин. 2023-10-04 103.57.95.90

ХӨӨРХИЙ МУУ АМЕРИКТ ЮУ Ч БАЙХГҮЙ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЮМ БОЛОВ УУ.

Avatar

Нэргүй 2023-10-04 150.249.168.211

ану нато укр тэнэгүүд цөмийн дайн болвол өөрсдийгөө ялна гэж боддог өлөн тэнэг цөөврүүд

Avatar

Бадарч тахар 2023-10-04 202.126.90.80

Оросын Сармат чинь гүвээ даваж маш нам өндөрт нисдэг биз дэ ! Тэр чинь л амёрикийн хотуудад очих боломжтой до бас шумбагч онгоцноос харвах боломжтой ! тэрнээс анусууд сүнсээ зайлтал айж байгаа гэсэн !!

Avatar

Зочин 2023-10-04 66.181.160.22

Путин шаажж байгаан …Сармат байхгүй… Воевода нь хуучраад хэрэггүй болчихсон …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж