АНУ-ын Украинд илгээх мөнгөнөөс Латин Америкт зарцуулах ёстой

АНУ-ын Украинд илгээх мөнгөнөөс Латин Америкт зарцуулах ёстой

АНУ-ын Украинд илгээх мөнгөнөөс Латин Америкт зарцуулах ёстой

Өдөрт 10 мянга орчим цагаач АНУ-ын хилийг зорьж буйг Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор Даваа гаригт хэллээ. Сүүлийн долоо хоногт Мексикээр дамжин АНУ-ын хил рүү нэвтрэхээр зорьж буй Венесуэлийн цагаачдын тоо эрс нэмэгджээ. Мөн Куба, Венесуэль зэрэг оронд АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь энэхүү шилжилт хөдөлгөөнд буруутай гэв. 

"Сүүлийн долоо хоногт Гватемалаас Мексик рүү өдөрт 6000 орчим цагаач нэвтэрсэн. АНУ-ын хилийг зорьж буй цагаачдын тоо үүнтэй холбоотой. Цагаачдын ихэнх нь Төв Америкийг дайран өнгөрдөг" гэж Мексикийн ерөнхийлөгч хэллээ. 

Эдийн засгийн буруу менежмент, улс төрийн хэлмэгдүүлэлт нь эдгээр улсыг орхин гарч буй цагаачдын урсгалд голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. АНУ ардчиллыг нухчин дарж байна гэж үзсэн тул дээрх улсуудад хориг арга хэмжээ авсан. Гэвч хориг арга хэмжээ нь үзэл суртлын зөрүүтэй учир хүний эрхийг хамгаалахгүй гэж Лопез Обрадор үзэж байна. 

Цагаачдын асуудлаас гадна Лопез Обрадор АНУ-ын Украинд үзүүлж буй тусламжийг шүүмжилжээ. Тэрбээр АНУ-аас Украинд илгээсэн мөнгөний тодорхой хэсгийг Латин Америкийн эдийн засгийн хөгжилд зарцуулах ёстой гэж мэдэгдэв.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 173.66.93.130

Байн байсаар АНУ ингэх ёстой тэгэх ёстой даварцан

Avatar

ХАХАХА 2023-10-03 59.153.114.76

латин америкийн л***р хар тамхичидад мөнгө зарцуулж яахав

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

~~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж