Японд 125 жил тохиогоогүй халуун намар болсныг тус улсын цаг уурын агентлаг мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард Японы агаарын дундаж хэм хэвийнээс 2.66-аар өндөр байжээ.
2023 оныг хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй хамгийн дулаан жил болно гэж мэргэжилтнүүд таамаглаж буй.
Тухайлбал, Австри, Франц, Герман, Польш, Швейцарь улсууд түүхэнд байгаагүй дулаахан есдүгээр сар болсныг мэдээлсэн. Энэ нь мэдээж цаг уурын өөрчлөлттэй холбоотой. Японд л гэхэд цаг уурын ажиглалтын 153 байршлын 100-д нь агаарын хэм рекорд эвджээ. Тухайлбал, Токиод 26.7 хэм байсан нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн Осакад 27.9, Нагояад 27.3 хэм байв.
"Үүнийг хэвийн бус өндөр температур гэж нэрлэхгүй өөр юу гэхийг би мэдэхгүй байна. Агаарын хэмийн дунджаар 2.66-аар өссөн нь онцгой байлаа. Энэ нь өмнөх амжилтуудыг ядах юмгүй эвдсэн" гэж Цаг уурын агентлагийн ажилтан Масаюки Хираи хэллээ.
Холбоотой мэдээ