Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /MONADA/ хариуцлагагүй ажиллаж, үйл ажиллагааны дүрмээ зөрчсөн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй тус байгууллага олон улсын байгууллагаас ирж буй зөвлөмжийг биелүүлээгүй бөгөөд удаа дараа хариуцлагагүй хандсан гэсэн юм. Допингийн эсрэг үндэсний төвтэй холбоотой гомдлоор өнгөрсөн Даваа гаригт /2023.09.25/ Авлигатай тэмцэх газраас тус байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, Допингийн эсрэг байгууллагатай холбоотой гомдол мэдээллийн дагуу АТГ хэрэг бүртгэл нээж шалгаж эхлээд байгаа. Одоогоор хэрэг бүртгэлийн шатанд явж байгаа учраас хэн нэгнийг яллагдагчаар татаагүй. Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчийг шалгаж байгаа гэдэг зүйл байхгүй. Хэрэг бүртгэл нээж шалгасны дараагаар хэнийг яллагдагчаар татах эсэх тодорхой болно гэх хариултыг өнгөрсөн долоо хоногт өгч байв.
Харин өнөөдөр /2023.10.03/ Допингийн эсрэг үндэсний төвийн нэр бүхий удирдлагуудын албан байранд АТГ-аас нэгжлэг хийж байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нэр бүхий хоёр албан тушаалтны гэр болон албан өрөөнд яг одоо нэгжлэг хийж байна. Тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт одоо АТГ-аас нэгжлэг хийнэ" гэлээ.
зочин 2023-10-03 66.181.186.210
шоронд хий
Зочин 2023-10-03 213.87.135.233
!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Иргэн 2023-10-03 66.181.177.145
Даварсан луйварчдыг дарсан дээр байхаа. Хаана л мөнгө олох боломж бна бүгд үхэн хатан зүтгэж айж ичихгүй хулгай луйвар хийнэ. Ер урьд зоригтой хэлж тэмцээгүй тамирчид ч бас буруутай эд нарыгмбүр давраачихсан
Зочин 2023-10-03 103.57.95.74
АТГ гэж мөн энэрэнгүй газар шүү урьдчилж хэлж байгаад нэгжлэг хийнэ хэргийг хахууль аваад хэрэгсэхгүй болгоно
Зочин 2023-10-03 93.23.105.224
Энэ бүтэхгүй байгууллана энэ бүтэхгүй нөхдүүдээс болж Монгол улс тамирчид минь Олимп тоглолтонд яана яана гэнээ н**ш юм аа ийм сэтгэлгүй дуракнуудыг шоронд хатаа
0000 2023-10-03 66.181.166.134
Нэгжлэг хийнэ гэж урьдчилан хэлчхээд хийх нь дүр эсгэсэн хуйвалдаан уу… Ерөнхий сайд залуу, бас нэг удаа УИХ-ын чуулган дээр, дараагийн салбар банк, санхүүгийн байгууллага шүү хэмээн "урьдчилан анхааруулсан" нь нуух юмаа сайн нуугаарай, найдвартай болсон бол хэл, шалгалт оруулж дүр эсгэе гэсэнтэй агаар нэг сонсдож байсан юм.
БЗД-ийн иргэн ... ...... 2023-10-03 202.21.108.31
"Элэг " эмнэлэг гэж хуурамч юм байгуулаад ..Н.Энхбаярын үед их мөнгө завшсан даа… ЭМД сангаас ….Тэгээд бүүр Ерөнхийлөгчийн зөвлөх гэж гүйгээд л их мөнгө идсэн….. Хотын НЭГ ТМС ийн сургуулийн иж бүрэн барилгыг зүгээр авсан нөхөр дөө… Одоо их л юм гарна даа…Допинг той бас их юм бий……Нэг мөсөн бүгдийг нь шалгах хэрэгтэй …Сэрүүн газарт байлгаж байгаад ч шалгах нь зөв байх шүү…..
Зочин 2023-10-03 103.57.92.254
увайгүй атаархагч чи хараад зогсож байсиймуу гүтгэгч н**ш
Зочин 2023-10-03 202.179.26.191
нөгөө муу Оюунболдын хорлоод байсан юм биш үү, бадарч, Батсуурь бүгд л хохирсон
Хулансаран 2023-10-03 203.91.115.53
Яанаа тэгээд одоо үнэн боллоо л доо шээсэнд маант юм хийсэн байх гээд хэлээд байдаг нь. Өнөрөөд мөнгө өгөөд л сэвүүлдэг болж таарлаа. Даанч Өнөрөө яг допинг гарна гээд л дайраад байхаар нь их гайхсан юмаа хийчихсэн юм чинь гаралгүй яах вэ дээ. Зариг Өнөрөө ч хүн биш юмаа юун сэтгүүлч . Үйлийн үр хаалга андуурдаггүй л юм байна.
Зочин 2023-10-03 43.228.129.131
Энэ байгууллага олон жил бөхчүүдийн шинжилгээн дээр ажилласан даа, ухвал их юм гарах учиртай