АТГ-аас допингийн эсрэг байгууллагын удирдлагуудын гэрт нэгжлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

АТГ-аас допингийн эсрэг байгууллагын удирдлагуудын гэрт нэгжлэг хийж байна

АТГ-аас допингийн эсрэг байгууллагын удирдлагуудын гэрт нэгжлэг хийж байна

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /MONADA/ хариуцлагагүй ажиллаж, үйл ажиллагааны дүрмээ зөрчсөн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй тус байгууллага олон улсын байгууллагаас ирж буй зөвлөмжийг биелүүлээгүй бөгөөд удаа дараа хариуцлагагүй хандсан гэсэн юм. Допингийн эсрэг үндэсний төвтэй холбоотой гомдлоор өнгөрсөн Даваа гаригт /2023.09.25/ Авлигатай тэмцэх газраас тус байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, Допингийн эсрэг байгууллагатай холбоотой гомдол мэдээллийн дагуу АТГ хэрэг бүртгэл нээж шалгаж эхлээд байгаа. Одоогоор хэрэг бүртгэлийн шатанд явж байгаа учраас хэн нэгнийг яллагдагчаар татаагүй. Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчийг шалгаж байгаа гэдэг зүйл байхгүй. Хэрэг бүртгэл нээж шалгасны дараагаар хэнийг яллагдагчаар татах эсэх тодорхой болно гэх хариултыг өнгөрсөн долоо хоногт өгч байв.

Харин өнөөдөр /2023.10.03/ Допингийн эсрэг үндэсний төвийн нэр бүхий удирдлагуудын албан байранд АТГ-аас нэгжлэг хийж байна.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нэр бүхий хоёр албан тушаалтны гэр болон албан өрөөнд яг одоо нэгжлэг хийж байна. Тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт одоо АТГ-аас нэгжлэг хийнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж