Элон Маск Украины ерөнхийлөгчийг шоолоод шүүмжлүүлэв

Элон Маск Украины ерөнхийлөгчийг шоолоод шүүмжлүүлэв

Элон Маск Украины ерөнхийлөгчийг шоолоод шүүмжлүүлэв

Элон Маск Украины ерөнхийлөгч Зеленскийг шоолсныхоо төлөө шүүмжлэл хүртэв. Оросын эсрэг дайралтад ашиглах зорилгоор Зеленский улс орнуудаас удаа дараалан тусламж гуйсан.

Үүнийг нь Элон Маск шоолж, твиттертээ гүрээнийх нь судас тодорсон хүний зураг дээр Зеленскийн царайг эвлүүлээд "Таван минут өнгөрчихөөд байхад тэрбум ам.долларын тусламжаа гуйж амжаагүй байх үед" гэсэн тайлбартай нийтэлжээ.

Энэ нийтлэл Украины удирдагчдад таалагдсангүй. Тухайлбал, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариана Бетса "Элон, танд өрөвдөх сэтгэл алга уу? Украинчууд өдөр бүр оросуудын гарт амь үрэгдэж байна. Бид амь нас, гэр бүл, улс орон, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна. Украинтай хамт байгаач" гэж жиргэжээ.

Харин Зеленскийн зөвлөх Михайло Подоляк "Оросод үзүүлэх дэмжлэг бол дайныг, геноцидыг, чөлөөт ертөнцийг устгах үйл явцыг шууд санхүүжүүлж буй үйлдэл. Украины талаар ёжлох юм уу дуу хоолойгоо эс өргөх нь хүчирхийлэл, устгалыг зөвтгөсөн Оросын суртал ухуулгыг шууд дэмжиж буй явдал. Даанч дайны голомтоос хэдэн мянган км-ийн цаана байгаа хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл болсон хүмүүс өдөр тутамд болдог бөмбөгдөлт, эцэг эхээ алдсан хүүхдүүдийн уйлааныг тэр бүр ойлгохгүй" гэв.

Элон Маск өнгөрсөн жил Украиныг Орост газар нутгаа өгөхийг санал болгосноор Зеленский, Маск нарын харилцаа хурцадсан. Зеленский уг саналыг эсэргүүцэж, мөргөлдөөнийг илүү сайн ойлгохын тулд Украинд ирэхийг Маскад зөвлөсөн байна. Улмаар өнгөрсөн сард Маск украин цэргүүдийг "Starlink" ашиглан интернетэд нэвтрэх эрхийг нь хязгаарласнаар байдал улам бишджээ. 

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 202.179.25.25

Мансуурдаг алиалагч улс орноо юу ч гүй сүйрүүллээ

Avatar

Нэргүй 2023-10-03 202.179.21.244

Ами нарт шүүмжлүүлсэн байх гэж бодлоо.

Avatar

Нэргүй 2023-10-03 103.57.93.34

Амьдрал үргэлж сайханаараа байдаггүй юм даа Маскаа. Өөрийн чинь баялаг гэх зүйл чинь ёроолгүй зовлон, хязгааргүй гай түйтгэрт хүргэнэ дээ

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.160.27

Ухаантай хүнд ногооноо танай эзэн элбэг энэ тэрүүд усан тэнэг л харагдана шүү

Avatar

Нэргүй 2023-10-03 185.220.103.118

Алиалагч Зеленскийг харсан хэн ч дооглож шоолж инээнэ.

Avatar

Зочин 2023-10-03 66.181.182.153

Маск их ухаантан, түүний зөв л байж таарна

Avatar

Зочин 2023-10-03 66.181.160.22

Зааа Маскын үгийг нэг их чухалчилж хүлээж авах хэрэггүй дээ
Нэг нь Эх орныхоо төлөө , нөгөө нь мөнгний төлөө явж байгаа газар тэнгэр шиг ялгаатай хоёр хүн ….

Avatar

Нэргүй 2023-10-03 108.147.92.102

Alia salbadaig ene zuunii ih khumuuntei yaj haritsuulj chadaj bnaa

Avatar

зочин 2023-10-03 202.9.46.168

Украйны хэт үндэсхэг үзэлтэй дэлхийд зартай геноцид нацистууд орос үндэстнийг 8 жил яраглан зовоож Орос тэсэлгүй дайн эхлүүлсэн АНУ санхүүжүүлэхгүй Зеленский з****г гуйхгүй бол нэр хүнд унах гээд жирийн иргэдээрээ тоглож байгааг Элон Маск хэлж дээ кк

Avatar

Нэргүй 2023-10-03 59.153.112.226

etsiin etsest putin diilj bgaa bizdee

Avatar

Зочин 2023-10-03 78.80.80.63

Өөрсдийг нь үндэс угсаагаар нь доромжлоод байхад үхэн хатан өмөөрөад байдаг энэ шаамий авгай бүтэхгүйээ

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.160.46

Аргагүй л мөнгөний хүний бодолдоо,Эргээд хэнээс мөнгө салгахаа тооцоолоо биз МАСК

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.184.228

Маск аргагуй томоор сэтгэдэг хун юмаа

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.179.215

Маск манай тал болжээ

Avatar

Нэргүй 2023-10-03 202.126.92.98

тиймээ, тэнэгүүдийн тал болж…

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.184.233

Тэнэг тэгээд мөнгөтэй харин ухаантай манай талыхан мөнгөгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж