Элон Маск Украины ерөнхийлөгчийг шоолоод шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

Элон Маск Украины ерөнхийлөгчийг шоолоод шүүмжлүүлэв

Элон Маск Украины ерөнхийлөгчийг шоолоод шүүмжлүүлэв

Элон Маск Украины ерөнхийлөгч Зеленскийг шоолсныхоо төлөө шүүмжлэл хүртэв. Оросын эсрэг дайралтад ашиглах зорилгоор Зеленский улс орнуудаас удаа дараалан тусламж гуйсан.

Үүнийг нь Элон Маск шоолж, твиттертээ гүрээнийх нь судас тодорсон хүний зураг дээр Зеленскийн царайг эвлүүлээд "Таван минут өнгөрчихөөд байхад тэрбум ам.долларын тусламжаа гуйж амжаагүй байх үед" гэсэн тайлбартай нийтэлжээ.

Энэ нийтлэл Украины удирдагчдад таалагдсангүй. Тухайлбал, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариана Бетса "Элон, танд өрөвдөх сэтгэл алга уу? Украинчууд өдөр бүр оросуудын гарт амь үрэгдэж байна. Бид амь нас, гэр бүл, улс орон, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна. Украинтай хамт байгаач" гэж жиргэжээ.

Харин Зеленскийн зөвлөх Михайло Подоляк "Оросод үзүүлэх дэмжлэг бол дайныг, геноцидыг, чөлөөт ертөнцийг устгах үйл явцыг шууд санхүүжүүлж буй үйлдэл. Украины талаар ёжлох юм уу дуу хоолойгоо эс өргөх нь хүчирхийлэл, устгалыг зөвтгөсөн Оросын суртал ухуулгыг шууд дэмжиж буй явдал. Даанч дайны голомтоос хэдэн мянган км-ийн цаана байгаа хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл болсон хүмүүс өдөр тутамд болдог бөмбөгдөлт, эцэг эхээ алдсан хүүхдүүдийн уйлааныг тэр бүр ойлгохгүй" гэв.

Элон Маск өнгөрсөн жил Украиныг Орост газар нутгаа өгөхийг санал болгосноор Зеленский, Маск нарын харилцаа хурцадсан. Зеленский уг саналыг эсэргүүцэж, мөргөлдөөнийг илүү сайн ойлгохын тулд Украинд ирэхийг Маскад зөвлөсөн байна. Улмаар өнгөрсөн сард Маск украин цэргүүдийг "Starlink" ашиглан интернетэд нэвтрэх эрхийг нь хязгаарласнаар байдал улам бишджээ. 

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж