Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд 250 тэрбум шаардлагатай

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд 250 тэрбум шаардлагатай

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд 250 тэрбум шаардлагатай

Ипотекийн зээлийг төв банк хэрэгжүүлж байгаа нь инфляци үйлдвэрлэх  нэг шалтгаан болж байна гэдэг асуудлыг Олон улсын валютын сангаас зөвлөж ирсэн.

Энэ дагуу өнгөрсөн жил УИХ-аас “2023 оны долдугаар сарын 1-ээс эхлэн ипотекийн зээлийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой” гэдэг үүрэг даалгавар өгсөн ч амжилтгүй болжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар УИХ-аас гаргасан үүрэг даалгаврыг биелүүлэх хүрээнд Барилга хот байгуулалтын яаман дээр ажлын хэсэг гарч ажилласан байна. Гэвч 2023 оны долдугаар сарын 1-нд багтаан ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэн авах боломжгүй, чадахгүй, хүчин чадал байхгүй байна” гэдэг хариу өгсөн аж.

Монголбанк нь 2013 оноос эхлэн ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд 3.6 их наяд төгрөгийг гаргажээ. Иймээс 3.6 их наяд төгрөгийг удирдан авч явахын тулд төв банк өөр дээрээ авч, үргэлжлүүлэхээс аргагүй болжээ.

Мөн ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд жилд 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. 3.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөр 350 тэрбум төгрөг жилд орж ирдэг. Түүн дээр нэмээд 250 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэхүү эх үүсвэрийг төв банк гаргахгүй гэвэл өөр ямар газраас нэмэлтээр гаргах вэ гэдэг асуудлыг одоо судалж буй аж. Энэ чиглэлээр Дэлхийн банк болон бусад байгууллагатай ярилцаж буй юм байна. Тухайлбал, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрийг ашиглах асуудлаар ажлын хэсэг гараад судалж байгаа аж.

Түүнчлэн Засгийн газар ипотекийн асуудлыг хариуцах тусдаа бие даасан агентлаг байгуулах санал гаргажээ. Энэ хүрээнд Үндэсний ипотекийн корпораци гэдэг агентлаг байгуулах, ингэхдээ хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлд ажиллаж буй аж. Харин бие даасан агентлаг байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлэх хүртэл ипотекийн зээлийг төв банк өөрөө дээрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hi 2023-10-03 202.21.114.242

alert("hi");

Avatar

hmm 2023-10-03 202.21.114.242

Avatar

Зочин 2023-10-03 66.181.189.176

улаанбаатарт үнэтэй байруудад ипотек өгдөгийг болъёо.Зохиомолоор баахан үнэтэй байруудаа борлуулах гээд ипотекийн зээлийн хязгаарыг нэмсэн бна боличихооч.

Avatar

irgen 2023-10-03 66.181.186.49

Ediin zasgiin said nertei Hurelbaatar, shadar said Amarsain nar tom tom duugaraad bdag odoo l Zasgiin gazriin huleesen uurgees huvaaltsah shiidlee gargamaar yum . Yarihaas tsaashgui. end tend zurgaa daruulsan hudlaa garuud. Ene hetsuu ued Mongol banknii erunhiilugch mergejliin tuvshind ajillaj bgaa.

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж