"Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн бодлогуудыг олон удаа гацаалаа"

"Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн бодлогуудыг олон удаа гацаалаа"

"Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн бодлогуудыг олон удаа гацаалаа"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Өчигдрийг хүртэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт эх хувилбараараа цаасан хэлбэрээрээ УИХ-д ирээгүй байсан учир тааж байр суурь илэрхийлэхэд төвөгтэй байсан. Өнөөдөр цаасан хэлбэрээрээ Цэцийн дүгнэлтийг харж үзэхэд агуулга нь 2-3 чиглэлд байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, зөвшилцдөг албан тушаалтны хувьд УИХ сонсгол хийж байгаа нь Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт халдаж байна гэдэг агуулга байна. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-тай зөвшилцдөг Монгол Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч, Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулдаг Улсын Дээд шүүхийн шүүгч гэсэн ийм гурван албан тушаал дээр онцолжээ. УИХ-ын өөрийнх нь нэр дэвшүүлж томилдог албан тушаалтнууд дээр сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Тухайлбал, шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд. Энэ гурван албан тушаалтны хувьд агуулга нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд дахин нэр дэвшүүлэх үед томилгооны сонсгол хийх нь тухайн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний урьд нь шийдвэрлэсэн хэрэг маргаантай холбоотойгоор парламентын зүгээс нөлөөлөл үзүүлэх боломжтой байна гэдэг үндэслэл гаргасан байна. Энэ нюанс нь үндэслэлтэй байна гэж би үзэж байна. Учир нь Цэц, шүүхийн томилгоон дээр хэрэг ярих гээд байдаг. Улстөрчид шүүгч рүү тодорхой хэрэг яриад “Энийг яаж шийдвэрлэсэн бэ? Зөв, буруу шийдсэн үү?” гээд шүүн таслах ажиллагаа руу ороод байдаг гэм бол бий. Цаашдаа хуулин дээрээ тодорхой болгоод УИХ-ын гишүүдийн байр сууриа илэрхийлэх, үг хэлэх, асуулт асуудаг, хэрэг маргаан руу ордог асуудлыг хязгаарлах боломжтой юм байна. Ер нь үзэхээр Цэц бол учир дутагдалтай дүгнэлт гаргасан байна. Хууль зүйн болон улс төрийн задаргаа харагдсангүй. Жишээлбэл, бусад улс орнуудын парламентын сонсголыг харьцуулсан судалгаа алга. Ерөөсөө яригдаагүй байна. Гэтэл хууль тогтоогчид бид нээлттэй сонсгол гэдгийг хар таамгаар оруулаагүй. Бусад улс орны туршлагуудыг судлан, зөвлөмжүүдийг даган сонсголыг яаж хийвэл амжилттай болох вэ гэдэг дээр анхаарсан. Парламент сүүлийн гурван жил өөр болсон. Өөр болгосон хүчин зүйл нь энэ нээлттэй сонсгол. Урьд нь дандаа гэнэт томилдог байсан. Урьд өдөр нь зарлаад л хуульч мөн эсэх нь эргэлзээтэй гурван хүнийг гаргаж байсан. Манай хуульчид жагсаж байсан. Хуульч эсэхийг нь мэдэхгүй, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй гээд эсэргүүцэж байсан. Тэр н.Нанзаддорж гэдэг хүн төрийн өмчийн хувьчлалд оролцож явсан. Хууль бус юманд дараа нэр нь явдаг байсан. Жинхэнэ сонсголд орох ёстой хүмүүсийг хаалттай байдлаар томилж байсан. Үүний гор нь Монголын ард түмэнд гай болж байгаа. Үндсэн хуулийн Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн дэвшилтэт бодлогуудыг олон удаа гацаалаа. Хувь тэнцүүлсэн тогтолцоог гацаасан. Шүүхийн реформд саад болох оролдлогыг Цэц дээр нурааж байсан. Одоо гурван асуудал дээр зүгээр байхгүй оролдоод л байгаа.

-Цэцийн томилгоон дээр хуулийг нь боловсруулж буй хүн өөрөө нэр дэвших нь зөв үү?

-Цэцийн хууль дээр Ардын багш Б.Чимэд багш л байгаа. Үндсэн хууль, шилжилтийн хуулиудын эцэг шүү дээ. Энэ хүн өөрөө үзэл санаагаа хамгаалвал илүү баттай хамгаална. Илүү үнэнч хамгаална. О.Мөнхсайхан докторын тухайд оролцож судалгаа хийж байсан хууль гэвэл би мэдэхгүй. Би бол Б.Чимэд багшийн дараагаар орох хараат бус мэргэжлийн судлаач хүн гэж үнэлдэг. Шинжлэх ухаандаа үнэнч хүн. Би олон удаа маргаж байсан. Миний хаалгыг саваад гарч байсан. Судалсан юмандаа их үнэнч хүн гэж би хувьдаа үнэлдэг.

-Таныг хотын даргад нэр дэвшүүлнэ гэх юм?

-Одоо хэдүүлээ энэ сураг ажгаа болъё.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 202.70.37.122

Энхбаярыг муугүй хуульч гэж Нямдорж хэлж байсан.Оргүй биш байх.Мэнгэт тэр болгон хүнийг сайшаагаад байдаггүй.Харин нэг зөрөлдөөн байсан болов уу.Цэц,Дээд шүүх бол аргагүй,Элбэг Тулга 2 ын гар үйлдвэрийн бүтээгдэхүүн юм чинь.

Avatar

Нэргүй 2023-10-03 202.126.93.109

цэцийг цэгцлэхгүй бол , шүүхийг шүүрдэхгүй бол урагшаа биш хойшоо яваад байх бололтой юмаа

Avatar

Нэргүй 2023-10-03 103.57.93.34

Цэц яг хойд эсвэл урд хөршийн заавараа явдаг

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.161.251

Үндсэн хуулиин цэц , шүүхиин байгууллагууд ерөөсөө авилгачин луйварчидын хамгаалагч болчихоод удаж байна Янз бүриин том том хэргүүд илрээд шүүх дээр очдог хэдэн саяар торгоод л явуулчихдаг иим юм хэвшил боллоо Тэгсэн мөртлөө мөнхэрдэнииг үзэл бодлоо илэрхиилсэнии төлөө консул байсан үеиин юмыг нь ухаж байгаад элдэв шалтагаар 3жил гаруй хугацаагаар яллаж л байх шиг Тэгээд шүүхиинхэн ямар нэг шүүмжлэл гарахаар шүүхиин хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гээд л нэг их хууль дүрэм яриад л Гэвч өөрсдөө

Avatar

Нэргүй 2023-10-03 202.126.90.39

намын чинь байж байгаа царай

Avatar

Нэргүй 2023-10-03 202.126.90.139

za ugui bailguidee Sumiya ni deer kek

Avatar

Нэргүй 2023-10-03 103.212.119.68

Tsetsiin gishuud gej hudaldagdsan yam shig l aashildag daa,odoo ter nam fraktsaaraa negdej zahialgaar ajilladag aa bolimoor bn,bur gadnaas zahialsan yam shig aash gargah ni ch baidag shuu,bid uls ornoo hugjuulehiin tuluu hamtdaa temtseh estoi bish uu

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.171.35

ene popchin odoo boliosoi. Shyyhin huulin sanaachlagch gej ooriigoo orgomjilchihood tes hondlon ym yariad poprood baih ym. Bolovsrolin zeelin sangaas asan monto yasan be, ooo hyrtel todorhoi hariu heleeyi lbaigaa sgyy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж