"Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн бодлогуудыг олон удаа гацаалаа"

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

"Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн бодлогуудыг олон удаа гацаалаа"

"Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн бодлогуудыг олон удаа гацаалаа"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Өчигдрийг хүртэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт эх хувилбараараа цаасан хэлбэрээрээ УИХ-д ирээгүй байсан учир тааж байр суурь илэрхийлэхэд төвөгтэй байсан. Өнөөдөр цаасан хэлбэрээрээ Цэцийн дүгнэлтийг харж үзэхэд агуулга нь 2-3 чиглэлд байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, зөвшилцдөг албан тушаалтны хувьд УИХ сонсгол хийж байгаа нь Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт халдаж байна гэдэг агуулга байна. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-тай зөвшилцдөг Монгол Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч, Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулдаг Улсын Дээд шүүхийн шүүгч гэсэн ийм гурван албан тушаал дээр онцолжээ. УИХ-ын өөрийнх нь нэр дэвшүүлж томилдог албан тушаалтнууд дээр сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Тухайлбал, шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд. Энэ гурван албан тушаалтны хувьд агуулга нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд дахин нэр дэвшүүлэх үед томилгооны сонсгол хийх нь тухайн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний урьд нь шийдвэрлэсэн хэрэг маргаантай холбоотойгоор парламентын зүгээс нөлөөлөл үзүүлэх боломжтой байна гэдэг үндэслэл гаргасан байна. Энэ нюанс нь үндэслэлтэй байна гэж би үзэж байна. Учир нь Цэц, шүүхийн томилгоон дээр хэрэг ярих гээд байдаг. Улстөрчид шүүгч рүү тодорхой хэрэг яриад “Энийг яаж шийдвэрлэсэн бэ? Зөв, буруу шийдсэн үү?” гээд шүүн таслах ажиллагаа руу ороод байдаг гэм бол бий. Цаашдаа хуулин дээрээ тодорхой болгоод УИХ-ын гишүүдийн байр сууриа илэрхийлэх, үг хэлэх, асуулт асуудаг, хэрэг маргаан руу ордог асуудлыг хязгаарлах боломжтой юм байна. Ер нь үзэхээр Цэц бол учир дутагдалтай дүгнэлт гаргасан байна. Хууль зүйн болон улс төрийн задаргаа харагдсангүй. Жишээлбэл, бусад улс орнуудын парламентын сонсголыг харьцуулсан судалгаа алга. Ерөөсөө яригдаагүй байна. Гэтэл хууль тогтоогчид бид нээлттэй сонсгол гэдгийг хар таамгаар оруулаагүй. Бусад улс орны туршлагуудыг судлан, зөвлөмжүүдийг даган сонсголыг яаж хийвэл амжилттай болох вэ гэдэг дээр анхаарсан. Парламент сүүлийн гурван жил өөр болсон. Өөр болгосон хүчин зүйл нь энэ нээлттэй сонсгол. Урьд нь дандаа гэнэт томилдог байсан. Урьд өдөр нь зарлаад л хуульч мөн эсэх нь эргэлзээтэй гурван хүнийг гаргаж байсан. Манай хуульчид жагсаж байсан. Хуульч эсэхийг нь мэдэхгүй, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй гээд эсэргүүцэж байсан. Тэр н.Нанзаддорж гэдэг хүн төрийн өмчийн хувьчлалд оролцож явсан. Хууль бус юманд дараа нэр нь явдаг байсан. Жинхэнэ сонсголд орох ёстой хүмүүсийг хаалттай байдлаар томилж байсан. Үүний гор нь Монголын ард түмэнд гай болж байгаа. Үндсэн хуулийн Цэц Монгол Улсыг урагшлуулъя гэсэн дэвшилтэт бодлогуудыг олон удаа гацаалаа. Хувь тэнцүүлсэн тогтолцоог гацаасан. Шүүхийн реформд саад болох оролдлогыг Цэц дээр нурааж байсан. Одоо гурван асуудал дээр зүгээр байхгүй оролдоод л байгаа.

-Цэцийн томилгоон дээр хуулийг нь боловсруулж буй хүн өөрөө нэр дэвших нь зөв үү?

-Цэцийн хууль дээр Ардын багш Б.Чимэд багш л байгаа. Үндсэн хууль, шилжилтийн хуулиудын эцэг шүү дээ. Энэ хүн өөрөө үзэл санаагаа хамгаалвал илүү баттай хамгаална. Илүү үнэнч хамгаална. О.Мөнхсайхан докторын тухайд оролцож судалгаа хийж байсан хууль гэвэл би мэдэхгүй. Би бол Б.Чимэд багшийн дараагаар орох хараат бус мэргэжлийн судлаач хүн гэж үнэлдэг. Шинжлэх ухаандаа үнэнч хүн. Би олон удаа маргаж байсан. Миний хаалгыг саваад гарч байсан. Судалсан юмандаа их үнэнч хүн гэж би хувьдаа үнэлдэг.

-Таныг хотын даргад нэр дэвшүүлнэ гэх юм?

-Одоо хэдүүлээ энэ сураг ажгаа болъё.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж