МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдах юм байна. Уг хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан Засгийн газрын сайдаар хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэх аж.
Вьетнам улсад угсарсан ногоон автобуснаас болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар өчигдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгч, УИХ дахь МАН-ын бүлэг нь хүлээн авсан. Ингэснээр дээрх албан тушаалд дараагийн хүмүүсийг томилох шаардлага тулграад буй юм.
Холбоотой мэдээ