Украинаас эзлэн авсан бүс нутгуудад төрийн албан хаагчдыг очиж ажиллавал илүү өндөр цалин өгөхөөр Оросын эрх баригчид амлаж байгаа ч Киевийн дайралтаас эмээн татгалзах хүн олон байна.
Луганск, Донецк, Херсон, Запорожжиа мужууд зэрэг оросуудын хяналтаа тогтоосон бүс нутгуудыг буцаан авахын тулд Украины сөрөг довтолгоо эрчимжинэ гэсэн болгоомжлол байна. Тиймээс эдгээр бүс нутгуудад Оросын албаныхан очиж ажиллахаас татгалзаж байна гэж Кремльд ойр хоёр эх сурвалж "Медуза"-д мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор нэгтгэх тухай зарлигт гарын үсэг зурж, тэднийг Оростой ойртуулж, алба хаагчдынх нь цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ өндөр цалин нь Украины халдлагад өртөх эрсдэлийг нөхөхгүй гэж нэрээ нууцалсан хоёр албан тушаалтан "Meduza"-д ярьжээ.
Украин нь өнгөрсөн оны сүүлээс хойш зүүн нутгийнхаа зарим хэсгийг эргүүлэн авсан. Энэ үеэр Херсон дахь Оросын албан тушаалтан Алексей Катериничев зэрэг тодорхойгүй тооны оросууд мөн амь үрэгджээ.
Үүний зэрэгцээ эзлэгдсэн бүс нутгуудын нэгэнд сайдын албан тушаалд томилогдсон нэг хүн ажлаа орхиж зугтах нь "эх орноосоо урвасанд тооцогдох" бөгөөд энэ төрлийн хэрэгт 10 жил хүртэл хорих ялаар шийтгэгддэг.
Боловсон хүчний хомсдолыг нөхөхийн тулд Кремль тэмцээний загвараар сонгуулийн уралдаан зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь Оросын албан тушаалтнуудын карьерын тавцанд тооцогдож байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн сард эзлэгдсэн дөрвөн бүс нутгийн иргэдийг анх удаа цэрэг татлагын кампанит ажилд оролцуулна гэж зарласан. Үүний дагуу аравдугаар сарын 1-нээс эхэлж, оны эцэс хүртэл үргэлжлэх цэрэг татлагын хүрээнд 130,000 цэрэг нэмж татна гэж Оросын төрийн мэдээллийн "TASS" мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Зочин 2023-10-03 66.181.161.223
Удахгүй сөнөх фашист оросын төрийн албан хаагч болох тэнэг хүн цөөхөн л дөө
Уншигч 2023-10-03 66.181.161.12
Дайтаж байгаа улсын ард иргэдийг өөрийн улс руугаа оруулж байгаа ул түрэмгий улс байх уу аан энэ бичиж байгаа ажлын малаа
Уншигч 2023-10-03 66.181.161.12
Энэ бичиж байгаа нөхөр буруу ойлголттой юм байна. Эзлэгдсэн биш. энэ мужуудын ард түмэн өөрсдөө украйны шинэ үеийн фашист дэглэмээс цугтан оростой өөрсдийн хүсэлтээр тусламж хүсэж нэгдэхийг хүссэн хүмүүс. Тийм учир олон түмэнд буруу ойлголт өгөөд эзлэгдсэн түрэмгийлсэн гэсэн үгээр залуучуудад буруу ойлголт суртачилгаа хийж байна. Одоо оросын ерөнхийлөгч украйны орос руу очихыг хүссэн олон хүнийг өөрийн паспорттой ч хамаагүй орос руу орохыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан байна.. Дайтаж ба
Зочин 2023-10-03 70.18.246.168
ш**
Зочин 2023-10-03 213.87.135.233
!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-10-03 66.181.160.22
Мөнгө амлах хэрэггүй шд .." Тэнд архи үнэгүй гэнээ " гэхэд л бүх Оросууд тийш цувншдээ …
Зочин 2023-10-03 124.158.65.131
Тарвагадоржийн сайт шаажийна.
Зочин 2023-10-03 202.131.238.26
энэ Орос ахтай эргүүнүүдийг хөөргөж онгироож байгаад явуулчих юмсан
Зочин 2023-10-03 43.242.242.59
Крым Орос улсын харъяанд байвал Монголчуудын түүх тэнд хадгалагдан үлдэнэ. Украйнд орвол Крымд Монголчуд огт хамаарал байхгүй, харин түрэг хэлтэй татарууд амьдарч бас эзэмшиж байсан гэж ярих болно. Монголчуудын түүхийг оросууд л бичиж бүс нутагтаа хамааруулдаг. Казахууд бол оросын түүхэнд холбогдолтой Монголчуудын бүх зүйлсийг казахын түүх болгон ярьж бичиж байна. Түүнийг нь мусалман орнууд дэмждэг. Монголын тусгаар тогтнол, үндэсний соёл, түүх гээд бүх зүйлд Казахстан улс заналхийлж байна
Зочин 2023-10-03 78.187.120.177
Оросуудын Крымийн тухай мэдээллийг дахиад үзээрэй. Одоо өөр болчихсон. Монголын түүхийг бид л хамгаална. Орос ч биш. Манай түүхийг бичсэнийх нь горыг бид одоо ч амсаж байгаа. Оросууд Могонголчуудыг яагаад татар-монгол гэж байсныг нь сана. яагаад хойно нь хэлж байгааг ч бод. Гэхдээ Монголчуудын түүх хаана ч далавч дардайгаад байгаа даа…
Зочин 2023-10-03 185.220.101.31
Д2Д төгсгөлд Крымын Севастополь хотын хажууханд байдаг Ялта хотод хийсэн гэрээгээр ЗХУ, АНУ, Англи 3 улс Монголын Тусгаар Тогтнолыг хүлээн зөвшөөрч байжээ. ЗХУ улсын байгуулсан гэрээний залгамжлагч нь ОХУ. Хэрвээ Крым Украйны мэдэлд орвол нацист Зеленскийн Ялтын гэрээг хүчингүй болгоно гэж зарлах магадлалтай. Манай Монгол улсын Тусгаар Тогтнолтой Крымын Ялта хот ОХУ салшгүй холбоотой юм.
Зочин 2023-10-03 98.37.80.18
Putin 1. 2 jil ezelsen baij boloh ym Ooroo NATO d ezlegdenh gej baigaa sh dee
Зочин 2023-10-03 124.158.69.0
Огт байж боолохгүй, бүтэхгүй юм хийгээд байгаа энэ дарангуйлагч путин тшргэн зайлаасай.
Уншигч 2023-10-03 66.181.161.12
Энэ дарагуйлагч гэж ойлгосон нөхөр жинхэнэ юу болж байгааг мэддэггүй зүгээр хүний амаар ойлголт авсан нөхөр эсвэл орчин үеийн фашизмыг дэмжигч байх.