Украинаас эзлэн авсан бүс нутгуудад төрийн албан хаагчдыг очиж ажиллавал илүү өндөр цалин өгөхөөр Оросын эрх баригчид амлаж байгаа ч Киевийн дайралтаас эмээн татгалзах хүн олон байна.
Луганск, Донецк, Херсон, Запорожжиа мужууд зэрэг оросуудын хяналтаа тогтоосон бүс нутгуудыг буцаан авахын тулд Украины сөрөг довтолгоо эрчимжинэ гэсэн болгоомжлол байна. Тиймээс эдгээр бүс нутгуудад Оросын албаныхан очиж ажиллахаас татгалзаж байна гэж Кремльд ойр хоёр эх сурвалж "Медуза"-д мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор нэгтгэх тухай зарлигт гарын үсэг зурж, тэднийг Оростой ойртуулж, алба хаагчдынх нь цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ өндөр цалин нь Украины халдлагад өртөх эрсдэлийг нөхөхгүй гэж нэрээ нууцалсан хоёр албан тушаалтан "Meduza"-д ярьжээ.
Украин нь өнгөрсөн оны сүүлээс хойш зүүн нутгийнхаа зарим хэсгийг эргүүлэн авсан. Энэ үеэр Херсон дахь Оросын албан тушаалтан Алексей Катериничев зэрэг тодорхойгүй тооны оросууд мөн амь үрэгджээ.
Үүний зэрэгцээ эзлэгдсэн бүс нутгуудын нэгэнд сайдын албан тушаалд томилогдсон нэг хүн ажлаа орхиж зугтах нь "эх орноосоо урвасанд тооцогдох" бөгөөд энэ төрлийн хэрэгт 10 жил хүртэл хорих ялаар шийтгэгддэг.
Боловсон хүчний хомсдолыг нөхөхийн тулд Кремль тэмцээний загвараар сонгуулийн уралдаан зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь Оросын албан тушаалтнуудын карьерын тавцанд тооцогдож байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн сард эзлэгдсэн дөрвөн бүс нутгийн иргэдийг анх удаа цэрэг татлагын кампанит ажилд оролцуулна гэж зарласан. Үүний дагуу аравдугаар сарын 1-нээс эхэлж, оны эцэс хүртэл үргэлжлэх цэрэг татлагын хүрээнд 130,000 цэрэг нэмж татна гэж Оросын төрийн мэдээллийн "TASS" мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ