Орон нутагт олгох ипотекийн зээлийн хэмжээг 150 сая болгож өсгөв

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

Орон нутагт олгох ипотекийн зээлийн хэмжээг 150 сая болгож өсгөв

Орон нутагт олгох ипотекийн зээлийн хэмжээг 150 сая болгож өсгөв

Монголбанкнаас орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.  Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болжээ. Монголбанкны хувьд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх замаар төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоох чиглэл барьж байгаа. Тэгвэл Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төсөлд  орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл багтжээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулж, цалингийн нэмэгдлийг олгоно. Мөн Орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний 3 жилд төсвөөс санхүүжүүлэх гэнэ. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ. Үүнд зориулж 16 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2024 оноос ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж