Багш нарыг хуулийн дагуу төлөөллөө томилохыг хүсчээ

Багш нарыг хуулийн дагуу төлөөллөө томилохыг хүсчээ

Багш нарыг хуулийн дагуу төлөөллөө томилохыг хүсчээ

Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх мэдэгдэл саналыг хүргүүлсэн. Уг санал, мэдэгдэлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариу илгээжээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгуулагад хоёр, ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд асуудлыг ярилцаж хамтын төлөөллөө томилох, томилогдсон бүрэлдэхүүн бэлэн болсны дараа салбарын хамтын хэлэлцээр байгуулахад татгалзах зүйлгүй гэжээ. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоодоос хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу томилон шийдвэрлэж хариу ирүүлэхийг хүссэн байна. Багш нарын зүгээс нэг сарын цалинг 1000 ам.долларт хүргэх шаардлага тавьж байгаа юм.

 

Д.МЯГМАРДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-03 202.131.238.26

Нөгөө шүүхэд өгнө гээд томроод байсан сайд гуай Шалны алчуур болтолоо шалдаа буусан байх шив дээ. Хуулиа мэдэхгүй байж том том ярихаар ингэж онигоо болж байгаа ш д

Avatar

Зочин 2023-10-03 66.181.161.223

Авилгач Монголчууд. Оны эцсээр төсвийн жаахан илүүдэл гарч магадгүй. Тэрний үнэрийг авчихаад л эргэлдээд байна. Уг нь төсөв илүүдэлтэй гарвал түүгээр өрөө л дарах юмсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж