Франц: 100 усан санг дүүргэхүйц дарс устгалд оруулна

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

Франц: 100 усан санг дүүргэхүйц дарс устгалд оруулна

Франц: 100 усан санг дүүргэхүйц дарс устгалд оруулна

Цаг уурын өөрчлөлт болон эрэлт хэрэгцээ багассанаас шалтгаалаад Францад олон сая галлон дарсыг устгалд оруулах болжээ. Сая сая галлон дарсыг амсаж ч үзэлгүйгээр устгана гэхээр дарсанд дурлагчид бухимдаж магадгүй ч Францад үнэхээр ийм нөхцөл байдал үүсэв. 126 сая ам.доллараар үнэлэгдэх уг дарс нь Олимпийн наадмын 100 усан санг дүүргэхүйц хэмжээний дарс юм.

Европын холбоо 80 сая галлон дарс устгахад зориулж 172 сая ам.долларыг Францад энэ оны зургадугаар сард өгчээ. Энэ нь нийт устгалын зардалд арай хүрэлцэхээргүй байсан. Улмаар Франц улс үлдсэн мөнгийг цуглуулж дууссан гэдгээ саяхан мэдэгджээ.

Дарсыг устгана гэж хэлж байгаа хэдий ч шууд л урсгачихгүй аж. Тодруулбал, дарсыг цэвэр алкохол болгон нэрэхээс эхлээд цэвэрлэгээний бодис, үнэртэн үйлдвэрлэл зэрэгт ашиглах төлөвтэй байна.

Франц улс дарсны хямралтай анх удаа тулгарч байгаа юм биш. Бараг 100 жилийн өмнө Франц хүн жилд дунджаар 36 галлон дарс уудаг байсан цаг үе бий. Гэвч энэ үеэс хойш францчуудын дарсны хэрэглээ эрс буурчээ. Өдгөө жилийн дундаж хэмжээ 10.5 галлон орчим байна. Уух юмны сонголт арвин болсонтой энэ нь холбоотой гэж мэргэжилтнүүд таамаглав.

Үүнээс гадна цаг уурын өөрчлөлт дарсны үйлдвэрлэлд томоохон нөлөө үзүүлж байна. Бордо гэх мэт дарс үйлдвэрлэдэг бүс нутгуудын агаарын дундаж хэм өөрчлөгдөж, шуургатай, ган гачигтай байх болсон. Энэ нь усан үзэм боловсрох хугацаанд нөлөөлдөг. Тиймээс Францын лабораториуд ган гачигт тэсвэртэй усан үзмийн сортуудыг эрэлхийлж эхэлжээ.

Эх сурвалж: TCD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж