Санхүүгийн хурдасгуур хөтөлбөрөөс шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэй Сингапур явна

Санхүүгийн хурдасгуур хөтөлбөрөөс шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэй Сингапур явна

Санхүүгийн хурдасгуур хөтөлбөрөөс шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэй Сингапур явна

Монголын Тогтвортой Санхүүгийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо), Худалдаа, хөгжлийн банк хамтран Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хурдасгуур хөтөлбөр” амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

2023 оны 3-9 сарын хооронд хэрэгжсэн уг хөтөлбөрийн хүрээнд 25 эмэгтэй бичил, жижиг бизнес эрхлэгчийг шалгаруулсан бөгөөд дөрвөн гол агуулгын хүрээнд хөтөлбөрийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний гол зорилго нь бичил, жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгээ удирдахтай холбоотой мэдлэг, чадвар, туршлагыг олгох замаар банк, санхүүгийн байгууллагын шаардлагад нийцэх хүртэл нь чадавхжуулах зорилготой билээ.

2023 оны 9-р сарын 28-ны өдөр хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Хөтөлбөрт амжилттай хамрагдсан 9 оролцогч өөрсдийн бизнес, хөтөлбөрийн хугацаанд сурсан зүйлсээ танилцуулсан бөгөөд ТоС Холбоо, ХХБ, Азийн сан, BPN байгууллагын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг нэг оролцогчийг тодруулан ТоС Холбооноос 11-р сард Сингапур улсад зохион байгуулах туршлага судлах аялалд 100% хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичгээр шагналаа.

Хөтөлбөрт идэвх зүтгэлтэй хамрагдсан нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, амжилт хүсье!

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж