Монголын "Этгээд" кино Лос Анжелес хотод нээлтээ хийнэ

Монголын "Этгээд" кино Лос Анжелес хотод нээлтээ хийнэ

Монголын "Этгээд" кино Лос Анжелес хотод нээлтээ хийнэ

Монголын "Этгээд" уран сайхны кино аравдугаар сарын 5-нд АНУ-ын Лос Анжелес хотын кино театруудад албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Киноны уран бүтээлчдийн төлөөлөл Лос-Анжелес хотноо жил бүр зохион байгуулдаг аймшгийн болон зөгнөлт төрлийн киноны уран бүтээлчид цугладаг "HorrorCon-2023" нэр хүндтэй арга хэмжээнд оролцсон байна.

Дашрамд дурдахад, "Этгээд" уран сайхны киног олон улсын зах зээлд "Aberrance" нэрээр гарах бөгөөд дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах, түүнчлэн АНУ-д монгол кино нээлтээ хийхэд "Three flames pictures" компани томоохон үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Энэ арга хэмжээнд 163 байгууллага, дэлхийн хэмжээний 56 одод хоёр өдрийн туршид тайзны болон бусад хөтөлбөрүүдэд оролцож, үзэгчдэд зориулсан ер бусын, сонирхолтой 20 гаруй энтертайнмент хөтөлбөр явуулжээ.
“Этгээд” уран сайхны кино өнгөрсөн жил /2022.10.20/ "Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарсан. Энэ киноны найруулагч Б.Баатар сэтгэгдлээ хуваалцахдаа "Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд найруулагчийн анхны гараагаа эхэлсэн уран бүтээл хоёр дахь олон улсын кино наадамдаа маш амжилттай орж, цомын эзэн боллоо. Энэ удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмаас хос "Хангарьд" цомын эзэн болсондоо баяртай байна. Би уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн болж бүтэхгүй асуудлыг хөндөж, дугарахыг хичээдэг. Энэ утгаараа "Этгээд" киноны төрөл хүнд боловч өнөөгийн нийгмийг харуулахыг зорьсон. Өнөөдөр бид өөрийн гэсэн толгойгүй, дагалдан баясагч болсон байна. Энэ нь биднийг юу руу хөтөлж байна вэ гэдгийг өгүүлж буй. Энэ жилийн наадамд олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсэн сайн кинонууд оролцож байна" гэдгийг хэлж байв.
Б.Баатарын найруулсан "Этгээд" уран сайхны кино есдүгээр сард Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртсэн.
Мөн Монголын зураглаачдын нийгэмлэгээс энэ жил зохион байгуулсан тав дахь удаагийн "Алмааз" наадмын "Шилдэгийн шилдэг кино"-гоор "Этгээд" уран сайхны кино шалгарсан юм. Түүний анхны кино Монголын анхны 3D кино болох "Сайн, муу, хэрцгий" байсан бол түүнээс хойш тэрбээр "Дүүлэн нис", "Ар хударга", "Үргээлэг 2", "Одод болохын хүслэн", "Яллагч", "Хийморь", "Алтан өндөг", "Сүүн замын сахиул", "Зориг", "Ноён эмэгтэй" гэх мэт 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажилласан уран бүтээлч.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-03 43.242.242.59

Юун тухай гардаг кино юм болдоо. Монголчууд нэг нэгнээ барьж иддэг тухай байж бусад улсын иргэдийн нүдийг нь орой дээр нь гаргах вий. Сүүлийн үед Монголын муу муухай тухай кино хийдэг болсон. Тэгэж байж бусдын анхаарлыг татна гэж тооцдог бололтой. Уул нь ганцхан Монголд байдаг сайн сайхан зүйл их л байдаг боложвч тэр тухай кино бага хийх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж