Г.Дамдинням “Тэнүүн-Огоо”-г өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

Г.Дамдинням “Тэнүүн-Огоо”-г өмөөрөв

Г.Дамдинням “Тэнүүн-Огоо”-г өмөөрөв

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн өдөр ногоон автобусны худалдан авалтын дуулианаар Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний цаана нийслэлийн МАН-ыг хороог авах гэсэн Д.Амарбаясгалангийн санаа бүтэлгүйтсэнийг хэвлэлүүд мэдээлж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүд ногоон автобусны цавчааны талаар ам хуурай байсангүй. УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Хамгийн гол нь хэн гэдэг, ямар албан тушаалтнууд "зүв зүгээр, шинэ" гэж хүлээж авсан, нийтийн тээвэрт маргааш нь явуулах гээд байсан нь Төрийн хувьд анхаарал хандуулах, хариуцлага тооцох асуудал" гэх байр суурийг илэрхийлжээ.

Ногоон автобусны талаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  мэдээлэхдээ шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм. Ийнхүү автобусны дуулиан энэ хэдэн өдрийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байх бололтой. Харин хаврын чуулганаар хойш бараа сураг нь дуулдаагүй гишүүд дуулианаар попорч эхэлсэн бололтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж