Хотын дарга Д.Сумъяабазар, Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Ингэснээр дараагийн Хотын дарга хэн байх бэ гэдэг уралдаан, тохироо МАН дотор үргэлжилж байна. Хөшигний ард олон улс төр өрнөж, хэн нь сонгууль ойртсон энэ үед асуудал ихтэй хотыг удирдаж, түгжрэлийн асуудлыг шийдэх сайдаар томилогдох вэ гэдэг таамаг олон янзаар яригдаж буй. Гэвч дээрх хоёр албан тушаалд МАН доторх хотын фракциас хүн томилно гэсэн таамаг байна.
Хэрэв хотын фракциас хүн томилно гэж үзвэл улс төрөө даах, хот хэмээн аж ахуйн асуудалд зоригтой шийдвэр гаргах, намын удирдлага, Засгийн газартайгаа ойлголцох хүнийг томилох хувилбарууд яригдана.
Мэдээж Хотын дарга, сайд болж олонд танигдах горилогчид МАН-д олон бий ч сонгуулийн өмнөх жил улс төрийн гаднаас хүн томилно гэдэг бараг л боломжгүй хувилбар. НИТХ-ын төлөөлөгч дундаас хотын даргыг томилох гэхээр одоогоор зангарагтай, хотыг, Иргэдийн хурлаа базаад явах зангарагтай хүн хуруу дарам цөөн.
Онцлоход, сонгууль ойртсон, улс төр өрнөж буй энэ үед парламент, Засгийн газрын гаднаас хотын даргыг томилоход хүндхэн. Улс төрийн ийм халуун үед аливаа улс төрөө даачих, сонгуулиас өмнө намынхаа нэр хүндийг унагахгүй байх нь нэн чухал учраас сул хүн тавихгүй л болов уу, МАН.
Өнгөрсөн 2020 оны сонгуульд хотод ялалт байгуулж, хотоо удирдах эрхтэй болсон МАН-ын хувьд энэ удаад ч мөн ялалт байгуулах сонирхол өндөр бий. Тиймээс сонгууль хүртэл хотод зоригтой шийдэл гаргаж, улс төрийн зориг гаргах хувилбар нь оновчтой гэж үзэж буй.
ХОТЫН ДАРГАД Х.НЯМБААТАР, Н.УЧРАЛ ГЭСЭН ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА
Одоогоор нийслэл хэмээх их айлыг хэн удирдах вэ гэдэг дээр МАН эргэлзсээр, тохирсоор байна.
Хувилбар-1
Одоогийн хотын фракц дотор Засгийн газрын сайд Х.Нямбаатар, Н.Учрал нарын нэгийг нь ачаа үүрүүлж, хотын даргад томилох нэг хувилбар бий. Х.Нямбаатарын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас Хотын даргаар явуулна гэдэг бас л хүнд сонголт болно, МАН-ын дарга нарт.
Гэхдээ ирэх сонгуулиа бодсон ч хотыг удирдаад, зангидаад явах даалгавар намын удирдлагууд өгвөл Х.Нямбаатар хотын дарга бүрэн боломжтой. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр ч удаа сонгогдож, 2020 оноос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй. Улстөрчийн хувьд Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга, намын удирдлагтайгаа ойлголцоод явах боломжтой хувилбар. Хэрэв Х.Нямбаатар хотын даргаар очвол нийслэлийн МАН-ын хороогоо удирдаж, сонгуульд оролцох уу гэдэг асуудал үүснэ.
Хувилбар-2
Дараагийн нэг хувилбар бол мөн л хотын фракциас бөгөөд саяхан Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар сонгогдсон, Цахим хөгжлийн сайд Н.Учрал. Н.Учрал хотын даргаар томилогдвол түүний оронд Э.Батшугарыг Цахим хөгжлийн сайдаар томилж, Цахим бодлогын байнгын хорооны даргаар нэг гишүүнийг томилох хувилбар яригджээ. Тэр ч мөн хотын фракцидаа орохоос гадна Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Цахим хөгжлийн сайдаар томилогдоод багагүй цаг хугацааг үдсэн. Цахим шилжилт, цахим Монгол хөтөлбөр гэх МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд яам байгуулж өгсөн гэх яриа ч улс төрийн хүрээнд бий.
Улстөрчийн хувьд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр ч удаа сонгогдсон ч намын дарга нарын даалгавраар АН-д ялагдсан Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар томилогдоод ажилдаа орсон.
Ж.СҮХБААТАРЫН ОРОНД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС “ТОМИЛНО”
Хэдийгээр яамгүй ч Засгийн газрын сайдаар ажиллаж, түгжрэлийн асуудлыг шийдэх дараагийн сайдыг УИХ дотроос сонгох тохироог хийжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд нь давхар дээлтэй сайд хийх боломжтой учраас хотын фракцийн хотоос сонгогдсон гишүүдийн нэгийг томилно гэх яриа бий.
Тэгвэл үүн дунд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан боломжтой хувилбар гэсэн таамаг бий. Түүний хувьд анх удаа УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдсон бөгөөд парламентад бол “чимээгүй” гишүүдийн тоонд орно. Гэхдээ нийслэлийн нам дотроо бол тэр чимээгүй нэгэн биш гэдгийг ойрын хүрээлэл нь хэлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хоёр ч удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан нэгэн.
Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэр мөн яригдаж байна. Түүний хувьд Багануур дүүргийн Засаг дарга, тус дүүргийн намын хорооны даргаар олон жил ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон юм.
Эцэст нь хэлэхэд, улс төрийн тохироо, өрнөл цаг минутаар өөрчлөгдөж байгааг онцлоё.
Ш.ЧИМЭГ
Зочин 2023-10-03 66.181.176.121
АН БҮҮҮҮҮР Ч ХЭРЭГГҮЙЭЭЭЭЭЭ
Зочин 2023-10-03 89.38.97.199
иргэд одоо ухаараа байлгүй дээ. МАНгарууд яагаад ч хот удирдах чадваргүй хөдөөний хөөсөн мантуунууд гэдгийг. АНыгаа сонгож БатеҮүлийгээ хотын даргаар тавья. Ядаж зам тавьж чаддаг намыг сонгоё оо
Irgen 2023-10-03 66.181.179.186
Нийслэлийн асуудлаа нийслэлдээ шийд. НИТХ чинь 45 гишүүнтэй хот удирдаад явчих олон хүн байгаа
Зочин 2023-10-03 213.87.135.233
> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-10-03 66.181.190.243
УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ХОТЫН ДАРГА ТАВИНА ЯАЖ ТЭНЭГТЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО. НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХУГАЦАА БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ. ТЭГЭЭД Ч ЭНЭ ХОГИЙН АЛБАН ТУШААЛД УИХ-ЫН ЗӨӨЛӨН СНТИЙГЭЭС САЛЖ ОЧИХ ХЭРЭГ ҮҮ. ЁСТОЙ УНГАС АЛДВАА. МЭДРЭЛТЭХЭЭ БОЛЬМОЙ.
Зочин 2023-10-03 202.126.89.50
БАТСУГАРЫГ ХЭЗЭЭЧ ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ! ХОГЫН АРХИЧИН , ХҮҮХЭНЧИН н**ш !
Зочин 2023-10-03 59.153.114.119
Бат-үүлийг урь, ха ха
Зочин 2023-10-03 66.181.181.122
Хотын хамгийн эмзэг асуудал түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн сайжруулалтанд иргэд их найдвар тавьж байсан боловч сайд дарга хоёр ёстой өөрсдийгөө бүрэн харууллаа одоо энэ хоёроос хүлээх юм байхгүй дээ итгэл найдвар дууслаа хулгайчуудыг дийлэхгүй нээ
Зочин 2023-10-03 66.181.160.88
Иргэдийн саналаар томильё
Зочин 2023-10-03 101.114.67.175
Үмхий бузрууд. Ах дүү төрөл төрөгсөд фракц найз нөхдөөрөө хамаг албан тушаал дээр оччихоод салж үхэхгүй юм байна л даа. Яаж энэ новшнуудаас салах вэ
Зочин 2023-10-03 203.98.76.4
НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙР СОЛИЛОО Ч НИЙЛБЭРИЙН ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЭЭЭЭ
Зочин 2023-10-03 202.126.94.99
Нам ул харгалзан мэргэжлийн мэдлэг чадвартай хун олж тавих хэрэгтэй байх юм!!! Нам гэсээр навс унаж бна шуу.
Зочин 2023-10-03 203.98.76.4
ЯГ ЗӨВ, ҮҮЛ ДАРГАА БУЦААЖ АВЧИРЯАААА
Зочин 2023-10-03 101.114.67.175
Элэнцэгний үүл дарга. Дарга хийж байхдаа төрсөн хүүдээ хамаг тендер авч өгөөд өчнөөн тэрбумыг хүүдээ хуваарилсныг мартаа юу мал минь
Зочин 2023-10-03 66.181.182.153
Сумъяабазар яг хотын даргад тохирч байсан_ сайн ажилласан. Сүхбаатарыг ч үлдээх байлаа. Улстөржсөн хулгайчуудууд гуцна л биз, жагсаж сагсалзанал биз. Ингээд эцэст нь улсыг хохироож хорлож байгаа юм_ Нийлүүлсэн компани болон шууд хариуцсан ажилтнуудад хариуцлга тооцох ёстой
Зочин 2023-10-03 103.212.116.218
ortsroh yah ve hariutslaga bhgui yumu
Зочин 2023-10-03 66.181.189.84
Нянгар хаданд гарах
Зочин 2023-10-03 202.179.26.191
НЯМБААТАР ИХ ӨЛСӨЖ ДЭЭ, ХОТЫН ДАРГА ТИЙМ Л АШИГТАЙ СУУДАЛ ЮМ БАЙХДАА
Зочин 2023-10-03 103.212.116.201
ДАраагийн хулгайч ирнэ. Олон улсын жишгээр иргэд нь сонгох хэрэгтэй.
Зочин 2023-10-03 139.5.216.198
огцруулах хэрэггүй байсийм даа ямар сайн хүн ирнэ гэж огцруулдаг юм бэ
Зочин 2023-10-03 202.9.46.12
Бөхөөс өөр Арай боловсролтой хүн байвал зүгээр. Одоо тэр олимпын сайд гэх бөхийг огцруулж зайлуулах хэрэгтэй.
Зочин 2023-10-03 103.57.95.150
Хотын мафи гэвэл болох бус уу. Мафи нь хотыг атгаад л
Зочин 2023-10-03 66.181.160.5
Нямбаатар, Учрал нар балчирданаа!! Хот гэдэг том аж ахуйг удирдахад туршлага маш чухал!! Хамгийн гол нь авлигачин л байж болохгүй шүү!!! Сумьяа муу хэлүүлдэг ч авлигачин байгаагүй юм шүү!! УИХ, ЗГ-ын одоо байгаа гишүүд дотроос хотын даргад тэнцэх хүн байхгүй дээ?! 2024 оны сонгууль өнгөртөл түр ажиллах хүн байх гээд байна, тиймээс даамай хүн олдохгүй байхаа?? Гагцхүү хулгай хийчихгүй хэдэн сар болох л хүн хэрэгтэй байх даа? Уул нь муу Сумьяагаа байлгаж байвал дээр байсан юм даа! Хоёрын хооронд!
Зочин 2023-10-03 98.37.80.18
sumtaibuzariin b*** doloogch bna daa CHI
Зочин 2023-10-03 89.38.97.199
жинхэнэ авилгачин хөдөөний хөөсөн мантуу яаж хотыг удирдах вэ дээ. Суудлаа өгсөн нь болсон. удахгүй шалгаад хуулийн байгууллагаар шүүлгэх өдөр нь айсуй байгаа даа
Ха ха 2023-10-03 202.55.188.116
Сэтгүүлч гуай шууд томилгоо хийчихдэг байна шдээ.
Ккк 2023-10-03 202.55.188.116
Ш.Чимэг гэдэг чинь харин шууд томилгоо хийчихдэг гар байна шүү.
Зочин 2023-10-03 66.181.180.38
Авилгын эцэг ,суурийг тавигч Н.Энхбаяр энэ муу шулага новшоо их үнэ хүргэж байнаа. Дагаж гүйгээд хоосон хоцрогсод их байгаа
zochin 2023-10-03 66.181.166.134
учрөл гэж нэг сэжгийн юм болиосой
Зочин 2023-10-03 76.220.74.140
Улс төрийн карeр нь аль хэдийн дуусчихаад байхад ирэх сонгуульд гарч ирнэ гэж сэрүүн зүүдэлж байж мэдэх л хулгайчууддаа.
Зочин 2023-10-03 66.181.180.38
МАН ЧИНЬ ДАМПУУРСАН ЮМ БАЙНА
Зочин 2023-10-03 66.181.191.209
хар таамгаар шал худ бчих аядаж.одоо их хурлын гишүүдээс хотын даргыг юү гж томилох юм бэ.
888 2023-10-03 66.181.187.215
Асуудал хэн дарга болох нь биш ш дээ… Ингэж хулгай хийсэн асудлыг нь шалгаж, хариуцлага хүлээлгэх талаар л ард иргэж уурлаж бухимдсан шүү
зочин 2023-10-03 202.131.245.69
нөгөө 2-оосоо дээрдэх амьтан алга даа наадуул чинь. МАН хотын иргэдийн дунд санал асуулга явуулаад шалгарсан хүмүүсээс зөвшөөрлийг нь аваад нэрийг нь НИТХ-аар хэлэлцүүлэхээр хотын даргад дэвшүүлбэл барав.
Зочин 2023-10-03 66.181.183.131
Ямар үхсэн ацны Фрак вэ.. түгжрэл дорвитой шийдчихжэ чадахгүй байж