ОХУ цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин туршихаар бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.03-нд нийтлэгдсэн

ОХУ цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин туршихаар бэлдэж байна

ОХУ цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин туршихаар бэлдэж байна

ОХУ цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин туршихаар бэлтгэж байж болзошгүйг хиймэл дагуулын зураг болон нисэхийн мэдээллээс илрүүлжээ. Эсвэл ойрмогхон нэгийг туршчихсан ч байж болзошгүй.

Нью-Йорк Таймс сонинд нийтэлснээр, ОХУ-ын алс хязгаар Арктикийн бүс дэх баазын ойролцоо нисэх онгоц, машин техникүүдийн хөдөлгөөн тасрахгүй байна. Нөхцөл байдал 2017, 2018 онд хийсэн Буревестник, "SSC-X-9 Skyfall" пуужингийн туршилтуудын бэлтгэл үетэй төстэй байгаа аж. АНУ сүүлийн хоёр долоо хоногийн турш ажиглалт хийсэн бөгөөд нисгэгчдийг тус бүсийн агаарын орон зайд нэвтрэхгүй байхыг анхааруулав.

Оросын эрх баригчид наймдугаар сарын 31-нд түр зуурын аюултай бүсийн тухай мэдэгдэл гаргаж, нисгэгчдийг Баренцын тэнгисийн эрэг орчмын хэсэг болон хөөргөх талбайд ойртохгүй байхыг зөвлөжээ. Энэ мэдэгдлийг хэд хэдэн удаа сунгасан. ОХУ 2019 онд Буревестникийн туршилтыг хийхээсээ өмнө ийм мэдэгдэл хийж байжээ. 

Түүнчлэн наймдугаар сарын эхээр пуужин хөөргөхөд тусгайлан ашигладаг хоёр онгоцыг хөөргөх талбайтай ойрхон байрладаг Рогачево агаарын баазад байрлуулсан. Эдгээр онгоцыг Росатом компани эзэмшдэг. Сансрын хиймэл дагуулын зургаас харахад онгоцууд дор хаяж есдүгээр сарын 26-ныг хүртэл баазаас хөдлөөгүй. 

ОХУ өмнө нь 2017, 2019 онуудад 13 удаа ил тод туршилт хийж байсан ч бүгд амжилтгүй болжээ.

Тухайлбал, 2019 онд хөөргөсөн Буревестник пуужин унаж, сэргээн засах оролдлогын үеэр дэлбэрч, долоон хүн амиа алдсан. Буревестникийг 2019 оноос хойш дахин туршсан эсэх нь тодорхойгүй. Туршаад амжилттай болсон байлаа ч бодитоор байршуулж, үйл ажиллагаанд оруултал хэдэн жил шаардагдах юм. Дайны үед ашиглавал Буревестник пуужин нь томоохон хот суурин газар, цэргийн байг устгах чадалтай. Энэ нь Путины 2018 онд танилцуулсан стратегийн зургаан зэвсгийн нэг бөгөөд цөмийн эрчим хүчээр ажилладаг.

Өмнөх туршилтуудаар Оросын пуужинг 22500 гаруй км зайд ниснэ гэж тооцоолсон ч чадаагүй. Хоёр минут гаруй үргэлжилсэн хамгийн амжилттай туршилтын үеэр пуужин ердөө 35 км зайд нисчээ. Өөр нэг туршилтын үеэр пуужингийн цөмийн реактор идэвхжиж чадаагүй тул хөөргөх цэгээс хэдхэн км зайд унасан байна. 

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж