АНУ-ын сенаторууд Ши Жиньпинтэй уулзах найдлага тавьж байна

АНУ-ын сенаторууд Ши Жиньпинтэй уулзах найдлага тавьж байна

АНУ-ын сенаторууд Ши Жиньпинтэй уулзах найдлага тавьж байна

АНУ-ын хоёр намаас бүрдсэн сенаторуудын бүлэг ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлах бөгөөд энэ үеэрээ Ши Жиньпин даргатай уулзах найдлага тавьж байна гэж сенатор Майк Крапо мэдэгдэв.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр түвшний албан тушаалтнууд сүүлийн саруудад Хятадад хэд хэдэн айлчлал хийсэн нь сенаторуудын айлчлалаар үргэлжилж байна. Тэд хэдэн сарын турш хурцадмал байдалд байсан АНУ, Хятадын харилцааг зохицуулахыг эрэлхийлжээ.

АНУ арваннэгдүгээр сард Сан Францискод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Байден, Ши Жиньпин хоёрын хооронд болох уулзалтын үүд хаалгыг нээж өгнө гэж найдаж байгаа ч Хятадын удирдагч оролцох эсэхийг Бээжин хараахан батлаагүй байна.

Сенатын олонхийн удирдагч Чак Шумер болон түүний Бүгд найрамдах намын хамтрагчид Хятадын кибер аюулгүй байдлын удирдах газраас шалгагдаж буй АНУ-ын "Micron Technology Corp" компанийн асуудлыг хөндөх бөгөөд Шанхай дахь бизнес эрхлэгчидтэй уулзах гэнэ. Ерөнхийдөө АНУ-ын компаниудын Хятадад хөрөнгө оруулах орчин нөхцлийг ярилцахаар төлөвлөж байна.

Өмнө нь Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо наймдугаар сард Хятадад айлчлахдаа "Micron" болон Америкийн бусад фирмүүдийн өмнөөс асуудал тавьсан.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж