Хөндүүр сэдэв: Хулгайд идэгдсэн төр

Хөндүүр сэдэв: Хулгайд идэгдсэн төр

Хөндүүр сэдэв: Хулгайд идэгдсэн төр

Монголд хулгай нүүрлэлээ. Халаасны хулгайнаас авахуулаад төсвийн, тендерийн, нүүрсний, хүний, эд эрхтний гээд хулгайлж болох юу л байна тэр бүхнийг хулгайлдаг боллоо.  Хулгайд юм аа алдах ямар сайн байхав. “Авсан хүн нэг тамтай. Алдсан хүн арван тамтай” гэдэг ч халаасны хулгай, орон байрны хулгайд эд хогшил, үнэт зүйл, гар утсаа алдсан иргэдийн асуудлыг түр хойш тавъя. Энэ бол нэг хүн, нэг айл өрхөд учруулсан хор хохиролын тухай асуудал.

Гэтэл улсаар нь, нийтээр нь, нийгмээр нь хохиролд учруулдаг том тоотой, их хэмжээтэй хулгайн асуудлыг энд хөндөцгөөё. Муу ёр байгаа даа. Хулгайн асуудал шил шилээ даран гарч шийдэлд хүрдэггүй, шийдвэрлэж амждаггүй байсаар шүүх танхимууд цаасандаа дарагдаж байна.

  1. ЖДҮ ХУЛГАЙ

Том тоотой, олон төрлийн хулгайндаа төөрч будилаад ЖДҮХС-тай холбоотой хулгайн асуудлыг иргэд түр мартагнасан байж ч болох. Өмнөх парламентын үед буюу 2018 онд  ЖДҮ хэмээх том хулгайд томчууд нэр холбогдож байв.

УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тус санд төсөвлөсөн байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, эхний  хоёр жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр олгодог зээл юм.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  тухайн үед 134 аж ахуй нэгжид  зээл олгосноос УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий 122 аж ахуй нэгж тус зээлийг авсан байна гэх мэдээлэл олны нүдийг орой дээр нь гаргаж, уур бухимдлыг төрүүлж байв.  Зээл авсан гишүүд нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламжийн зээлийн хоршоо, ломбардтай. Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг банк бус санхүүгийн байгууллагууд жилийн 48 хувийн хүүтэйгээр иргэдэд буцаан олгодог байсан асуудал ч хөндөгдсөн. Энэ бол хувиараа үйлдвэрлэл эрхлэж, оёдол хийж, гутал засч, өрхийн аж ахуй эрхэлдэг жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой зээл байсан.

Гэтэл УИХ-ын гишүүд, түүний хамаарал бүхий компаниудад очсноор бичил бизнес эрхлэгчид өндийж чадалгүй хаалгаа барьж,  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дамжаа хэвээр үлдэж, эцэст нь Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж чадалгүй хаалгаа барихад хүргэсэн юм.

АТГ-аас тухайн үед “УИХ дахь эрх баригч намын 64 гишүүнээс 39 нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон” хэмээн зарлаж байснаас ердөө УИХ-ын гишүүн асан Б.Солтанд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэн ялласан. Хэргийн гол зангилааг атгаж байсан гэх УИХ-ын гишүүн Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, монголчуудыг доромжилж байлаа. Түүнээс гадна “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулна” гэж байсан ч МАН-ынхан мартагнуулах технологиор замхруулсан нь бий.

  1. ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ

Хөгжлийн банкийг 2011 онд Монгол Улсын хөгжлийг түүчээлэх том төслүүдийг төрөөс дэмжих, эдгээр төсөлд урт хугацаатай зээл олгон, экспортыг дэмжиж, нийгэм эдийн засгийг сэргээх зорилготойгоор байгуулсан байдаг.

Гэвч 2022 оны босгон дээр Хөгжлийн банкнаас олгосон 66 зээлдэгчийн авсан 882 тэрбум орчим найдваргүй зээлийн асуудал хөндөгдөж эхлэсэн.  Тус 66 зээлдэгч компанийн 25 нь эргэн төлөлтөө хийгээгүй найдваргүй зээлдэгчийн ангилалд багтаж, учраастус банкны нийт актив хөрөнгийн  55 хувь нь эргэлтгүй болж, дампуурлын ирмэгт ирж байв.

Тиймээс ямар компани, ААН-үүдэд ямар зээлийн шалгуур нөхцлөөр хэн, хэний зөвшөөрлөөр зээл олгосон асуудал шалгагдаж эхэлсэн. Хөгжлийн банкийг дампууруулах өндөр хувь нэмэр оруулж байгаа компаниудын ихэнх нь улс төрчид,  улс төрд нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгтэйзээл авч, зээлээ зориулалтын бусаар ашиглаж, эргэн төлөх чадамжгүй болсон гэдгийг бид бүгдээрээ харсан. Хөгжлийн банкны гэх 79 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэг Монгол Улсын шүүх байгууллагын түүхэнд хамгийн олон эзэн холбогдогчтой хэргүүдийн нэгээр зайлшгүй нэрлэгдэнэ. Уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд, Хөгжлийн банкны удирдлагууд, зээл авсан компанийнхан холбогдсон.

Шүүх хуралдаан нийт ажлын 47 өдөр үргэлжилж гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон байдаг.

Хөгжлийн банкны гэх хэргийг аваад үзэхээр Монгол Улсын экспортыг дэмжиж импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэх ёстой иргэн, ААН-үүд үндсэн зорилгоо умартаж, тооцоо судалгаагүй төслүүд эхлүүлсэн, нийт авсан зээийнхээ ихэнх мөнгөөр нь эхнэр хүүхэдтэйгээ зугаалсан гэх мэт зориулалтын бусаар ашигласан байдаг. Хамгийн гол нь Монгол Улсыг хөгжүүлэх л төсөл хөтөлбөрт зээл олгох үүрэг бүхий Хөгжлийн банкны удирдлагууд төрийн мөнгийг гарын салаагаараа баруунм солгойгүй цацсан ч харагддаг.  Тийм ч учраас төдийгөөс өдий хүртэл 10 гаруй жилийн хугацаанд хэрэглэгчээс үйлдвэрлэгч орно болох талаар ярьсаар, мөрөөдсөөр л суухав дээ…Энэ бол нийт 3.3 сая иргэн, Монгол Улсын хөгжил дэвшил,ирээдүйн боломжийг үгүй хийсэн хар мөртэй хулгай.Хөгжлийн банкны гэх хэрэгт хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын хэд хэдэн гишүүн, Засгийн газрын сайд нэр холбогддог.  Шүүхээс анхны дүгнэлтээ танилцуулснаас хойш аниргүй болсон тус хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээлгэх эсэхийг харах л үлдлээ.

  1. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ

Дөрөв ч биш, 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай Монгол Улсад гарсан. Энэ бол том хулгай.   Жилээс жилд монголд нүүрлэсэн хулгайн тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр түүнд холбогдох томчуудын хүрээ тэлсээр…

АТГ-аас анх УИХ-ын 17 гишүүний нэрийг шууд болон шууд бусаар нүүрсний хулгайтай холбоотой байх магадлалтай хэмээн зарласан байдаг.

Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.

Хачирхалтай нь нүүрсний гэх 11 хүнд холбоотой хэргийн шүүх хуралд дээр нэр нь дурьдагдаагүй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нэр холбогдон шалгуулж байна. Нүүрсний хулгай гэдэг бол биет хэмжээгээр нь зөөгөөд хил давуулаад гаргачихсан асуудал биш, харин тооны аргаар тооцооны будилаан үүсгэж, хил гааль, улс төрийнхөний урвуу шарвуу хамаарлаар үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Монголд нүүрлэсэн хулгай хэдэн сая, тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсанм бол бүхэл бүтэн улсынхаа хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 40 их наяд төгрөгөөр хэмжигддэг боллоо.

  1. НОГООН ЦАВЧАА

Өнгөрсөн долоо хоногоос Нийслэлд нэн яаралтай худалдан авах шаардлагатай нийтийн тээврийг үндэсний аюулгүй байдалтай хамааралтай асуудал гэж үзэж төр орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах хуулиас гадуур  авсан шинэ, хуучин нь ойлгогдохгүй байгаа тус бүр нь 400 шахам саяын үнэтэй, нийт 318 тэрбумын автобуснуудтай иргэд танилцаж цахим орчинд шуугиан дэгдээсэн.

Зам дээрээ бөглөрч, нийтийн тээврийн автобусандаа хөлдөж үхэх шахдаг нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хувьд нийтийн тээврийн парк шинэчлэл гэдэг алга ташиж хүлээж авах хэмжээний үйл явдал.

Иргэдийн эмзэг байдал дээр тоглолт хийж шинэ ч юм шиг, хуучин ч юм шиг эргэлзээтэй, хуудуутай худалдан авалттай холбоотой асуудал нийгэмд тэсрэлт боллоо. Но-той ногоон автобус бол тендер нэрийн дор татвар төлөгчид болоод төсвийн мөнгийг хэрхэн үрэн таран хийдэг вэ гэдгийн ганцхан жишээ. Яг ийм ээдрээ, эргэлзээ дагуулсан төрийн худалдан авалт нэртэй хулгай олон бий. Харин ногоон цавчаа гэх нийтийн тээврийн худалдан авалт энэ удаа аз нь биш эз нь таарсан бололтой. Холбогдох хяналт шалгалтууд үргэлжилж, хариуцлага хэнд тооцохыг харахыг л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-10-03 142.114.7.208

ТИЙМ ШҮҮ ОДООНЫ БОЛОН ӨМНӨ НЬ БАЙСАН ГИШҮҮДИЙГ ОГТ НЭР ДЭВШҮҮЛЭXГҮЙ БАЙX XӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ӨРНҮҮЛЭX XЭРЭГТЭЙ !!! ЭНЭ БОЛ XАНГАЛТТАЙ БАТТАЙ ҮНДЭСЛЭЛ !!!

Avatar

Цагаан цаас дээр дуртайгаа эрээчиж байна 2023-10-03 139.5.218.149

Тийм шүү ! Нэр дэвшүүлсэн хулгайчтай намыг сонгохгүй байвал болно.Ард түмэн нэр цэвэр хүнийг огт сонгохгүй !!! Өмнө хулгайд холбогдож шүүхээр орж байсан эсвэл хулгай хийгээд гадны орон рүү зугатааж байсан нөхрийг 5 жилийн дараа мартаад албан тушаал дэвшүүлээд байна

Avatar

Зочин 2023-10-03 202.126.90.68

Ардчилагч гэх хулгайчууд л анх барууны хамаг муу муухай зүйл, луйвар хулгай авилгыг монголд чирч ирсэн.Төрд гарангуут л нийгмийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хэдхэн хүн хагартал идэж баяжсан.Иргэдийг хувьцаа нэртэй хоосон цаасаар хуурч байгаад улсын бараг бүх хөрөнгийг гартаа оруулсан.Улс орноо гадаадын үл бүтэх этгээдүүдтэй нийлж тоносон. Эдний гол зорилго нь мөлжлөгийн нийгэм байгуулах.Баян хоосны ялгаа буй болгох.Ардчилал зах зээл хүний эрх г.м нь хоосон лозун.Луйврын ажилын нь өнгөн далдлалт.

Avatar

Нэргүй 2023-10-03 103.57.93.174

Bolovsroliin zeeliin san eldev sanguud geed baina daa

Avatar

Tug tahiya 2023-10-03 103.57.95.84

hurungiig ni huraaj…..tugaa tahiya

Avatar

Зочин 2023-10-03 66.181.160.106

Одоогийн болон өмнө УИХ-ын гишүүдийг сонгохгүй байх хөдөлгөөнийг өрнүүлье

Avatar

Зочин 2023-10-03 66.181.182.153

Толгой луйварчид нь МАН-ыг гүтгээд гүзээгээ илээд даапаалж суудаг нь Монголын улстөр. Ялгаа нь Ждүчин гэх МАН-ын зарим гишүүн ганц тэрбум төгрөгийг нэг үйлдвэрлэгчид аваад өгчихжээ.Харин луйварчдын нэгдэл АН-ын зэрлэгүүд үүнд дөрөөлж улстөр хийж байхад аугаа луйварчдын өлгий АН-ыхан нэг тэрбумын ард багадаа дөрвөн тэг буюу арваас доошгүй их наядыг хуваагаад идчихсэн, өрийг нь МАН төлөөд явж байдаг, нөгөө МАН-ыг хараагаад л, ийм л үйл явдал Монголд жирийн үзэгдэл болсон ажгуу

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.183.49

АН-ыхан ганц ганцаараа иддэг,МАН-ыхан багц багцаараа иддэг !

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бат инженер 2023-10-03 202.9.40.136

Юун ЖБҮ Тэр чинь М Энхболдыг унагахын тулд УИХ-ын кнопыг худалдаж авсан мөнгө биз дээ.

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-03 146.70.109.58

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Ухна ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

Avatar

Нэргүй 2023-10-03 124.158.65.131

Эрдэнэт 49 ийг элбэгдорж сахал Эрдэнэбилэг Сайханбилэг нар шааж билээ. Сайханбилэг дубайн гэрээ…

Avatar

togoo 2023-10-03 45.117.35.3

bieiin jin hed we, targan bol chamaar togoo tosloyo

Avatar

Нэргүй 2023-10-03 124.158.65.131

АН 2012-2016 онд аймшигтай идэж гударч байсан шүү. чингэс самуурай бонд АСЕМ алтанхуягийн хүргэн Дэнзэн Батүүлийн хүүхэд Чулуудай Гарамгайбаатар фортуна Батбаяр С.Эрдэнэ нүүрсний хулгайч Ажнай Адъяасүрэн Ардын хулгайч Сосорбарам ………..

Avatar

Зочин 2023-10-03 66.181.182.153

Энэ сайтад хэн хэнийг бичих, хэнийг орхих нь ойлгомжтой. Ард түмнийг тэнэг хэмээн басамжилдаг нь нууц бишээ. Монголын их гарын хулгайч дээрэмчдийн үүр уурхай нь АН , чухам тэд нам байгуулсан байдаг. Монголын хууль хяналтын байгууллагад Элбэгдорж, Женко нарын томилсон шургуулсан хүмүүс олон хэвээр байна. Хойгуур зарим комментэд цөөн хүний нэр дурдсан харагдана

Avatar

Зочин 2023-10-03 106.186.208.29

Ардчилсан нам 2012-2016 онд төсвийн мөнгөний тодорхой хэсгийг хулгайлж л байсан ш дээ. Чингис, Самурай, Мазаалай бонд гаргаж, монгол орныг өрөнд живүүлсэн. 2,5 тэрбум долларыг ах дүү, амраг садан, танил талаараа хуваагаад идчихсэн. Энэ бол бүр томоос том хулгай л даа. Хулгайч ЕС нь хулгайн мөнгөө идээд АНУ-д нуугдаад ирдэггүй. Ийм л дүр зураг АН-д байгаа ш дээ. Харин ч МАН гарч ирснээр энэ том өрийг төлж барагдуулж яваа.

Avatar

123 2023-10-03 45.117.35.3

ene humuund 76 gramm tarhi hairla burhan mini

Avatar

ЗОЧИН 2023-10-03 202.9.46.70

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, ЭРДЭНЭБИЛЭГ 2 ХУЛГАЙЧИЙН ЗУРАГ АЛГА БАЙНА………….НЭМЭЭРЭЙ

Avatar

зочид 2023-10-03 139.5.219.184

ЭНЭ ЗУРАГНЫ ХАМГИЙН ЭХЭНД НЬ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ, ЯНГҮГИЙН СОДБААТАР НАРЫНХ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ. ТӨРИЙН НЭР БУЗАРЛАСАН ХУЛГАЙЧДЫН АХЛАГЧИД ШҮҮДЭЭ ЭНЭ 2 ЭТЭЭД БОЛ

Avatar

Sar 2023-10-03 202.21.107.46

Одоо төр эргэх цаг болжээ.арай дэндлээ

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.184.228

Яагаад дээрх зурагнуудад монголын хулгайч нарын босс архангел мафи элбэгдоржийн зураг бхгуй бн? Бусад АН- ын улсаа гадаадыханд худалдсан эх орноос урвагчид бхгуй бн? Зууны манлай рэкетчин хурц бхгуй бн? Зууны манлай гүйцэтгэгч өнөрбаяр бхгуй бн? г.м.

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-03 146.70.109.38

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж