МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс сонгуулийн тойрог болоод, энэ намрын чуулганы онцлогийг тодрууллаа. Тэрбээр “Хоёдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойргийг зурах хуультай. Сонгуулийн ерөнхий саналын дагуу УИХ-аар хэлэлцэнэ. Энэ удаагийн чуулганы онцлогийн талаар “Хэдэн том асуудал бий. Нэгдүгээрт, хамгийн их авлига байгаа газар хаана байна уу гэвэл төрийн өмчит компани гэж ярьдаг. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компанийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хуулийг УИХ хэлэлцэж батална. Энэ гурван хууль нэг талаасаа авлига, нөгөө талаас байгалийн баялгийг тэгш шударга хуваарилахтай холбоотой хууль юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль гэсэн хуулиудыг батална. Гуравдугаарт, УИХ-д хүлээгдэж байгаа олон хуулиуд бий. Жишээ нь Газрын тухай хууль, Хувийн нийгмийн даатгалын хуулиуд байна.
Төсөв, мөнгөний бодлогыг ирэх арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэж батална. Тиймээс намрын чуулган бол ачаалалтай чуулган байх болно.
Хаврын чуулган сонгуулийн цикл орж, давхацдаг учраас улс төрийн уур амьсгал орж асуудал хэлэлцэж чаддаггүй. Тиймээс намрын чуулганаар нэлээд гол асуудал яригдах болов уу. Мөн Засгийн газраас өргөн барьсан төсөвтэй танилцаагүй байна” гэлээ.
Холбоотой мэдээ