Монголчууд албан ёсоор олимп, тив дэлхийн наадамд медаль хүлээдэг, хардаг топ спортын төрлөө нэгээр нэмлээ. Олимпийн хөтөлбөрт орох нь ердөө цаг хугацааны асуудал болоод буй цахим спортоор Монголын баг тамирчид хэдийнэ цуу алдраа дуурсгаж ирсэн. Үүнийг ч улам нотлох шиг өчигдөр/2023.10.02/ Ханжоу хотноо болж буй 19 дэх удаагийн Азийн наадмын "dota 2"-ийн төрөлд Монголын баг мөнгөн медалийн эзэд болов.
Азийн наадмын хөтөлбөрт багтана гэдэг бол олимпийн наадмын хөтөлбөрт багтах эхлэл.
Арав хүрэхгүй жилийн өмнө нийгмийн хорт хавдар, өсвөр үеийнхэн дундах чимээгүй тахал, донтолт, сэтгэцийн өвчний эх үүсвэр мэт ойлгогдож байсан цахим спортыг монголчууд хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ бүгд нэршлээсээ эхэлсэн. Подвалын PC тоглоом гэж байсан бол одоо цахим спорт гэх нь түгээмэл болжээ. Монголын үе үеийн цахим спортын баг, тамирчид ч сайнтай, муутайгаа хэлүүлэн өнөөдрийн амжилтыг хамтдаа бүтээлээ.
4500 хүний суудалтай Ханжоу хотын цахим спортын төвд таван монгол залуу талбайн эзэн орны оддын цуглуулга цагтаа дэлхийн толгойны өвчин болж байсан таван тамирчинтай эн тэнцүү тоглолтыг үзүүллээ. Бүр эхний ээлжийн тоглолтод буулган авч, цэнгэлдэхийг чимээгүй болгосон. Шийдвэрлэх ээлжийн тоглолтод ч илт илүүрхэж, Хятадын хөгжөөн дэмжигчдийг суудал дээр нь өндөлзүүлж байлаа. Ердөө нэг бяцхан алдаа эсрэг багтаа сэргэх боломжийг олгон хувь заяаг шийдсэн. Талбайн эздийн тамирчид ч хөгжөөн дэмжигчдийнхээ "шифи"-г сайтар ашиглаж, өөрсдөдөө давуу байдлыг бий болгосон гэхэд хилсдэхгүй.
Ямартай ч Монгол Улс Азийн наадмын цахим спортын түүхэнд анхны медалиа хүртлээ. Өмнө нь танхимын наадмаас FIFA болон NBA 2K төрлүүдэд медаль авч байсан түүхтэй.
Дан ганц "dota 2" ч гэлтгүй "Street Fighter", "League Of Legends", "EA Sports FC", "Arena of Valor", "Dream Three Kingdoms", "Peace Elite" зэрэг цахим спортын төрлүүд энэ удаагийн Азийн наадмын хөтөлбөрт багтсан билээ.
"Peace Elite" буюу "PUBG Mobile"-ийн Азийн наадамд зориулж гаргасан хувилбарт Монголоо төлөөлөн "IHC Esports" баг оролцсон ч хараахан медаль хүртэж чадсангүй. Учир нь "Peace Elite" нь бидний мэдэх "PUBG Mobile"-аас өөр бөгөөд багууд аль болох богино хугацаанд бай устгах, машин жолоодох зэрэг даалгавар биелүүлжээ. Хэрэв үндсэн хувилбараараа буюу багууд хоорондоо өрсөлдөж, байлдсан бол Монголын баг алтан медаль авахад гайхах зүйл үгүй байсныг дурдах хэрэгтэй.
Ямартай ч цахим спорт албан ёсоор Монголын топ, медалийн найдлага тавих төрөл боллоо. Бокс, жүдо, чөлөөт бөх, буудлага гэх зэрэг топ спортуудтай нэг ангилалд багтах эхлэл нь энэ удаагийн Азийн наадам байв.
Мэдээж CS:GO эсвэл CS2 Азийн наадмын хөтөлбөрт багтсан байсан бол Монголын баг алтан медаль хүртэх гол эздээр нэрлэгдэх байсан. Монголын "контерчид" Ази, Номхон далайн бүс нутагтаа ямар том болохыг дэлхий нийт эчнээ мэдэх билээ. Харамсалтай нь, нэршлээсээ эхлээд олимпизмийн гол үзэл санааны эсрэг, аллага, хүчирхийлэл, алан хядах ажиллагаа зэргийг сурталчилдаг тул наадмын хөтөлбөрт багтах боломжгүй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ГАНБАТ
Зочин 2023-10-03 202.55.188.92
эвгүй л гарчиг өгсөн бна . сэтгүүл ч өөрөө подволын боловсролтой юм уудаа
Зочин 2023-10-03 213.87.135.233
>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин. 2023-10-03 66.181.160.107
Бүх спорт , алдарт хүрсэн хамтлагууд бүгд л подвал , эсвэл гудамжнаас л эхэлсэн байдаг шүү дээ. Эдгээрийн жишээ нь цагтаа гудамжны гэгдэж байсан бүх төрлийн сагсан бөмбөгүүд байна. Юу ч байсан олон нийтийг хамраад ирвэл тэгээд л олимпийн хөтөлбөрт шүү дээ.
Манай үндсэний спортоос тодорхой хугацааны дараа Шагайн харваа байж магадгүй.
Зочин 2023-10-03 203.98.76.249
агааргүй өмхий подвалд олон цагаар сууж мангуурч байдаг тоглоомоор овоо урагшиллаа. арай илүү ашигтай зүйлээ дэмжиж баймаар байна. ЗГ хогийн ургамалаа услаад ашигтай навчаа ТББ гэдэг мангаст даатгаад байх юм. ТББ олон улсаас нэрийг ашиглаж мөнгө цусалдаг хэсэг бүлэг эмсийн хүрээлэн шүү дээ.
Зочин 2023-10-03 66.181.161.245
yu hutsaadaganbe sogtuu dda chin haha
Зочин 2023-10-03 103.212.116.201
Дуу хуур, тоглоом наадамд сайн ард түмэн шүү.
Зочин 2023-10-03 202.126.88.219
naad togloom chin ter chigeree strategy tarhi tolgoi ur chadvar shaarddag yum da. medehq bol chimeegui l bai
Зочин 2023-10-03 103.212.119.68
Mash ain zaluuchuuddaa undruus undur amjiltiig husen eruue,ta nariigaa setgel dogdlon amjilt gargahiig chini huleej baidag shuu,uragshaa zaluuchuudaa
Зочин 2023-10-03 202.55.188.119
Баяр хүргэе. Орчин үед цэрэг батлан хамгаалахын салбарт кибер дайчид голлох үүргийг гүйцэтгэх болсон . Монголд цэрэг батлан хамгаалахаа энэ чиглэлд түлхүү хөгжүүлэх бүрэн боломж байна шүү.
Bold o 2023-10-03 223.39.207.203
тасалбар нь хамгийн үнэтэй бсан шүү..бусад спортоос..
Зочин 2023-10-03 59.153.85.206
За бэлтгэлдээ гарцгаахуудаа
Зочин 2023-10-03 202.55.188.82
Ugui l dee sport bie byaldarin uv tegsh humuujil olgodog bh heregtei. Tiimees tsahim sport olimpd orohguiee.
Зочин 2023-10-03 66.181.178.77
биеийн хүчээр нэгийг ухааны хүчээр мянгыг гэдэг биз дээ. Цахим спортыг дэмжих хэрэгтэй. Ирээдүйд ямарч дайн дажин гарахын билээ. Энэ зүг рүү заавал явах хэрэгтэй.
Зочин 2023-10-03 103.254.123.148
тэгвэл энэ тоглоом чинь наадамын нэг номерын үзэгчидтэй "тоглоом" болчхоод байна. Судалгаагаар энэ наадмын хамгийн их үзэгчид хөгжөөн дэмжигчтэй спортын жагсаалтыг тэргүүлжээ. Телевиз үзэгчдийг тооцохгүйгээр шүү…
Бадарч тахар 2023-10-03 103.57.93.19
Сийгаа тоглоод гэртээ харихгүй байгаа хүүхдүүдэд урам өгсөн сайхан мэдээ байна !