Хотын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар огцорсноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амабаясгалангийн Хотын МАН-ын хороог авах хүсэл биелсэнгүй. Д.Сумъяабазарын хувьд Хотын намын хороогоо өгөх эсвэл Хотын даргаа өгөх сонголтын өмнө байсаар багагүй хугацааг үдсэн. Тиймдээ ч өнөөдрийн ногоон автобусны хэрэг “захиалагчтай” байсан гээд хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Сонгууль ойртсон энэ цаг үед нийслэлийн намын хорооны даргын суудал нь Д.Сумъяабазарт ашигтай бөгөөд хэрэгтэй.
Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ ч үүнийгээ тодорхой хэлэв. 2020 оны сонгуульд нийслэлийн намын хороогоо би өөрөө, ганцаараа удирдаж, ялсан. Сонгуулиар намын удирдлагын түвшинд, Д.Амарбаясгалан даргаас нэг ч тусламж авахгүйгээр намаа авч гарсан, ялсан гэдэг үгийг шидэв.
Өөрөөр хэлбэл, энэ нийслэлийн намын хороог чинь өдий зэрэгтэй болгох гэж, сонгуульд ялалт байгуулах гэж би ганцаараа хичээсэн, одоо хэн нэгэнд зүгээр өгч чадахгүй гэдгээ хатуухан сануулчих шиг. Сонгууль хаяанд ирсэн энэ үед асуудал ихтэй нийслэлийг цааш удирдаж, улс төрийн өрнөлөө даахгүй байх ч эрсдэл байсан уу гэвэл байсан.
Харин намын дарга Л.Оюун-Эрдэнэтэйгээ ямар “тохироо” хийж, Хотын даргын ажлаа өгөөд нийслэлийн Намын даргаа авч үлдсэн бэ гэдэг анхаарал татах сэдэв.
Мөн тэрбээр Д.Сумъяабазар “Хотын иргэдийг бухимдуулсан зүйл бол ногоон автобусны тендер худалда авалт. Хотын даргын зүгээс зохион байгуулах чиг үүргийн хүрээнд эрх шилжиж орж ирсэн төсөв, мөнгөний асуудлыг хот өөрийнхөө бүтэц дээр зохион байгуулах чиглэлийн дагуу байгуулсан. Тэнүүн-Огоо, Эрдэмтранс компаниудын удирдлагуудтай нэг ч уулзаж үзээгүй. Энэ компанийн үйл ажиллагааг хувийн хэвшилтэй холбоотой, корпорацийн зохион байгуулалттай ажиллах нь зөв гэдгийг хэлж, уулзуулж байсан хүн нь Д.Амарбаясгалан дарга санаачилж, хэлж, уулзуулж байсан түүхтэй юм шүү” гэв.
Энэ мэтчилэн түүний энэ илэрхийлсэн, хоёр ч удаа Д.Амарбаясгалан даргад “хаягласан” үг нь нийслэлийн МАН-ын хорооны даргын зодооныг илэрхийлж буй мэт уншигдаж буй юм.
Нийслэлийн намын хорооны даргын 2024 оны сонгуулиар хэн хэн нийслэлд нэр дэвших вэ гэдгийг Д.Сумъяабазар шийдэх эрхтэй. Дэвшүүлэхгүй байх ч эрхтэй. Тиймээс ч үргэлжид асуудал, шүүмжлэлд өртдөг Хотын дарга байснаас нийслэлийн квотоо хувиарлаад сууж байх нь түүнд ашигтай.
Д.Сумъяабазарын хувьд нийслэлийн намын хорооны асуудал намын дүрэм, журмаараа явна гэдгийг хэлсэн. Тиймээс тэр 2024 онд нийслэлийн намаа би өөрөө удирдаж, сонгуульдаа орно гэдгээ илэрхийлэв бололтой.
Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдоос 2018 оны есдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны даргын суудлыг авч байв. Үүний дараа 2020 онд нийслэлийн намаа удирдаж, сонгуульд ялалт байгуулсан бөгөөд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь энэ юм. Ингээд УИХ-д сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хотын дарга болсон юм.
Харин өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдож, одоог хүртэл ажлаа хийж буй.
Хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, томилох эрхтэй. Тиймээс ойрын өдрүүдэд намын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Хотын даргыг сонгоно.
Ш.ЧИМЭГ
Зочин 2023-10-03 213.87.135.233
========= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-10-03 66.181.182.153
Засаг дарга нийслэлийн намаа удирдаж сонгуульд орох нь зарчмын асуудал юм шүү. Нам таны хувийн өмч бишээ. Сумъяабазар минь юм бүхэн дээр муйхар бөхийн араншин гаргаж таарахгүй. Нийслэлийн намыг хэзээ хэн толгойлохыг Оюун-Эрдэнэ та хоёр мэдэхгүй. Дүрэм журмаа барьж намын хорооны гишүүдээ хуралдуулж шийдвэрлэх ёстой
Бат 2023-10-03 139.5.217.195
Хулгайч бөхөөр хотоо мануулчихаад МАН 24 онд хотод гарна гэдэг худлаа. Сумтай бузар хотын дарга байсаар байвал сөрөг хүчинд ашигштай болов уу.
Зочин 2023-10-03 43.242.242.59
Ногоон автобусны захиалагч нь АН-ынхан юмаа. Хотын намын хороог авна гэж бичээд байгаа нь энэ сайтынхны хэлж ярьж байгаа байдал юм. Эднийхээр бол намаа албан тушаалаа хуваагаад авдаг бололтой. Ямар сайндаа намын дарга нь 15 орлогчтой байхав дээ. МАН-ын дотоод хэрэгт бусад нам яасан их оролцож санаа зовж байна вэ
Зочин 2023-10-03 66.181.168.82
хувийн өмчөө хувааж байгаа юм шиг болох нь дээ. сумьяабазар минь намын хорооны гишүүд чинь хэсэгхэн хугацааны дараа өөр даргын шийдвэрээр нуруугаа харуулна гэдгийг туршлагаараа мэдэхгүй байна гэж үү.
Хотын уугуул иргэн 2023-10-03 202.126.88.68
хотын намын хороог авна өнгө гээд юу яриад байна. Улс төрийн нам нь нэг хүний хувийн өмч болсон юм уу. Ёстой солиорол гэвэл энэ
Зочин 2023-10-03 202.72.245.121
МАН бол МАН. Үнэндээ хамгийн өөдгүй угшил удмаараа увайгүй, монголоо сөнөөе, хагаралдуулья, харанхуй байлгая хэлмэгдүүлье гэсэн үзэлтэй нам юм аа. Эд байгаа цагт Монгол хөгжих нь байтугай болно. Харахаас сэжиг хүрч байна энэ 2-ыг
Зочин 2023-10-03 139.5.216.71
намын хороогоо авч үлдсэн гэнээ бас л наймаалцчихаж энэ МАН уу монголын ард түмнийг доромжилж дуусахгүйнээ
Зочин 2023-10-03 202.21.114.170
Sumka ni Amarbayasgalan gologiin derged arai judagtai baihoo yaaj ch bodson. Guldiicheed ene Amarbayasgalan bol er ni l ih zevuun g*** doo
Даваа 2023-10-03 66.181.186.38
Хотын Засаг дарга болох хүн нь намаа авч сонгуульд орох байлгүй дээ, тэгэхгүй бол амжилт олохгүй дээ, хоёрдмол байдал байж бодохгүй шүү дээ, ажлаа өгвөл бүгдийг нь нэр төртэй өгөх хэрэгтэй дээ, ямар хувийн өмч биш
Зочин 2023-10-03 202.126.89.135
Энэ Амарбаясгалан бүх юмны ард хор найруулж бдаг нөхөр тэгээд уснаас цэвэр гардаг намын санхүүжилт,хулгай луйврыг маш зальжин хийдэг хумсаа нуусан…
Зочин 2023-10-03 70.18.246.168
😡
ХУУЛЬЧ 2023-10-03 202.179.27.96
СУМЬЯАБАЗАР ГЭДЭГ ХҮНИЙ / Монгол улсын аврга цолтой бөх,, тэгээд спортын угшилтай хойно ялагдахыг хүсэхгүй л дээ /ХҮСЭЛ ,ЗОРИГ БАЙГАА БОЛ ХОТЫН " МАН" ыг УДИРДААД ОРДОГ Л ЮМ БАЙГАА БИЗ ,,,,ТЭГЭЭД МАНЫГ СОНГУУЛЬД ЯЛНА ,,ЯЛАХГҮЙГ ИРГЭД ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ .,,, МОНГОЛ УЛС ГАНЦ УЛААНБААТАР ХОТОЙ БИШ ГЭЖ БОДОХ ЮМ .
Фанат 2023-10-03 180.149.98.126
Жинхэнэ сайн сайхан дарга маань хэлмэгдчихлээ. Монголчууд бид үеийн үед бөхчүүдээ хайрлан дээдэлж байх учиртай.
Зочин 2023-10-03 119.40.103.6
Хуваарь, хувь гэдэг 2 үгийг ялгахгүйн дандаа.
ZOchin 2023-10-03 66.181.186.81
Ene Amarbayasgalan gej um bolgond oroitsson baigaa ugui ni medegdehguim neg hun yavaad l baih um. Erunhii said ni meddeg um bolob uu? Abilgaltai holbootoi idsen uusan ni garch ireed baih um. Ogtsrooch.
Зочин 2023-10-03 202.9.46.211
Амарбаясгалан гэж хөдөөний хөөсөн мантуугаар хотын дарга хийлгэхгүй шүү, хотын иргэд эсэргүүцэж байна, зайлаарай
Зочин 2023-10-03 66.30.251.123
Одоо Амарбаясгалан агаа атаархаж үхлээ юу та нар гэдэг аймаар социалист, занасан, улигт урт мэдэгдлээ хийх биз. Улс даяараа л түүнд болон түүний хүүхнүүдэд атаархаж хорсохоос өөр ажилгүй юм байх өө
зочин 2023-10-03 192.82.64.167
Хотын даргаар ажиллана гэдэг маш их туршлага.Сумьяа тодорхой хэмжээгээр бэлтгэгдчихлээ академи төгчлөө гэсэн үг. Цаашдаа ганцхан улсаа л бодож чадвал их юм хийх туршлагатай боллоо доо. Ажлыг араатан зангаар биш арга ухаан, мэдлэг чадвар холч ухаанаар хийдэг гэдгийг л ойлгоосой доо.
Зочин 2023-10-03 202.21.104.178
Энэ эргүүг одоо хүртэл өмөөрөх өнцөг олоод байдаг гайхамшигтайяаа, маллуулаад явж байхдаа таарсан суга юмдаа чи
Зочин 2023-10-03 66.181.180.38
Амарбаясгалан гэж юм болгонд орооцолддог хажуугаараа мөнгөний үнэр ч өнгөрүүлдэггүй хулгайч
Зочин 2023-10-03 202.21.114.170
Жинхэн бүх юмыг найруулаад хамаг өрөм, авилгалаа аваад цэвэрхэн үлддэг хамгийн хүн хог чинь Амарбаясгалан шүү дээ. Нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, 60 тэрбум, Ногоон автобус гээд л гар дүрээгүй юм байхгүй. Генсек байхдаа өрөөнөөсөө томилгоо хийгээд л мөнгөө хусаад л сууж байдаг лаалаар байсан гээд намынхан нь бүгд ярьдаг даа. Амарбаясгаланг шалгавал далай шиг их авилгалын асуудал бий дээ.
Иргэн 2023-10-03 202.126.90.85
Юу үнэн тэр үнэн.Д.Амарбаяс.н бол АЙМШИГТАЙ ХУЛГАЙЧ зантай хуурамч хүн…Сонгуул.н будилааныг гардан з.байг.лагч +Хүний гараар мгой бариулагч хятад "аргатай" хүн…
Зочин 2023-10-03 202.126.88.203
ман 20 онд анх удаа ялсан гэнэ үү ан 2012 онд ганцхан удаа ялсан бусдад нь дан ман гарсан
Зочин 2023-10-03 66.181.180.50
Хотын Намыг нь ч бас аваарай. 24 онд найдваргүй шүү