Додомдсон, дордуулсан долоон жил…

Додомдсон, дордуулсан долоон жил…

Додомдсон, дордуулсан долоон жил…

МАН-ын ээлжит хатги хагарав. Монголчуудын асуудлаар дамилдуулж чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэх гэсэн нь сүйд майд болов. Бүх зүйл алгын чинээ утас руу орчихсон байхад аль эртний USB оролттой хөгжимтэй гэж ирээд үеэ өнгөрөөсөн "хөгшин" автобус шахах гээд олны хараанаас мултарч чадсангүй. Байдал бишдэхэд бүгд арьсаа хамгаалж, хоёргүй сэтгэлээр иргэдийн төлөө зүтгэсэн гэж тайлбарлаад хоёр албан тушаалтан өргөдлөө өгчээ. "Түгжрэлийн" сайд яамгүй учраас худалдан авалтын эрхийг хот руу шилжүүлснээ учирлаж, хүнд хэцүү ажил гэж тайлбарласаар буув. Хотын дарга өөртөө хир халдаахгүй гэж өдөр нь "Төсвийн захиран зарцуулагч нь сайд. Эрх шилжүүлсэн учраас энэ ажлыг бүтцээрээ хийсэн" ухааны тайлбар өгч өөрөөс нь асуухыг зөвлөж байсан бол үдэш ажлаа өгөх өргөдлөө өгсөн тухайгаа мэдээлэв. Албан тушаалаа өгч байгаагаа зарласан тэдний ярианд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр "гэмтэн" болон дурдагдсан бөгөөд сайдын ажлаа өгч байгаа Ж.Сүхбаатарын үгэнд "Би "Тэнүүн Огоо"-гийн захиралтай анх удаа Д.Амарбаясгалан даргын өрөөнд уулзсан" гэж дурдагдсан бол хожим /өчигдөр орой/ хотын даргын ажлаа өгч буй Д.Сумъяабазарынхад "Тэнүүн-Огоо компанийн үйл ажиллагааг дэмжиж, корпорацийн зохион байгуулалтаар ажиллах нь зөв юм байна гэж манай Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилж, уулзуулж байсан түүхтэй гэдгийг хэлье" гэсэн нь утасны үзүүрийг хөөвөл хэн дээр аваачих вэ гэдгийг хэлээд өгөв.МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд Монголын нийтийн тээвэрт хуучин автобус шахах тухай яриа анх болсныг тэд хэлээд өглөө. Түүгээр зогсохгүй үүнийг дараа Л.Оюун-Эрдэнэтэй тэрхүү компани руу очсон гэдгийг Ж.Сүхбаатар ам алдсандаа биш анхааруулга болгон хэлэв. Ардын намын удирдлагын өрөөнд ямар том хулгайн тухай ярьдаг вэ гэдгийг тэд хэлээд байх шиг.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Авлига илэрвэл өөрсдөдөө гомдоорой" гэж өөрийн биеэр хэлээгүй ч ордны "шувуухайгаараа" дамжуулжээ. Энэ парламентын сүүлчийн намрын чуулганаар спийкер Г.Занданшатар "УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна… Амин хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьсан цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар хөгжлийг гацааж, Монгол төрийн нэр хүндийг удаанаар, “тогтвортой” унагаж, баллуурдаж байна" гэсэн нь сонгуулиас өмнө сор залаад ч хамаагүй шалбаагнаас нэрээ авч гарахаар үлдэв бололтой. Г.Занданшатарыг ч Монголын парламентыг Оросод найр тавьсан талаар сошиалаар шуугиж буй бол Л.Оюун-Эрдэнийг бардам ам, шалдан гуя гэж, Д.Амарбаясгаланг авлигын сүлжээний эзэн гэж yahoo-д "янзалж" байна. Хүндээ хөнгөнөөс гэгчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч өмнө нь оныг нь дарсан автобусыг хүүхэд шиг жолоодож байсан бичлэгийг эргэн сануулан сэвээд эхлэв. Тэрхүү автобуснуудын арлын дугаарыг өөрчилж, авлигаар шахсан хэрэг гэж АТГ шалгаж эхэлжээ. Ганц таатай зүйл гэвэл МАН-ын зодоон ил гарах нь. Тэдний зодоон ил гарах тусам идсэн, уусан, хулгайлсан, зувчуулсан, хорлосон нь монголчуудад ил болдог болохоор үүнээс илүү сайн зүйл гэж үгүй…

"Тэнүүн-Огоо” компанийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар дөрвөн хүний таван обьектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулснаа АТГ мэдээлсэн.  БНСУ-ын “Daewoo” компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд БНСУ-ын Ерөнхий прокурорын газар, Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллах шаардлага тулгарч байна гэсэн нь ээлжит нэгэн дуулиант хэргийг хавтаслах бололтой. Ийнхүү эрх баригчдын хоорондын зодоон ил гарав.

Гавьсан бизнесгүй хэр нь үнэтэй цаг, брэндийн хослол, лакан гутал, гельдсэн үс, улаан зангиаг имижээ болгосон Ардын намынхан дээлээ давхарлаад давхар дээлийг эсэргүүцэн жагсаал хийхдээ өмссөн дээлнүүд шигээ давхар албан тушаал горилж байснаа түмнээс нууж байсан ч өнгөрсөн долоон жилд өрнөсөн үйл явдлууд өчиггүй хэлээд өгөв. МАН энэ хугацаанд байж болох бүх хэмжээнд төрийн албыг данхайлгав. Үхэл, зовлон, өвчин эмгэг хүртэл тэдний хөлжих, хөрөнгөжих, тавтар төлөгчдийн мөнгийг тендергүйгээр зувчуулах, өөрсдийн хүнээ төрд томилуулах боломж болж байв. Энэ хэвээрээ үргэлжилбэл асуудал болгоны тоогоор албан тушаалтан гаргах нь энүүхэнд байна.

Гэвч асуудал шийдэгдсэнгүй. Хотын дарга, хариуцсан сайд ажлаа өгөв. Авлигын хороолол зогссонгүй. Асуудал хэвээрээ үлдэв. Энэ хоёроор олны бухимдлыг намжаагаад дараагийн хотын дарга, "түгжрэлийн" сайдад хэнийгээ тавих гэх асуулт л МАН-д сонин байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ЖДҮ-ийн асуудалтай нэр холбогдсон учир ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч л байсан. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Ж.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэлийн нарыг Зам тээвэр, хөгжлийн яамны сайд, орлогч сайд байхад хүн амины ноцтой хэрэг ажлын байранд нь гарч огцорч байсан. Өнөөдөр нэг нь сайд. Нөгөө нь шударга дүрд тоглон 1000 актласан вагон Монголд оруулж ирсэн түүхээ мартаад өнгө ижил автобусны талаар өөрөө ч ухааралгүй жиргэж сууна.

Тэд өөрсдийн үнэн төрхөө үргэлж нууж, бурууг бусдад чихэн улам бүр утгыг нь алдагдуулж ирснээс ганц ч хүнтэй хариуцлага тооцсонгүй. Монголын асуудал МАН болчихлоо.

Хамгийн аюултай нь тэд сонгогчдоос мандат авахын тулд эдийн засгаа аврах нэрээр сүйрүүлж, иргэддээ тараахаар мөнгө хэвлэн инфляцийг гааруулж, ирэх жилийн төсвийг байж болох таазанд нь тулгах батлахаар зэхэж буй гарцаагүй.

Авлигатай тэмцэнэ гэвэл Ардын намтай л тэмцэнэ. Ардын намтай тэмцэнэ гэдэг нь Монголын арван сонгогч тутмын нэг нь болсон шимэгчидтэй тэмцэнэ гэсэн үг. УИХ-ын даргын хэлээд байгаа шиг " Амин хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьсан цөөнх" биш олонх нь өнөөгийн авлигчдын армийн эгнээнд зогсч байгаа. Дордуулсан, додомдсон долоон жилийг өнгөрөөсөн монголчууд дахиад уруудах уу гэдэг нь саруул ухаан байгаа эсэхээс нь хамаарна. Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг С.Данзан монголчуудыг "баяжигтун" гэснээс намынхандаа хандан хэлээгүй юм. С.Зориг монгол хүнд биш, саруул ухаанд итгэсэн юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-03 59.153.114.163

МАН- ын луйварчин чөтгөрүүдээс салсан цагт л монголчууд бид эрх чөлөө, эд хөрөгтөй, эрүүл мэнд сэтгэл амаглан, сансанаараа шудраг хөдөлмөр эрэхлэж, үр хүүхэдүүд, эх орныхоо төлөө ажиллаж амьдарч чаднаа!!!

Avatar

Зочин 2023-10-03 59.153.115.96

машин,гар утас,хувцас,цаг нь
үнэтэй брэнд

Avatar

Нэргүй 2023-10-03 172.58.165.188

harin ch sunuuj hudaldaj hulgailsaniig zogsooson hulgaitai temtsej sergsen ediin zasag an erliizuud hyadad mongoliig hidaldaj baisanoig zogsooloo

Avatar

Зочин 2023-10-03 66.181.160.106

Наад 2 чинь баригдах болохоороо намынхаа нарийн бичгийн даргаа барьцаалчихлаа. Чоноо чоно

Avatar

Нэргүй 2023-10-03 213.87.135.233

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-03 66.181.182.153

Эбигийн боожгойны үс энэ нөхөрт нэр нь хүндэддэх болужин. Эзэндээ үнэнч нохой болон жүжиглэгч бөгөөд худлыг эрээчигч цагаандаа гарсан энэ этгээд МАН болон түүний аль шударга нэр хүндтэй хүмүүсийг сонгож гутаан дайрч доромжлох үндсэн ажилтай. Унаган Монголчуудыг доромжилж хутган үймүүлэгчдийн нэгээ гэх юм үнэн үү

Avatar

Зочин 2023-10-03 59.153.86.70

ололт амжилтаа олж харахгүй араас хутга дүрдэг муу, муухайгаа ид хав болгож дэлгээд өөдтэй нэг зүгт санаа нийлээд ханцуй шамлан ажиллах хүн ховор болсон би төвтэй багаар ажиллах чадваргүйчүүдийг бэлддэг цаг дор байна даа…

Avatar

Нэргүй 2023-10-03 59.153.112.218

Амарбаясгалан одоо цагийн шинэ Бадамжунай болсон юм бишүү хүйтэн царайтай зэвүүн псду шүү

Avatar

Нэргүй 2023-10-03 49.0.139.102

Ард:
Долоон жил гэдэг энэ хүүхэд өөрөө юм сараачдаг болсон хугацаа баймаар, улс орны хувьд ийм гэнэн тэнэг дүгнэлт хийж хагас мэдрэл улсыг доргиох нүгэл байдгым гэсэн биздээ. миний хувьд 4 жил болоход хөшин хөвөөд 20 000 болно гээд С.Эрдэнэ сайд өгч чихэр долоолгож байсан санагдана. Тэр үед Эрдэнэбилиг шуудангийн хажуу 4 замыг хувьчилж аваад банканд тавьж хөлжиж байсан даа. Ийм ажил л улс оронд хэрэгтэй юм байх даа. Эхлээд хүн өөрийгөө л засдаг биш үү.

Avatar

Зочин 2023-10-03 202.179.21.239

Авлигатай тэмцэнэ гэвэл Ардын намтай л тэмцэнэ. Ардын намтай тэмцэнэ гэдэг нь Монголын арван сонгогч тутмын нэг нь болсон шимэгчидтэй тэмцэнэ гэсэн үг. Энэ яг хэлсэн байна шүү

Avatar

ЗОЧИН 2023-10-03 103.10.21.12

"ХУУЧИН НОГООН АВТОБУС"-ны БИЗНЕСИЙН УЧИГ ХӨВӨРСӨӨР МАН-ын ЕНБД,САЙД АМАРБАЯСГАЛАНРУУ ОЧИЖ БНА.ТЭР САЙД СҮХБААТАРЫГ ӨРӨӨНДӨӨ ДУУДАЖ "ТЭНҮҮН ОГОО" -ийн ЗАХИРАЛТАЙ УУЛЗУУЛЖ АНХ ЯРИА ӨРНҮҮЛЖ БАЙЖ.СУМЪЯАБАЗАР МӨН "ТЭНҮҮН ОГОО" КОМПАНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ ГЭЖ АМАРБАЯСГАЛАН ДАРГА ӨӨРӨӨ САНААЧЛАН ЗАХИРАЛТАЙ НЬ УУЛЗУУЛСАН" ГЭВ.ЭНЭ "НОГООН АВТОБУС"-ны ЛУЙВРЫН ХУЛГАЙН БИЗНЕСИЙГ АНХНААС НЬ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН"ЭЦЭГ"НЬ ЭНЭ АМАРБАЯСГАЛАН ГЭХ МАН-ын ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ БАЙХ НЬ. АТГ ТҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ БАРИВЧЛАН ШАЛГА.

Avatar

Нэргүй 2023-10-03 66.181.160.89

Ан энэ хэдэн жил төр барьсан монгол улс хар дарсан зүүд болох байсан тэнэг хүнд ч тодорхой алдаа оноо хаана ч байдаг худалч хулгайч эзэндээ таалагдах юм эрээчиж элийрч байвал монгол улс ард нь яах нь падгүй хогын сайт

Avatar

Чойбалсан 2023-10-03 66.181.180.38

МАН Чойжилсүрэнг сонгуулийн мөнгө босгож ирэх даалгавар өгчихсөн тэр нь юунаас ч хамаагүй мөнгө шаачих гээд ард түмнийг үнэн жижгэрүүлж байнаа. Цахилгаан станц барьж үзээгүй компанид ТТ станцыг өгнө гэхээр энд их мөнгө үнэртэж байна уу …энийг уншихад л мөнгө үнэртэнэ. Хагас коксын туршилтаар хэлэн хүн цааш нь харуулах төлөвлөгөө байна гэвэл тоо хэлж магадгүй шүү

Avatar

Нэргүй 2023-10-03 203.98.76.4

Үнэмлэхүй Ялагч Харишгүй Хүчит Коммунист НАМ гуай гандан буурахгүй 21 аймаг, Нийслэл, Хороо, Дүүрэг, Багуудаар Хөгшидийг цуглуулж Уут уут бэлэг, Залуусыг цуглуулж Сагс, Волейболын тэмцээн Халхавчин дор Сонгуулийн Сурталчилгаагаа Хйисээр л ……2024 онд дахиад Үнэмлэхүй Ялж Улс ОРноо Үнэмлэхүй Самарна даааа

Avatar

Нэргүй 2023-10-03 202.9.40.103

ардчилсан нам албан тушаалын төлөө алалцаж байх хооронд, ХҮН нам сөрөг хүчний үүргийг гялалзтал биелүүлж байна. та нар дотор С .Зориг бсн бод арай ч ингэж дордохгүй бсн биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж