Ханжоугийн Азийн наадмын сонгодог байт харвааны багийн төрлийн тэмцээн үргэлжилж байна. Монголын эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожлоо. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн юм.
Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Монгол залуус шөвгийн наймын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай.
Байт харвааны сонгодог холимог багийн төрлөөр Индонезийн багт 1:5, нийлмэл нумын төрлөөр холимог баг БНСУ-ын шигшээд 145:155, нийлмэл нумын төрлөөр эрэгтэй баг Хятадын Тайпэйд 212:232, сонгодог харваагаар эмэгтэй баг Японд 0:6-гаар тус тус дийлдэв.