Увсад бүсийн оюутны спорт, урлагийн наадам болно

Увсад бүсийн оюутны спорт, урлагийн наадам болно

Увсад бүсийн оюутны спорт, урлагийн наадам болно

Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллеж хамтран "Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн Универсиад 23 дугаар наадам"-ыг 2023 оны аравдугаар сарын 12-14-нд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү наадам нь 1998 онд Завхан аймагт "Баруун бүсийн оюутны спортын наадам" нэртэй анх удаагаа зохион байгуулагдсан.

Наадмын ерөнхий зохион байгуулалтыг 2001 оноос МОСХ хариуцан, зөвхөн бүсийн төдий бус орон нутгийн их, дээд сургуулийг оролцуулан явуулахаар болжээ. Наадам нь зөвхөн спортын 5-6 төрлөөс гадна, урлагийн 5 төрөл дээр зохиогдохоос гадна ЭШХурлыг явуулж, их, дээд сургуулийн удирдлагуудын уулзалт, оюутны холбооны дарга нар болон биеийн тамирын багш нарын уулзалт, бусад арга хэмжээнүүдийг явуулдаг байна.

Энэхүү наадам нь бүсийн оюутнуудыг хувьд олон шилдэг оюутан тамирчид, урлагийн шилдэгүүд оролцсон өндөр зохион байгуулалттай, ур чадвараа сорьсон, ирээдүйн алдартануудыг төрүүлэн гаргасан сайхан арга хэмжээ болж, олон жил уламжлал болон тасралтгүй явагдаж иржээ.

Харин 2020-2022 оны Ковидын цар тахлын үед наадам нь явагдаагүй бөгөөд МОСХ болон Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн санаачлагаар энэхүү наадмыг сэргээн зохиохоор болж Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд дэмжин, аймгийн Зохион байгуулах комиссыг байгуулан, наадмын зааварыг батлан гаргасан. Энэ онд Увс аймагт анхлан байгуулагдсан дээд боловсролын байгууллага болох Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн 25 жилийн ой тохиож байгаа ба аймгийн удирдлагууд ийнхүү сургуулиа болон аймаг, бүсийн оюутан залуусынхаа санаачлагийг дэмжин ажиллаж байгаа ажээ.

Энэхүү наадам нь Ховд аймагт таван удаа, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт дөрвөн удаа, завхан аймагт гурван удаа, Архангай аймагт хоёр удаа зохион байгуулагдаж байв.

Харин Увс аймагт 2002, 2005, 2013, 2018 онуудад явагдаж байсан юм. Ийнхүү Увс аймаг 2023 онд уг наадмыг 5 дах удаагаа хүлээн авахаар бэлтгэл ажлаа амжилттай хангаж байна.

Энэ удаагийн наадмын зорилго нь Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авъяас чадварыг сорих, хөгжүүлэх, урлаг, гоо зүйн мэдрэмжийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуучуудыг өргөнөөр хамруулах явдал юм.

Увсын оюутны спортын наадам нь зөвхөн баруун бүсийн сургуулиудаас гадна, хангай, говийн бүст үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудыг хамруулан оролцуулахаас гадна ОХУ-ын Тувагийн их сургууль, Казахстан, БНХАУ-ын зарим их, дээд боловсролын байгууллагуудыг оролцуулсан олон улсын арга хэмжээ болгон, өргөжүүлэн явуулахаар болсон.

Энэхүү XXIII наадам нь волейбол, үндэсний бөх, сагсан бөмбөг 3х3, шатар, ширээний теннисний спортын төрлөөр явагдахаас гадна урлагийн тоглолтоос гоцлол дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, оюутан миссийн уралдаан явагдаж, шалгарсан оюутнуудад Монгол Улсын 2023 оны оюутны аваргын алт, мөнгө, хүрэл медалийг МОСХ, Зохион байгуулах комиссоос гардуулахаар төлөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж