АТГ: Автобус нийлүүлсэн Daewoo-гийн хүмүүсийг мөрдөн шалгаж байна

АТГ: Автобус нийлүүлсэн Daewoo-гийн хүмүүсийг мөрдөн шалгаж байна

АТГ: Автобус нийлүүлсэн Daewoo-гийн хүмүүсийг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өнөөдөр /2023.10.02/ “Тэнүүн огоо” компанийн импортоор оруулж ирсэн автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Н.ТЭМҮҮЛЭН:

АТГ, ЦЕГ ын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног ажиллаж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн огоо” компанийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар дөрвөн хүний таван обьектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Уг дөрвөн этгээдийг баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх шаардлагатай байна гэсэн  санал гаргасан. Хүсэлтийг прокурор үндэслэлтэй байна гэж үзвэл шүүх хэлэлцэн шийдвэрээ гаргана.

БНСУ-ын “Daewoo” компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн улсын Элчин сайдын яаманд хуулийн дагуу мэдэгдэн, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улсын хуулийн байгууллагатай хамтран хийх шаардлага тулгарч байна. Иймээс БНСУ ын Ерөнхий прокурорын газар, Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллах шаардлага тулгарч байна.

“Тэнүүн огоо” компанийн нийлүүлсэн автобуснаас гадна нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг “Эрдэм транс” компани нь БНСУ-д үйлдвэрлэсэн “Хюндай” компанийн автобус оруулж ирэхдээ насыг нь уртасгах зорилгоор нийт 135 автобусын арлын дугаар,  оныг засварлаж, бүртгүүлэн, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн  байж болзошгүй хэрэг тогтоогдсон учраас “Эрдэм транс”-ын захирлыг цагдан хориод шалгаж байна” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-10-02 202.21.121.236

Хаха аль хэдэн сарын өмнөх асуудлаа шалгалгүй байж байгаад дуулиан болохоор өмнөх юмаараа халхавч хийх санаатай бас

Avatar

Нэргүй 2023-10-02 103.57.92.131

ATG admineral LLC, amarbayasgalang shalgaachee. ETT bol turiin umchit company, yagaad turiin umchit company tushiglej xuviin koksjix uildver barisan yum be. Tsaashdaa ETT-oos nogdol ashig avax bitgii xel yu ch avch chadaxgui bolox baix shuu. Amarbayasgalan gej ene xyn xolboogui yum bol ogtsorch baigaad shalguulax xeregtei baina.

Avatar

Mongol 2023-10-02 107.77.205.81

yunch surtei yum be dee.gants avtus zugeer oruulj irj chaddaggui yum uu

Avatar

зочин 2023-10-02 66.181.179.190

Ард түмнээ ингэж доромлон басамжлах гэж дээ төр минь. Хуучин автобус хуурөмчаар оруулж ирдэг төрийн нэртэй энэ хулгай С.Баярыг ерөнхий сайд байхад эхэлсэн юм биш үү. Тэр хүн Солонгост айлчлахдаа энэ хулгайн замыг тээр жил нээсэн гэлцдэг юм байна лээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 203.23.49.49

Мобикомын луйвар хийж байгааг шалгаж Монголын хэдэн зуун мянган иргэдийг хулхидан илүү төлбөр нэхэж өр үүсгээд хуйвалдааны журмаар банкны өрийн хар дансанд бүртгэж албаар төлүүлэх арга хэмжээ авдаг луйварыг зогсоогоочээ.

Avatar

Зочин 2023-10-02 66.181.160.27

Бүх үүрэн телефонууд үнэхээр мөнгөний хойноос үхэж байгаа. Шууд луйвар.Хэр хэмжээнээсээ хэтэрч байна.
Хамгийн наад зах нь хоноггүй Дата байхгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ ? Хүн өөрийн хэр хэмжээгээрээ хэрэглэх ёстой. 24 цагийн дотор , 7 хоногийн дотор тэдэн дата хэрэглэ хэмээн шахах нь шууд луйвар юм.

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.5

Юнител кабелийн ТВ үнээ байнга нэмэж байдаг, маш хүнд сурталтай, монополь учраас л тэгдэг байх даа?? Монодолийг задлах гэхээр төрд байгаа хамгаалагч нар нь хааж боодог байлгүй???

Avatar

ЗОЧИН 2023-10-02 103.10.21.12

ЭНЭ ЧИГЭЭРЭЭ УРВАЛТГҮЙ ШУУРХАЙ ШАЛГААРАЙ ДАА. ТАНАЙ АТГ ЧИНЬ "ХУДАЛДАН АВАЛТЫГ НУУЦАД АВ" ГЭСЭН БИЧИГ ХИЙЖ ӨГСӨН. ХЭНИЙ ХҮСЭЛТЭЭР ТАНАЙ ХЭН ГЭЭЧ ХҮН САНААЧЛАН ИЙМ БИЧИГ ХИЙЖ ӨГСНӨӨ ХЭЛ ДЭЭ.ЭНД ТОМ АВИЛГА БИЙД ТАНАЙ ГАЗРЫНХАН ЭНЭ ТОМ ХУЛГАЙД ХАМ ОРОЛЦЧИХСОН ЮМ БИШҮҮ.

Avatar

Зочин 2023-10-02 103.212.118.232

Өө за за, бүр тэгсэн юм бол АТГ, Тагнуул хоёрт хүртэл итгэхэд хэцүү юм болох нь ээ

Avatar

иргэн 2023-10-02 66.181.185.144

Энэ улс орон чинь бөөр дэлхийн шившиг хогын сав болж дууслаа шдээ. Энэ улсад хууль үйлчилдэггүй зөв бурууг ялгаж мэддэггүй тэнэгүүд амьдардаг гэж бодоод захын дураак нь элэг барьж хорвоогын бүх хогыг цуглуулдаг хогын пүүнкир улс болж дууслаа жаахан юм бодож тэмцэлтэй байхсан энэ улс орныг удирдаж буй манлайлал ард иргэдийнх нь оюуны боломж дархлаанаас л энэ бүхэн хамаарна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-02 202.9.40.67

Эрдэм трансын дарга нарыг барьж аваад хорьчихсон гэсэн. тэд ямар хамааралтай болоод хорьчихов гэдэгт ЭЦГ тайлбар өгөх хэрэгтэй дээ. Д.Сумьяабазар болон Ж.Сүхбаатар нарын хатгаасаар хорьсон гэж гадуур нэг ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж