МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн /2023.10.02/ бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн нийтийн тээвэр шинэчлэлийн худалдан авах үйл ажиллагаанд гарсан асуудалтай холбогдуулж Засгийн газрын гишүүн Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайдын мэдээллийг бүлгийн хуралдаанаар сонслоо. Ж.Сүхбаатар сайд түгжрэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Нэгэнт алдаа гарсан учраас өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Энэ асуудалтай холбоотой бүлгээс хоёр шийдвэр гаргалаа.
Нэгдүгээрт, газар олголттой холбоотой маргаан, хоёрдугаарт, хот төлөвлөлтийн зөрчлүүд, төлөвлөлтгүй хот төлөвлөлтийн асуудал, түгжрэл гэх угжирсан асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргая гэж тогтсон. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлэгт тодорхой санал тавьсан. Нийслэлийн газар олголт, түгжрэл ер нь нийслэлд болохгүй байгаа асуудлаар Засгийн газар авлигалын хүрээнд шуурхай ажиллах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дээрх асуудлаар МАН-ын бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэх байр байр суурийг илэрхийлсэн. Иймд, Ерөнхий сайдын саналыг бүлгийн гишүүд зуун хувь дэмжиж, цаашид нийслэлд Засгийн газрын зүгээс тодорхой томоохон арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Ялангуяа авлигатай тэмцэх чиглэлээр.
Ногоон автобустай холбоотой Ерөнхий сайдын дагуу АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Ирэх Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь Ерөнхий сайд холбогдох хүмүүстэй арга хэмжээ авч, хариуцлагын асуудлыг шийднэ. Түүнчлэн, МАН-ын бүлгээс ногоон автобустай холбоотой бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн” гэлээ.
Зочин 2023-10-02 59.153.115.96
Нам тээндэрийн чиглэл өгдгиймуу,МАНгар юмаа
Зочин 2023-10-02 202.21.127.164
харин тм. хуулиараа цуцлах эсэх асуудал нь явагдна ш дэ.
Зочин 2023-10-02 202.9.40.67
Одоо бидний дараагийн огцруулах хүн нь авилгалтай тэмцэж байгаа Оюун-Эрдэнийг өөрийг нь огцрохыг шаардаж байна. Тэгээд ар араас нь бүгдийг нь огцруулнаа
Зочин 2023-10-02 66.181.188.150
Данх зайлаарай
Зочин 2023-10-02 59.153.112.218
МАНга ууд
Зочин 2023-10-02 124.158.69.0
Мөнгөө төлчихсөн биз дээ? Хэн тендерийг шалгаруулж Тэнүүн Огоо ХХК -ийг сонгосон, тэр нөхөр л гол буруутан, авилгач мөн.
Зочин 2023-10-02 66.181.182.251
наад чинь 20 оны амлалт биш 16 оны амлалт хэрэгжих боломжгүй
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Алдаагаа засаад, хариуцлагаа тооцоод л урагшаа хараад ажиллааад байх хэрэгтэй. 2023-10-02 103.212.117.114
Бид сайд огцорвол түүнээс таашаал авах юм. Сүхбаатар сайд огцорно уу гэдэг нь дугаар хорооны иргэн надад 100 дугаарт эрэмбэлэгдэх асуудал. Иргэн надад энэ дутагдал яагаад гарав гэдэг шалтгаан нөхцөл нь үнэн мөнөөрөө олон нийтэд ил болж, энэ дутагдлыг дахин гаргахгүйн тулд төр засаг арга хэмжээ авах явдал.Худалдан авалтыг нууцад хамруулаад л, үндэсний аюулгүй байдал гэдэг малгайн дор бүхнийг чихээд л, ажлын шаардлага нэрээр тендергүй шалгаруулалт үргэлжлээд байвал нэг сайд огцруулаад яах юм ??
зочин 2023-10-02 66.181.181.175
юу гэсэн үг вэ аль хэдийн мөнгөө аваад вьетнам засвараас автобусаа аваад ирсэн юм биш үү